September 07, 2021
Дэлхий нийт хэдэн жилийн өмнөөс аливаа зүйлсийн бодитой, автоматчилагдсан, системчилсэн өөрчлөлтөд “Ухаалаг” хэмээх тодотгол өгч ирсэн. Ухаалаг утаснаас эхлээд ухаалаг гэр, ухаалаг зарцуулалтаас эхлээд ухаалаг эдийн засаг, ухаалаг өрхөөс ухаалаг хот гэх мэт олон өөрчлөлтөд хүмүүс ихээхэн анхаарал хандуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Тэгвэл “Ухаалаг хот” гэж юу вэ? Хот үнэхээр ухаалаг байж болно гэж үү?
Энэхүү асуултын хариултыг бид олохын тулд эхлээх Google дээр хайлт хийж үзвэл олон хариултууд гарч ирнэ. Эдийн засаг, технологи, дэд бүтэц, хүрээлэн буй орчинтой холбоотой олон ялгаатай тайлбарууд гарч ирнэ. Тэгвэл технологитой холбоотой тайлбаруудыг нэгтгээд харвал мэдээллийн технологийн тусламжтай хотын хэмжээнд тулгамддаг нийтлэг асуудлуудыг шийдэхийн зэрэгцээ холбоотой өгөгдөл цуглуулан, тухайн өгөгдлүүдээ үр ашигтайгаар ашиглахыг “Ухаалаг хот” гэж нэрлэж байна. Тэгвэл яаж, ямар өгөгдлийг цуглуулан ашиглах вэ?
Эх сурвалж: ADTELL Integration
Дээрх зураг нь “Ухаалаг хот” болохо шаардлагатай зүйлсийг харуулсан байна. Эдгээрээс харахад хэд хэдэн бүрдэл хэсэг нь мөн ухаалаг гэх тодотголыг агуулсан байна. Энэ нь дээр дурдсанчлан системчилсэн, автоматчилагдсан байхын зэрэгцээ бүгд тодорхой өгөгдөл цуглуулах боломжтой гэж ойлгож болно. Тэгвэл зурагт байгаа бүрдэл хэсгүүдийг хэрхэн, ямар шалгуураар олж тодорхойлсон байгаа