Танай байгууллагад зайлшгүй байх хэрэгтэй Thermal Camera 

September 07, 2021

2020 он гарснаар Дэлхий дахин маш том сорилттой тулгарсан. Үүнээс бид технологийн давуу талыг бизнестээ нэвтрүүлж ашиглах шаардлагатай гэдгийг ойлгосон. Клауд технологи, On-demand үйлчилгээ, вэбинар болон live streaming, онлайн уулзалтын платформ, и-токен,  thermal камер гэх мэт олон технологиудын үр өгөөж, хэрэгцээг бид илүүтэй мэдсэн. Эдгээрээс хамгийн онцлох технологи бол Thermal камер буюу “Дулаан хэмжигч камер” юм. Өмнө нь дулаан хэмжигч камерыг орчны болон объектын аюулгүй байдлыг хангахад ашигладаг байсан бол одоо хамгийн эрэлттэй бөгөөд үр ашигтай технологи болсон.  

Дэлхийн улс орнууд цар тахлын үед тархалтыг хязгаарлахын тулд эрсдэлтэй хүмүүсийг бусдаас тусгаарлах арга хэмжээг авч байна. Мэдээж эрсдэлтэй хүмүүсийг мэдэх эхний алхам бол “Биеийн халуун”-г хэмжих юм. Олон мянган хүмүүсийн халууныг нэг дор хэмжих нь учир дутагдалтай тул технологийн тусламжтай хэрхэн шийдэх аргын эрэлд гарсан. Учир нь олон хүнтэй газар хүн тус бүрийг нэг бүрчлэн үзэх нь цаг хугацаа, төхөөрөмж, хүний нөөцийн хувьд хүндрэлтэй бөгөөд нөгөө талаас өвчин тарах эрсдэлтэй юм. Эцэст нь хамгийн зөв шийдэл бол хяналтын камерыг тэр дундаа дулаан хэмжигч камерыг царай,биет, дүрс таних камерын технологитой уялдуулснаар шийдэх боломжтой болохыг олсон. Учир нь нэг талаас биетийн дулааныг тус бүрд нь хэмжиж дүгнэлт хийх, нөгөө талаас биет таних технологиор хүнийг танин дүгнэлт, хэмжилтээ улам алдаагүй, боловсронгуй хийх боломж бүрдсэн. Мөн үүн дээр царай таних технологийг үр дүнтэй хослуулсан ашигласнаар өвчтөний бүртгэл, мэдээллийг цаг алдалгүй бүртгэх, биеийн дулааны өөрчлөлтийг бусад өдрийнхтэй харьцуулах зэрэг анализуудыг хийх боломжтой болсон. БНХАУ-н хувьд энэ төрлийн технологийн хамгийн шилдэг нийлүүлэгч бас хэрэглэгч орон юм.  

Dahua Thermal камер 

Дэлхийн хяналтын камер буюу CCTV камерын зах зээлийн хамгийн том тоглогч Dahua компанийн хувьд энэ төрлийн зах зээлд ч хүчтэй тоглогч болсон. Тус компанийн хувьд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага болон зориулалтаас хамаарч 5 төрлийн 50 гаруй камерыг нийлүүлдэг. Тус камеруудын хувьд Эдгээрээс хамгийн онцлох бүтээгдэхүүн бол WizMind Series юм.  

 

WizMind Series 

Dahua технологи компани болон Dahua WizMind компанийн хамтран бүтээсэн IPC, NVR, PTZ, XVR болон дулаан хэмжих камерын технологитой бүтээгдэхүүн юм. Machine Learning-н алгоритм болон AI чиптэй бөгөөд хүн болон машиныг маш өндөр нарийвчлалтай, алдаагүй таних камер юм. Түүнчлэн царай таних технологитой, стеро анализ, ANPR болон illegal parking буюу авто зогсоолын ахисан түвшний технологи бүхий шийдэл юм. Хүний биеийн дулааныг мөн ±0.3℃ нарийвчлалтайгаар хэмждэг. Линзний өргөнөөс хамааран 1029-2931 метрийн зайнаас хүн болон автомашиныг ялгах, 265-756 метрийн зайнаас таньж, 132-376 метрийн зайнаас анализ хийдэг.  

Дулаан хэмжигч камер бол зөвхөн Covid-19т зориулсан хөрөнгө оруулалт биш 

Магадгүй зарим байгууллагууд биеийн дулаан хэмжигч камерыг зөвхөн нөхцөл байдалтай холбоотой хүмүүсийн халууныг хэмжихэд ашиглавал учир дутагдалтай юм. Учир нь Thermal камер нь өвлийн улиралд ханиад томуу, халуунтай хүмүүсийг нэвтрүүлэхгүй хязгаарлаж ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах (Ханиад томууны өвчлөл их байдаг сургууль болон цэцэрлэгүүд ашиглахад нэн зохимжтой) Мөн температурын өөрчлөлтийг мэдээлэх, галын аюулаа урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ гэрэл муу, эсвэл тод хурц гэрэлтэй орчинд ч аюулгүй байдлыг бүрэн хамгаалах боломжтой. Түүнчлэн зарим байгууллагуудын хувьд автомашины хяналтыг хийх зорилгоор буюу зогсоол, автомашин танихад ашиглагддаг. Учир нь автомашиныг таны сонгосон камерын линзний өргөнөөс хамааран 1029-2931 метрийн зайнаас автомашиныг ялгах, 265-756 метрийн зайнаас таньж, 132-376 метрийн зайнаас анализ хийдэг.  

Дулаан мэдрэгч камер 

Dahua технологи компанийн албан ёсны дистрибьютер Ай Ти Зон компани. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.itzone.mn/page/thermal-camera хуудаснаас аваарай.  

 
 

Г.Цэнгэл

Контент менежерМэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер