August 01, 2021
Цар тахлын өмнө үед холын ирээдүй мэт санагддаг байсан зайнаас ажиллах хэв маяг өдгөө “new normal” болтлоо хөгжөөд байгаа билээ. Тэгвэл үүний дараа буюу цар тахлын дараах 10 жилд hybrid ажиллах хэв маяг өсөх хандлагатай байгаа талаар бид өмнөх нийтлэлээрээ хүргэж байсан билээ. Аль ч хэв маягаар ажилласан бид зайнаас ажиллаж байгаа ажилтнуудынхаа хамтын ажиллагааг хангах, байгууллагын дотоод сүлжээнд аюулгүй нэвтрүүлэх боломжтой шийдлийг сонгох шаардлагатай тулгарч байгаа билээ.
Бид тодорхой хугацааны туршид бизнесийн үйл ажиллагаагаа зогсоохгүйн тулд гэрээсээ ажиллаж байсан ч гэлээ тодорхой хэмжээний асуудлууд тулгарсан хэвээрээ байгаа юм. Тэгвэл тэдгээр асуудлуудыг багасгахад туслах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
1. Гэр бүлийнхээ гишүүдэд өөрийн ажлын үнэ цэнийг ойлгуулах
Бидний ихэнхийн хувьд гэрээс ажиллах гэдэг бол маш шинэ зүйл бөгөөд гэрээсээ ажиллаж байхдаа ч мөн адил ажлын цагаар ажиллах ёстой гэдгийг гэр бүлийн бусад гишүүд ойлгодоггүй. Ялангуяа бага насны хүүхдүүдэд үүнийг ойлгуулахад бэрх байдаг. Онлайн уулзалтын дундуур хүүхдүүдийн гүйлдэх чимээ сонсдох нь энгийн үзэгдэл мэт болох тохиолдол ч бий. Энэ нь улмаар таныг анхаарлаа төвлөрүүлэх боломжгүй болгохын дээр бүтээмжийг унагааж, шөнийн цагаар ажиллахад хүргэдэг.
Washington post агентлагийн мэдээлснээр 0-2 насны хүүхэдтэй эцэг эхчүүд гэрээсээ ажиллахдаа асрагч эсвэл хэн нэгний тусламжийг заавал авахаас өөр аргагүйд хүрч байна гэжээ. Харин 5-аас дээш болон өсвөр насны хүүхдүүдтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд зайнаас ажиллахдаа ч мөн адил ажил хийж байгаа гэдгээ хэлж ойлгуулах хэрэгтэй гэсэн байна. Мэдээж үүнд маш олон удаагийн ярилцлагууд тус болохыг анхааруулжээ.
2. Тоног төхөөрөмжийн ажиллагааг сайжруулах
Зайнаас ажиллах үед тоног төхөөрөмжийн асуудалгүй ажиллагаа нэн тэргүүнд тавигддаг. Ажилтан бүр гэрээсээ ажиллах тоног төхөөрөмжтэй буюу компьютертой (зөөврийн компьютертой) байх нь эн тэргүүний чухал алхам юм. Хэрвээ та олон төрлийн дататай ажилладаг бол 2 монитор ашиглан ажиллахыг санал болгож байна. Ингэснээр таны бүтээмж 30%-аас дээш хувь нэмэгдэх болно.
Хэрэв танд тохирох нөүтбүүк сонгоход тань зөвлөгөө хэрэгтэй бол энд дарж бидний бэлтгэсэн зөвлөгөөг уншина уу.
3. Ажлын цагийн хуваариа нарийн төлөвлөх
Тухайн өдрийн эсвэл долоон хоногийн цагийн хуваариа урьдчилан гаргаснаар өөртөө болон гэр бүлдээ гаргах цагийг тооцоолох боломжтой юм. Зайнаас ажиллахад замын түгжрэлээс зайлсхийх, цайны цаг богиносох г.м маш олон давуу талуудтай бөгөөд түүнийг ашиглан та ажлаа маш эрт дуусгах боломжтой юм.
Тиймээс Microsoft teams/outlook дээрээ хийх ажлуудаа, оролцох уулзалтуудаа цагийн нарийвчлалтай гаргаж өгөх хэрэгтэй. Ингэснээр хамтран ажиллагсад тань таны статусаас “хуралтай” эсвэл “ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлсэн”, “чөлөөтэй байгаа” эсэхийг мэдэх боломжтой юм.
4. Зайнаас ажиллахад туслах технологийн шийдлийг бүрэн дүүрэн ашиглах
Зайнаас ажиллахдаа хамтын ажиллагааны болон аюулгүй байдлын шийдлүүдийг бүрэн гүйцэт ашиглах нь чухал юм. Эдгээр нь танд болон танай байгууллагад дараах үнэ цэнүүдийг бий болгох болно.
Хэрвээ та болон танай байгууллага зайнаас ажиллахад туслах технологийн шийдэл болон тоног төхөөрөмжийн талаар мэдээлэл авахыг хүсвэл дараах линкээр хандаарай: https://www.itzone.mn/page/work-from-home