Орчин үеийн өгөгдөл бүтээх ур чадвар

May 20, 2019

Дижитал шилжилтийн энэ үед байгууллагууд нэгэн чухал хүчин зүйлийн хэрэгцээ нэн чухал болж байна. Энэхүү чухал хүчин зүйл бол Дижитал чадвар /Digital Talent/ буюу ямар ч шинэ тренд технологийг мэддэг, мөн хурдан хугацаанд ойлгон өөрийн бизнест тохируулан үр ашигтайгаар ашиглан хэрэгтэй өгөгдлүүдээ бүтээж, цуглуулж цаг алдалгүй хурдан, оновчтой шийдвэр гаргалтад туслах чадвар юм. Ийм төрлийн чадвартай ажилтангүйгээр байгууллагууд Industry 4.0, хиймэл оюун ухаан, дата шинжлэх ухаан, VR болон бусад бүх шинэ дижитал бизнес технологиудыг зүгээр л хараад, уншаад суухаас өөр сонголтгүй болно гэсэн үг юм.

Гартнер-н судалгаанаас харахад 2020 онд технологитой холбоотой нийт ажлын 30% нь ажилтны хомсдол буюу тухайн ажлын байранд тохирох ажиллах хүчгүй болох эрсдэл учирч болзошгүй гэж тодорхойлсон байна. Түүнчлэн BCG-н гаргасан судалгааны үр дүнгээс харвал: Өнөөдрийн технологийн орчинд “Дата аюулгүй байдал” болон “Хөрөнгө оруулалт” нь гол асуудал нь биш бөгөөд мэргэшсэн ажилтны дутагдал нь хамгийн том асуудал юм. Мэргэшсэн ажилтны хувьд зах зээлд технологийн бүтээгдэхүүнүүдээсээ илүү хэрэгцээ өндөр байна. Иймд байгууллагууд хүний нөөцийн сонгон шалгаруулалт дээр чухалчилдаг шаардлагуудаа эргэн нягтлах, цаашлаад тийм төрлийн хүмүүсийн анхаарлыг татах үйл ажиллагаануудыг бодлогодоо тусгах хэрэгтэй юм.

Дээрх хүснэгт нь 2016-2021 он хүртэлх 5 дижитал ажлын байрны эрэлтийг харуулж байгаа бөгөөд жил ирэх тусам хомсдол үүсэх магадлалтайг харуулж байна.

ХЭНИЙГ, ХААНААС, ЯАЖ, ЯМАР?

Ийм төрлийн ажилтныг олж авахын тулд бид хамгийн эхлээд Хэнийг? буюу ирээдүйн чиг хандлага, байгууллагынхаа төлөвлөгөө стратегитайгаа уялдуулан дижитал чадвартай хэчнээн хүн хэрэгцээтэй болох талаар хэлэлцэж, дараагаар нь урт болон дунд хугацаанд Хаанаас? Яаж? авахаа тодорхойлох шаардлагатай. Эдгээр асуултад хариулсны дараа ямар төрлийн дижитал чадварууд байгууллагад хэрэгтэй болох талаар болон цаашлаад ямар технологи хэрэгцээтэй болохоо тодорхойлно. “Мэргэшсэн ажилтан байхгүй бол Дижитал шилжилт гэж байхгүй.”

ХЭНИЙГ?

Хамгийн эхлээд байгууллага өөрөө “Digital talent” гэдэг ойлголтыг ойлгох буюу тухайн ажлын хүрээнд ямар ажил хийгдэх, үндсэн үүрэг нь юу байх, хөдөлмөрийн зах зээл дээр болон байгууллагын хүрээнд ямар ажлын орон тоо байх талаар болон хэрхэн ажилтныг ажилд авах, сургах, хадгалж үлдэх талаар бүрэн ойлголтыг авах шаардлагатай юм. BCG-н судалгааны үр дүнгээс харахад 6 талбарт дижитал чадварын нөлөөлөл их байх үр дүн гарсан. Үүнд: Дижитал бизнес, Дижитал маркетинг, Дижитал хөгжүүлэлт, Нарийвчилсан анализ, In­dustry 4.0, шинээр гарах ажлын арга барилууд зэрэг юм. Учир нь Дижитал Бизнесийн мэргэжилтэн нь дэвшилтэт шинэ бизнес моделиуд болон шинэ санаа, санаачилгуудыг гаргана, Дижитал маркетерийн хувьд дижитал сувгуудаар хэрхэн шинэ хэрэглэгч олж авах, хүрэх талаар болон одоо байгаа хэрэглэгчдэдээ авч үлдэх үйл ажиллагаануудыг хийнэ, харин Дижитал хөгжүүлэлтийн мэргэжилтний хувьд дижитал маркетерт дижитал сувгуудыг хөгжүүлэхэд туслах бол анализын мэргэжилтэн нь хэрэглэгчдийн хүсэж байгаа болон дуртай зүйлсийн талаарх дата, мэдээллийг нэгтгэнэ. Түүнчлэн Industry 4.0-н хувьд тус орчинд ажиллах үйл ажиллагааны сайжруулалт, шинэчлэлтүүдийг хийх бол эдгээр бүх ажлуудыг бусад байгууллагын ажилтнуудын хувьд хэрхэн бүтээмж өндөртэй хийх нөхцөлийг бүрдүүлнэ.

ХААНААС?

Байгууллага зөвхөн хэнийг авах талаар анхаарахаас гадна хаанаас тухайн ажилтнуудаа хайхаа мэдэх хэрэгтэй юм. Энэ нь байгууллагын урт болон дунд хугацааны зорилгын хүрээнд хэрэгцээтэй байгаа ажилтнуудаа хаанаас буюу аль бүсэд боломжит хүмүүс төвлөрөн ажиллаж байгаа, тус хүмүүсийн хувьд урт хугацаанд ажиллах боломжтой эсэх тал дээр судалгаануудыг хийх шаардлагатай болно гэсэн үг юм. BCG-с глобал дижитал бизнесийн 6 шалгуурыг тодорхойлсон. Үүнд:

  • Старт-Ап орчин: Тухайн бүс нутагт хамаарагдах старт-апын тоо болон хөрөнгө оруулалтын сангийн тоо, хэмжээ
  • Дижитал чадварын боломж: Тухайн бүс нутагт дижитал орчин болон одоогийн боломж, чадамж
  • Ерөнхий бизнесийн орчин: Тухайн бүс нутагт бизнес эхлүүлэх зардал болон хүн амын өсөлт
  • Дижитал чадварын эрэлт: Тухайн бүс нутгийн програмын ажилтны дундаж цалин болон тус ажлын байрны эрэлт
  • Чанарын үнэлгээ: Тухайн бүс нутгийн голлох технологийн бизнесийн тоглогчид
  • Газарзүйн онцлог: Тухайн бүс нутгийн эрүүл мэндийн тогтолцоо, соёл

Дээрх 6 үзүүлэлтийн тусламжтай байгууллага хаанаас мэргэшсэн ажилтнуудыг хайх, хаана бага зардалтай боловсон хүчин татах, ажилтны хандлага болон чадамжийг ерөнхий байдлаар тодорхойлох, цаашлаад бизнесээ ямар газар сонгон өргөжүүлбэл зохимжтой зэргийг боломжтой юм.

ЯАЖ?

Байгууллага хэнийг, яаж авахаа тодорхойлсон бол одоо хэрхэн тэр хүмүүсээ сонгон шалгаруулж байгууллагадаа ажиллуулах талаар илүү нарийн судлах буюу боломжит хүмүүсээс хэрхэн бага зардлаар тохирсон ажилтнаа авах нь чухал юм. BCG-н судалгаанд 100 сонгон шалгаруулах арга барил болон 50 шилдэг сонгон шалгаруулалт хийдэг байгууллагыг оруулан судалсан бөгөөд дижитал чадварыг тодорхойлох хэдэн шилдэг аргыг тодорхойлсон. Үүнд: 20 ялгаатай чадвар, туршлага бүхий Z болон Y үеийн өөрөө суралцсан, код бичдэг, орчин үеийн МТ-н чадвартай, чөлөөт уран бүтээлч болон нэр хүндтэй сургууль төгссөн гэх мэт хүмүүсээс судлахад дижитал сэтгэлгээгээ бусадтай хуваалцдаг, бүтээлч хандлагатай байх нь датанд суурилсан шийдвэр гаргалт хийхэд тус болох, цаашлаад хэрэглэгчид төвлөрсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлчилгээний хөгжүүлэлт болон Agile байдлаар ажиллах боломжтой юм.

Түүнчлэн байгууллагууд ийм төрлийн хүмүүсийг хайх боломжит онлайн платформууд болох Angellist, Github, Stack Overflow, Dribbble, Behance, Kaggle зэргээс хайх боломжтой юм. Эсвэл бүр технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийг худалдан авах эсвэл хамтран ажиллах ч боломжтой юм.

Харин тухайн авч ажиллуулсан ажилтнаа хадгалж үлдэхдээ тухайн ажилтны онцлогт тохируулан хэрэгцээг нь хангах, ажил-амьдралын балансыг хангах, уян хатан цагийн хуваарь, урамшуулал олгох зэрэг аргуудыг ашиглаж болно.

ЯМАР?

Дижитал гэдэг ойлголт нь үйл ажиллагаа, технологи зэрэг илүү өргөн хүрээтэй ойлголт учраас ямар төрлийн дижитал чадвар, туршлагууд байгууллагад хэрэгтэй болох цаашлаад ямар технологиудыг үйл ажиллагаандаа ашиглах, урт болон дунд хугацаанд хэчнээн ажилтан хэрэгцээтэй болохыг тодорхойлсноор амжилттайгаар Дижитал Чадвар бүхий ажилтнуудыг авах боломж бүрдэх билээ.

Түүнчлэн байгууллага ирээдүйн зорилгоо Дижитал байдлаар тодорхойлж харж байгаа л бол байгууллагын соёл болон дотоод үйл ажиллагаагаа мөн сайтар бэлтгэх шаардлагатай юм. Жишээлбэл: Шинэ технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж Agile хэлбэрээр ажиллах шаардлага гарах үед МТ-н функцээс гадна байгууллагын бусад функцүүд нягт ажиллаж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай билээ.