Мэдээллийн гүнд нэвтрэх ухаалаг зэвсэг 

September 08, 2021

TABLEAU DESKTOP ХҮН БҮРД ЗОРИУЛСАН БИЗНЕС АНАЛИТИК 

Tableau Desktop хувилбар нь Oracle, MySQL, PostgreSQL, CSV file, Excel, XML зэрэг 30 гаруй төрлийн эх сурвалжаас өгөгдлийг нэгэн зэрэг авч маш богино хугацаанд боловсруулалт хийдэг орчин үеийн аналитикийн программ бөгөөд багц мэдээллийг задлан шинжилж, үр дүнг энгийн, ойлгомжтой дүрслэл графикаар хэрэглэгчид харуулах, компани дотор мэдээлэл солилцох зэрэг олон ажлыг гайхалтай хурдан гүйцэтгэх чадвартай мэдээллийн гүнд нэвтрэх “бизнесийн зэвсэг” юм. 

 

TABLEAU DESKTOP-ЫН ДАВУУ ТАЛУУД 

  • TABLEAU DESKTOP-ЫН ДАВУУ ТАЛУУД ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР. 

Энгийн, ашиглахад хялбар интерфейсийн тусламжтайгаар менежерүүдэд бие даан өөрийн хэрэгцээт тайланг хийж, интерактив хянах самбар дээр хэд хэдэн тайланг нэг дор нийтлэх боломжийг олгоно. Энэ бүгдийг мэдээлэл технологийн мэргэжилтний туслалцаагүйгээр хийх боломжтой. 

  • ШИЛДЭГ ТУРШЛАГУУДЫГ НЭГ ДОР БАГТААСАН ВИЗУАЛ ДҮРСЛЭЛҮҮД. 

Tableau нь мэдээллийг боловсруулан, харах процессыг өндөр хурдаар гүйцэтгэдэг вебд суурилсан мэдээллийн самбар, тайлан, графикийг хэдхэн үйлдлээр хийж, түүнийгээ төрөл бүрийн график, дүрслэлээр нийтлэх боломжийг бий болгодог. Олон жилийн судалгаагаар баталгаажсан, шилэгдмэл график загвар, визуал дүрслэлийг ашиглан өөрийн мэдээлэл дэх чухал хэсгийг илүү тодотгон бусдад хүргэх боломжтой. 

  • БОЛОВСРУУЛАЛТЫН ӨНДӨР ХУРД. 

Өөрт байгаа мэдээллээ компьютерын цонх уруу зөөхөд 10-100 сая баганууд дахь мэдээллээс зөвхөн шаардлагатай мэдээллийг Tableau танд агшин зуур боловсруулан үзүүлэх болно. Энэ бол аналитикийн гайхамшигт хүч ба илүү сайжруулсан аналитик, статистик, зөөврийн функцүүд бий. Жишээ нь бидний хамгийн их хэрэглэдэг Excel программ дээрх олон мянган мөр, багана дээр ажиллаж, их цаг хугацаа зарцуулж хийх байсан үйлдлийг Tableau дээр хэдхэн хоромд л гүйцэтгэнэ. Мэдээж Excel дэх файлаа дараа нь шинэчлэхэд тайлангууд тань автоматаар даган шинэчлэгдэх болно. 

  • МЭДЭЭЛЛИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАХ. 

Tableau нь веб болон хамгаалалттай серверт хандах эрхүүдийг ялгаатайгаар үүсгэн мэдээллийн интерактив самбарыг нийтлэх боломжийг олгодог 

TABLEAU SERVER БИЗНЕСИЙН ЭРЧМИЙГ ХУРДАСГАНА 

Tableau Desktop программаар боловсруулсан тайлан, мэдээллийн хяналтын самбар /Dashboard/-уудаа Tableau Server-ээр дамжуулан өөрийн байгууллагын сүлжээнд нийтлэх боломжтой. Өөрөө хэлбэл тогтмол шинэчлэгддэг, том хэмжээний, интерактив мэдээллийн самбар, тайланг дотоод сайт, share-point, веб сайтад тавихад Tableau Server -ийг ашигладаг. Хэдхэн минут, цагийн дотор дата серверт хэсэгчилсэн мэдээллийг хадгалж, график мэдээлэл болгон хандах эрх бүхий группэд нийтэлнэ. 

Tableau BI Server ITZone 

TABLEAU SERVER-ИЙН ДАВУУ ТАЛУУД 

  • ИЛҮҮ ОЛОН ХҮМҮҮСТ ТҮГЭЭХ БОЛОМЖ. 

Tableau Server нь Tableau Desktop дээр бусдад түгээх зорилгоор боловсруулагдсан тайлан, dashboard-уудыг дамжуулах зорилготой өөр хоорондоо нарийн хэлхээ, холбоо бүхий аппликэйшний нэгдлээс бүрдэнэ. Энэ нь компани доторх мэдээллийг зөв хүнд нь, зөв цагт нь зөв зохистой байдлаар түгээж, цаг алдалгүй ухаалаг шийдвэр гаргахад зориулагдсан. 

  • “ТӨВЛӨРСӨН БӨГӨӨД ХЯЛБАР” ДАТА СЕРВЕР. 

Tableau Сервер нь мэдээллийг нэгтгэх, дамжуулах холболт бүхий илүү төвлөрсөн менежменттэй. Ингэснээр компьютер хэрэглэгч өөр бусад мэдээллийн эх сурвалж руу хандахын сацуу компанийн дотоод мэдээллийн бааз руу тогтмол хандан Dashboard дахь мэдээллүүдийг автоматаар шинэчилж, хэрэглэгчдэд тухайн цаг мөч дэх мэдээллийг боловсруулан харуулдаг. 

  • ЗӨӨВРИЙН ТӨХӨӨРӨМЖИЙГ ДЭМЖИНЭ. 

Tableau Server-т хадгалагдсан тайлан, хяналтын самбаруудыг хэрэглэгч хүссэн үедээ өөрийн iPаd болон Android таблетаас холбогдон үзэх, дахин ажиллах боломжтой 

 

Г.Цэнгэл

Контент менежерМэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер