July 10, 2019
Оюун ухааны талаар маш олон тодорхойлолтууд байдаг. Үүнээс магадгүй хамгийн оновчтой бас товчхон нь Румын улсын сэтгэл зүйч Дэвид Векслерын тодорхойлсон “Оюун ухаан бол хувь хүний зорилготойгоор үйлдэл гүйцэтгэх, ухаалгаар сэтгэн бодох, хүрээлэн буй орчиндоо үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх зэрэг цогц чадваруудын бүрдэл юм” тодорхойлолт юм. Үнэхээр л оюун ухаан үгүйсэн бол хүмүүсийн амьдрал хэв маягийг өөрчилсөн оновчтой шийдвэр, гайхалтай нээлтүүд гарахгүй байсан болов уу.
Хүний оюун ухааныг илүү өргөн хүрээнд буюу байгууллагын хүрээнд авч үзвэл оюун ухаан нь BI буюу Бизнес интеллиженс систем юм. BI систем нь байгууллагын хүрээнд цугларсан олон төрлийн мэдээллийг хурдан хугацаанд нэгтгэн бизнесийн чухал, оновчтой шийдвэрүүдийг гаргахад тусалдаг. Энэ нь дээр дурдсан оюун ухааны тодорхойлолтын дагуу буюу байгууллагын зорилготойгоор үйлдэл гүйцэтгэх, ухаалгаар шийдвэр гаргах, хүрээлэн буй орчин болон зах зээлд үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх үйл явц юм.
Гэвч бизнес өөрөө зах зээлийн зарчмаар, эдийн засгийн эрэлт болон нийлүүлэлтээрээ зохицуулагдаад явж байхад BI үнэхээр хэрэгтэй юу? Байгууллага өөрөө үйл ажиллагааны чиглэл, бизнес модельдоо тохирсон тус тусын системүүдийг ашиглаад түүн дээрээ шийдвэрүүдээ гаргаад явахад асуудалгүй байхад хэрэглэх шаардлагатай эсэх дээр эргэлзэх нь дамжиггүй. Гэхдээ шийдвэр гаргалтын хугацаа, оновчтой байдал, хамрах хүрээ зэргийг бодоод үзвэл BI систем үнэхээр хэрэгтэй юм. Жишээ нь: Байгууллага үйл ажиллагаандаа нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, CRM зэрэг олон төрлийн системүүдийн ашигладаг. Хэрэв байгууллагын үйл ажиллагааны тайлан, үр ашгаа тооцох хэрэг гарвал яаж тооцох вэ? Систем тус бүрээс тодорхой цаг зарцуулан тайлангууд гарган нэгтгэнэ. Гарсан тайлангууд үнэн зөв эсэх дээр ч эргэлзээ үүснэ. Эдгээр бүх асуудлуудыг BI систем маань цогцоор нь шийдэх боломжтой юм. Байгууллагын ашигладаг олон төрлийн системүүдээс датаг авч нэгтэн тодорхой хэв загварт оруулан харуулдаг бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд ч тайлангийн үнэн бодит байдлын хувьд ч ямар ч асуудалгүй гэж хэлж болно.
Монгол улсын хэмжээнд байгууллагууд олон төрлийн BI системүүд ашигладаг ч эдгээрээс хамгийн нийтлэг нь Tableau юм. Учир нь олон төрлийн эх үүсвэртэй холбогдон датаг нэгтгэн авахын зэрэгцээ нэгтгэсэн бүх датаг хурдан хугацаанд боловсруулан ойлгомжтой, уян хатан дашбоард болгон харуулдаг. Нэг ёсондоо танай байгууллагын тодорхой хугацааны ИНФОГРАФИК-г гаргаад өгнө гэж хэлж болно.
Монгол улсад Tableau-г хамгийн сайн ашигладаг байгууллага бол “Оюу-Толгой” компани бөгөөд хурдан хугацаанд, оновчтой шийдвэрүүдээ гаргах хэрэгсэл болгон ашиглаж байна. Хэрэв энэхүү нийтлэлийн төгсгөлд та BI системийг ашиглах эсэх дээр эргэлзсээр байгаа бол доорх туршлагуудтай танилцаарай.
“Оюу Толгой” ХХК - https://www.itzone.mn/content/case_study/show/329
“Монос Хүнс” ХК - https://www.itzone.mn/content/case_study/show/315
“Барклэйс” банк - https://www.itzone.mn/content/blog/show/101
“Делл” компани - https://www.itzone.mn/content/blog/show/63