Байгууллагын сүлжээнд 200 хүртэлх хэрэглэгч гэрээсээ аюулгүй хандах боломжтой

March 17, 2021

Цар тахлын нөлөөгөөс үүдэн Дэлхий дахин онлайн буюу гэрээсээ ажиллах горимд шилжихийг илүүд үзэж байна. Энэ горим нь дан ганц цар тахлын нөлөөнд ч бус цаашдаа ч энэ байдлаа хадгалах нь ойлгомжтой болж байна. Мэдээж хэрэг энэ горимд шилжихэд олон төхөөрөмж шийдлүүдийг авч ашиглах нь дамжиггүй. /Тус шийдлүүдийн дэлгэрэнгүйг энэ дарж аваарай./ Гэхдээ энэ удаагийн нийтлэлээр та бүхэнд гэрээсээ ажиллахдаа байгууллагынхаа дотоод сүлжээнд ямарваа нэг аюул, эрсдэл учруулахгүйгээр холбогдон ажиллах боломжтой төхөөрөмжийн талаар танилцуулах болно.  

Дэлхийн аюулгүй байдлын зах зээлийн хүчтэй, томоохон тоглогчдын нэг болох Fortinet компанийн FortiGate 60F загварын галт хана төхөөрөмж нь онлайн буюу гэрээсээ аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх болно. Тус төхөөрөмж нь жижиг болон дунд байгууллагын буюу 200 хүртэлх ажилтантай байгууллагын хувьд хамгийн тохирсон, хурдан төхөөрөмж юм. Учир нь FortiGate 60F нь  200 хүртэлх хэрэглэгч нэгэн зэрэг байгууллагын сүлжээнд бүрэн аюулгүй нэвтрэх боломжийг олгох төхөөрөмж юм.  

 

FortiGate 60F төхөөрөмжийн давуу талууд 

  1. Хиймэл оюун ухаанд суурилсан FortiSandbox нь Fortinet Security Fabric-тай нэгдэн ажилладаг бөгөөд нарийн төвөгтэй, хэцүү халдлагуудыг цаг алдалгүй хааж чаддаг.  

  1. Хэрэглэхэд маш хялбар хяналт, тохируулга, удирдлагатай холбоотой бүхий л ажиллагаа хялбар бөгөөд ойлгомжтой.  

  1. TLS 1.3 нарийн шинжилгээ хийж чаддаг хамгийн анхны галт хана төхөөрөмж бөгөөд аюулгүй байдал, ажиллагаагаараа тэргүүлэгч юм.  

  1. NSS labs, ICSA, Virus Bulletin, AV comparatives гэх мэт олон улсын байгууллагаар итгэмжлэгдсэн.  

  1. 2020 11 дүгээр сард Гартнер компанийн сүлжээний галт ханийн шидэт квадратад зах зээлийн ТЭРГҮҮЛЭГЧ гэсэн ангилалд эрэмбэлэгдсэн.  

  1. Мөн үүнээс гадна аюулгүй байдлаа бүрэн хангах доорх боломжуудыг танд олгоно.  

 

Г.Цэнгэл

Контент менежерМэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер