Цар тахлын дараах бизнесийн шинэ орчин 

September 07, 2021

Улс орнуудын хувьд цар тахлын дараагаар бизнесүүдээ үе шаттайгаар нээх болсон. Гэвч нөхцөл байдал өмнөх шигээ биш байгаа бөгөөд бизнесүүдийн хувьд ажилтнуудаасаа гадна үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах сорилт тулгарсан. Зарим байгууллагуудын хувьд өмнө ашигладаг байсан аюулгүй байдал, хяналтын системүүд нь хэрэгцээгүй болох дээрээ тулж шинэ системүүдийг авч ашиглан цаг хугацааны болон санхүүгийн зардлуудыг гаргаж байна. Гэхдээ тодорхой байгууллагууд буюу биет аюулгүй байдал, хяналтын нээлттэй системүүдийг (OPEN VMS) авч ашигладаг байгууллагуудад энэ сорилтыг төвөггүй бөгөөд маш ухаалгаар давах боломжтой.  

Нээлттэй VMS буюу видео удирдлагын системүүдийг (milestone, genetec гэх мэт) ашигладаг байгууллагуудын хувьд шинээр ашиглах шаардлагатай аюулгүй байдлын системүүдийг нэгтгэн ашиглах боломжтой. Ингэснээр ялгаатай 2 системийн өгөгдлүүдийг тус бүрд нь ялган цэгцлэх, нэгтгэх зэрэг цаг алдсан, зардал өндөр үйлдэл хийгдэхгүй ажиллах боломжтой гэсэн үг юм. Эдгээр шинээр ашиглах шаардлагатай системүүдийн хувьд:  

  1. Температур, биеийн дулаан хэмжигч (Temperature detection) 

  1. Хүн хоорондын зай хэмжигч (Social Distancing detection) 

  1. Алсаас таних нэвтрэх систем(Touchless access control) 

  1. Тоолох, хянах систем(Tracking technologies) 

Температур, биеийн дулаан хэмжигч (Temperature detection) 

Мэдээж хэрэг цар тахлын үед ОУЭМБ болон CDC-н зөвлөж байгаагаар байгууллагууд алсын зайнаас бус ажлын байр, оффис дээрээ ажиллах шаардлагатай бол зайлшгүй биеийн дулааныг хянах шаардлагатай гэсэн. Гэвч энгийн халуун үзэгч төхөөрөмж болон thermal камеруудын хувьд зөвхөн биеийн дулааны өөрчлөлтийг л хэмжиж байгаа учраас ганц удаагийн хэмжилтээр тодорхойлогдоно гэж зарим байгууллагууд үзэхгүй байна. Walmart, Amazon компанийн хувьд non-contact хэт улаан туяаны термометрийг ашиглаж байгаа бол General Motors компанийн хувьд мөн эмнэлгийн орчинд ашигладаг термометр мөн биеийн дулааны давхар шалгалт зэргийг хийж байна. Мөн хүн ихээр ажилладаг үйлдвэрийн байгууллагууд, уул уурхай, худалдааны байгууллагуудын хувьд илүүтэй ашиглах хандлагатай байна. Мэдээж хэрэг байгууллагуудын хувьд эдгээр шалгалт, үйл ажиллагаануудаа нээлттэй видео удирдлагын системтэй уялуулан ашиглаж байна.  

Хүн хоорондын зай хэмжигч (Social Distancing detection) 

Мэдээж хэрэг энэ нь шинэ технологи биш бөгөөд та бидний мэддэг хүн тоолох камерыг нээлттэй видео удирдлагын системтэй уялдуулан ашиглаж байна. Энэ нь чухамдаа камерын хүн тоолох технологийг видео удирдлагын системийн дохио, сэрүүлэг өгөх параметртэй хослуулан ашигласнаар магадгүй шалан дээр наасан болон сурталчилгааны самбар дээр байрлуулсан зай барь гэдэг тэмдэг тань хэр биеллээ олж байгааг харж бас хэмжиж болно. Ингэснээр байгууллагын хувьд зүй ёсны шаардлагаа тодорхой баримт, нотолгоотой мөн ухаалаг системийг тусламжтай тавих боломж бүрдэнэ.  

АНУ-н Флорида мужийн Орландо дахь хүүхдийн Nemours эмнэлгийн хувьд хяналтыг улам бүр сайжруулах зорилгоор өвчтөнүүдийн өрөөнд нэмэлтээр камер суурилуулж улмаар өвчтөнүүдийн эцэг, эхтэй виртуалаар харьцах, хянах боломжийг бий болгосон. Үүнд Milestone-ий нээлттэй видео удирдлагын системийг ашигласан. Цар тахлын өмнө ажилтан, эцэг эх зэрэг 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр өвчтөний нөхцөл байдлыг хэлэлцэх зорилготой уулздаг байсан бол одоо дээд тал нь 3 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж үлдсэн хүмүүс нь онлайнаар болон гар утасны аппликэйшнээр оролцож байна. Ингэснээр шууд бус буюу алсаас өвчтөнүүдийн ар гэртэй холбогдох, өвчтөний нөхцөл байдал болон гам, дэглэмийг камерын системийг тусламжтай хянах боломж бүрдсэн.  

Алсаас таних нэвтрэх систем(Touchless access control) 

Нээлттэй видео хяналтын болон нэвтрэх системүүд нь цар тахлын үед мөрдөх ёстой дүрэм болон аливаа гадаргууд хүрэхгүй буюу touchless нэвтрэх системийг нэвтрүүлэх боломжийг олгож байна. Ажилтнууд болон хэрэглэгчдийн өмнөх болон бодит хугацааны өгөгдөл дээр үндэслэн объект, оффист нэвтрэх боломжийг олгож байгаа бөгөөд хүмүүс заавал түлхүүр, товчлуур эсвэл хонх ашиглалгүй нэвтэрч улмаар холбоотой өгөгдлүүдийг төвөггүй цуглуулах, түүн дээр анализ хийх боломжийг олгож байна. Энэхүү боломжийг гар утасны Bluetooth, QR код, царай таних технологи болон дрон, робот зэргийг хүртэл ашиглах боломжтой юм.  

Тоолох, хянах систем(Tracking technologies) 

Тархалт их байгаа болон байсан улс орнуудын хувьд tracking технологийг илүүтэй ашиглах хандлагатай байна. Учир нь олон тооны халдвар авсан болон халдвар авсан хүмүүстэй ойр байсан, эсвэл эдгэсэн зэрэг хүмүүсийн хувд бусад хүмүүсээ эрсдэлд оруулах боломжтой юм. Тийм учраас ЗГ болон зарим байгууллагын хувьд ард иргэд, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах үүднээс видео удирдлагын системийг ашиглаж сануулга, сэрэмжлүүлэг өгөх хянах зэрэг үйл ажиллагаануудыг хийж байна. Мэдээж хэрэг ажиллах арга барил, хэмжүүрүүдийн хувьд ялгаатай учраас нээлттэй видео удирдлагын системүүдийн ашиглан өөрсдийн арга барил, стандарт, хэмжүүрүүдийн дагуу ашиглаж байна.  

Г.Цэнгэл

Контент менежерМэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер