Fortimail: “Байгууллагын и-мэйлийн орчны хамгаалалт"

March 01, 2021

Аливаа байгууллагын үүд хаалга болсон и-мэйл орчин нь халдлагад өртөх магадлал хамгийн өндөр ЭМЗЭГ ЦЭГ юм. Энэхүү ЭМЗЭГ ЦЭГ-г ашиглан сүүлийн үед бусдын мэдээллийг хулгайлах зорилготой вирусүүд ч хөгжиж байна. Үүний нэг жишээ бол байгууллага болон хувь хүний мэдээллийг ашиглан хуурамч хаягаас и-мэйл илгээдэг цахим халдлагын нэг төрөл болох phishing юм. Энэ халдлага нь хамгийн нийтлэг бөгөөд хор, хохирол ихтэй юм бөгөөд үүнээс үүдэн байгууллага хоорондын бизнесийн харилцаа нуран унах, их хэмжээний санхүүгийн алдагдалд орох магадлал өндөр юм. Data breach investigations report-д тусгагдсанаар malware вирусийн 49% нь халдлагын шинж чанартай буюу өдөр тутам танд ирж буй spam и-мэйлийн ½ нь халдлага бүхий шинж чанартай байна гэсэн үг юм. Энэ асуудал нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг болж байгаа нь бид энэ төрлийн халдлагаас хамгаалах ЗАЙЛШГҮЙ шаардлагатай болсныг илтгэж байна.

Энэ асуудлыг шийдэх боломжийг танд дэлхийн аюулгүй байдлын салбарт тэргүүлэгч Fortinet компанийн Fortimail Email security олгох болно. Fortimail Email Security нь и-мэйл орчны аюулгүй байдал руу илүү гүнзгий чиглэсэн өндөр зэрэглэлийн secure e-mail gateway шийдэл юм. Жижиг дунд байгууллагаас Enterprise түвшний компани болон төрийн байгууллага гэх мэт бүхий л шатны байгууллагын и-мэйлийг хамгаалах найдвартай төхөөрөмж юм. FortiGuard-д суурилсан IP reputation, URL/mail domain base check, Local sender reputation зэрэг хамгийн сүүлийн үеийн filtering технологийг ашиглаж байгаа нь салбартаа тэргүүлж буйг баталж байна . Түүнчлэн тус компанийн FortiGuard lab нь Spam вирусийн эсрэг хамгаалалтын өгөгдлийн санг 10 минут тутам шинэчилдэг ба 24/7 бэлэн байдаг. Дан ганц и-мэйлийн урсгалыг хамгаалаад зогсохгүй өгөгдлийг давхар хамгаалах, архивлах, алдагдахаас сэргийлдэг. Fortimail-ийг суурилуулснаар realtime dashboard-аар хянаж, тогтмол report-оор мэдээлэн хэрэглэгч хүртэлх и-мэйл урсгалыг найдвартай хянаж, хамгаалж чаддаг.

 Multi layer security буюу орчин үеийн хамгийн шилдэг технологи бүхий хамгаалалтын шийдлийг санал болгодог. Түүнчлэн Anti-spam, anti-virus,anti-spyware,anti-malware зэрэг технологийг багтаасан төхөөрөмж нь Fortiguard service-ээр дамжуулан тогтмол хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг. И-мэйл илгээгч тал, протокол, агуулгыг шалгаж сүлжээ болон хэрэглэгчийг хамгаалдаг.

Сүлжээний орчин хамаарахгүй суурилуулахад хялбар, ойлгомжтой.

Fortimail нь доорх 3 горимд ажиллах ба жижиг дунд байгууллагаас эхлээд томоохон компаниуд хүртэл бүхий л сүлжээнд чөлөөтэй зохицон ажиллах боломжтой.

Transparent горим: Тухайн байгууллагын ашиглаж буй и-мэйл серверт суурилуулж өгөх ба одоогийн ашиглаж байгаа и-мэйл орчны тохиргоог өөрчлөх шаардлагагүйгээр шууд ажиллана. Ингэснээрээ биет байдлаар ашиглах боломжоор хангаж anti-virus, anti-spam, archive, control, report зэрэг олон төрлийн үйлчилгээг дахин тохиргоо хийлгүйгээр (IP хаяг өөрчлөхгүй) шууд авах боломжтой.

Gateway горим: Одоо ашиглаж буй и-мэйл серверт суурилуулж өгснөөр цахим шуудан илгээж буй тал мөн хүлээн авч буй тал 2 талдаа spam mail, virus scan-ийг шүүж чадах бөгөөд сүлжээний зохион байгуулалтыг бага зэрэг өөрчлөн серверт очихоос өмнө Fortimail-ээр дамжина.

Server горим: Энэ горим нь нэгдсэн server байдлаар ажиллаж spam,virus-ээс хамгаалан  contents check (DLP) ,archive гэх мэт үүргийг давхар үзүүлж чадна.

Та байгууллагын и-мэйл орчны аюулгүй байдлын асуудлаа хараахан шийдэж амжаагүй бол Fortimail Email Security-г сонгохыг зөвлөе.

Г.Цэнгэл

Контент менежерМэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер