May 09, 2019
Байгууллагын удирдах ажилтнууд өөрийн мэдрэмж, зөн совин, олж авсан туршлагадаа тулгуурлан бүхий л шийдвэрээ гаргадаг байсан цаг саяхан. Хэн илүү мэдрэмжтэй, мэдлэгтэй, туршлагатай нь бизнесийн талбарт илүү сайн үр дүн үзүүлдэг байв. Сул тал нь гэвэл тэр мэдрэмж, туршлагатай мундаг удирдагчид компаниа орхивол асуудал үүснэ. Өнөө цагт дижитал шилжилт өрнөснөөр он удаан жил явж ирсэн энэ уламжлалт арга барил өрсөлдөх чадваргүй болж эхлэв. Учир нь байгууллагын шийдвэр гаргах үйл явцын гол цөм нь туршлага, мэдрэмж биш, харин дата болж хувирсан юм.
Өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааны үр дүнд төрөл бүрийн дата үүсэж байдаг, тэр дата-аа ангилан боловсруулж, дүгнэлт хийхэд шаардлагатай дашбоардуудтай болсноор одоо яг юу болоод байна, цаашид юу хийвэл, ямар арга хэмжээ авбал дээр вэ, ялгаатай нөхцөл, хувилбаруудыг яаж хурдан туршиж, хурдан алдаж онох вэ, гэх зэрэг шийдвэрүүдийг гаргах боломжуудыг нээж өгдөг.
Дэлгэрүүлбэл цаг хугацаа, хүн хүч хаана дэмий үрэгдээд байгааг олж харснаар дотоод процессуудаа сайжруулах, оновчлох, төсөв, төлөвлөгөө боловсруулах, шинэ бизнес эхлүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, бараа татан авалт, үйлдвэрлэлийн төлөвлөлтийг борлуулалттайгаа уялдуулах, төрөл бүрийн маркетинг, харилцагчдын хандлага, зан төлөв, санхүүгийн дүн шинжилгээнүүд хийх, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах гээд тоо томшгүй олон бизнесийн шийдвэрүүдийг дата ашиглан гаргах боломжтой, нэн ялангуяа дата-нд суурилснаар аливаа шийдвэрийн бодит үр дүнг нь урьдчилан таамаглах боломжтой болдгийг хүн төрөлхтөн аль хэдийн хүлээн зөвшөөрчээ.
Өнөө үед зах зээл эзлэх тулаанд Data-Driven компаниуд нь зөн совин, мэдрэмждээ итгэгсдээс улам хол тасарч байгаа тухай олон судалгааны үр дүнгүүд гарсаар байна. Amazon, Netflix, Domino’s Pizza гэх мэт компаниуд чухам л Data-Driven стратегийнхаа хүчээр өөр өөрийн салбартаа дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компаниуд болж чадсаныг та бүхэн бэлхнээ мэдэх биз ээ.
“McKinsey Global Institute-ийн судалгааны тайланд дурдсанаар data-driven компаниуд шинэ харилцагч татахдаа бусдаас 23 дахин их, харилцагчдаа тогтоон барих тал дээр 6 дахин их, бусдаас илүү ашиг орлоготой ажиллах тал дээр 19 дахин их боломжтой болдог гэжээ.”
Орчин үед хүний нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх дундаж хугацаа 8-хан секунд болжээ; энэ цаг үеийн ажилтнуудын 80% нь хаанаас ч хамаагүй ажлаа хийхийг хүсдэг болов; дэлхий дээрх нийт дата-ны 90% нь сүүлийн хоёрхон жилд үүсэж бий болсон байх юм; тэрбум гаруй хүний хувийн нууц мэдээлэл нийтэд ил болсон нь аюулын харанга дэлдэж байна.
Тэгвэл Data-Driven болох үндсэн шалтгаанууд болон үүсэх давуу талуудын талаар дурдъя:
Дататай холбоотой зарим сонирхолтой тоо баримтуудыг дурдъя. Орчин үед хүний нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх дундаж хугацаа 8-хан секунд болжээ; энэ цаг үеийн ажилтнуудын 80% нь хаанаас ч хамаагүй ажлаа хийхийг хүсдэг болов; дэлхий дээрх нийт дата-ны 90% нь сүүлийн хоёрхон жилд үүсэж бий болсон байх юм; тэрбум гаруй хүний хувийн нууц мэдээлэл нийтэд ил болсон нь аюулын харанга дэлдэж байна. Энэ 4-хөн тоо баримтаас (мэдээж энэ 4 тоо томоохон дата цуглуулж боловсруулсан судалгааны үр дүнд гарсан) бид чухам юунд анхаарлаа хандуулах ёстойг төвөггүй харж, ойлгож болно.
Орчин үеийн ажилтнууд тохь тухтай оффисын орчин гэхээсээ илүү орон зай, цаг хугацаанаас үл хамааран хаанаас ч хамаагүй ажлаа төвөггүй хийх технологийн таатай орчныг илүү их хардаг, сонирхдог болжээ. Өөрөөр хэлбэл шаардлагатай цаг үед ажлынхаа системүүдэд хаанаас ч хамаагүй холбогдон мэдээлэлд хандан, дата оруулах, харах, засах үйлдлүүд хийн, бусад хүмүүстэй онлайнаар идэвхтэй харилцаа үүсгэж, цаг алдалгүй ажлаа гүйцэтгэх, шийдвэр гаргах боломжийг байгууллагууд олгох шаардлагатай болсон байна. Үүнийг орчин үеийн ажлын байрны үндсэн шаардлага гэж хэлж болно.
Харилцагчдынхаа зан төлөв, нийтлэг болон онцлог шаардлагуудыг маш сайн ойлгож мэдэхгүйгээр бизнес хийх бараг боломжгүй болж байна, учир нь харилцагчид маш их мэдээлэлтэй, мэдлэгтэй болсон. Үүний тулд бид ERP-ийн төрөл бүрийн бизнесийн аппликэйшнийг өргөн ашиглахаас өөр аргагүй болж байна. Мөн дотоод процессоо байнга оновчлон сайжруулж, технологийн дэд бүтцүүдээ төгөлдөршүүлж, улам амар хялбар, ойлгомжтой болгохыг зорьж ажиллахгүй бол нэг мэдэхэд өрсөлдөгчдөөсөө хоцорсон байх эрсдэл хаалган дээр иржээ.
Мөн дижитал орчны бас нэг мартаж болохгүй томоохон хэсэг нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай асуудал юм. Бүх зүйл дижитал руу шилжих тусам мэдээллийн аюулгүй байдлын асуудал улам хурц, төвөгтэй болж, үүнийгээ дагаад энэ чиглэлийн технологийн шийдлүүд маш хурдтай хөгжиж байна.
10-аадхан жилийн өмнө байгууллагууд зөвхөн санхүүгийн програм л хэрэглэдэг байсан бол өнөөдөр маш олон төрлийн програм, бизнес аппликэйшнийг ашигладаг болжээ. Манай компани л гэхэд Хүний нөөц, Харилцагчтай түншлэх, Нийлүүлэлт хангамж, Гэрээний менежмент, Санхүүгийн гээд цогц ERP систем, Microsoft Office 365-ийн Outlook, Teams, Sharepoint, Skype for Business, OneDrive, Yammer гэх зэрэг 10 гаруй аппликэйшн, Tableau BI, Jira, Hubspot гээд нийтдээ 20 орчим програм хангамжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Гол зорилго нь бизнесийн бүхий л үйл ажиллагаагаа автоматжуулж, дижитал болгосноор Data-Driven стратегийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Энэ олон програм хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх том ажил нэг шөнө хийгдээгүй нь ойлгомжтой, сүүлийн 10-аад жилийн турш олон хүмүүсийн тууштай зүтгэл, манлайлал, итгэл, сэтгэл, хөлс хүчээр бий болсон агуу их хөдөлмөрийн үр дүнд биеллээ олсон ажил билээ.
Энэ бүхний ард бид Data-Driven компани болох үндэс суурь тавигдаж байна гэж ойлгож болно. Data-Driven компанийн ажилтнууд илүү бүтээмжтэй, санаачилгатай болдог гэсэн судалгаа бий. Мөн Agile хэлбэрээр илүү хурдтай, уян хатан ажиллах боломжийг бүрдүүлнэ. 2019 онд бид ажлын бүтээмж, үр дүнгээ улирлаар биш, сараар хэмждэг болох зорилго тавин ажиллаж байна. Data-Driven арга барилаар энэ зорилгыг биелүүлэхэд илүү амар дөхөм болох юм. Өөрөөр хэлбэл Data-Driven стратеги нь цэвэр бүтээмж, үр дүнд суурилсан үнэлгээний системийг нэвтрүүлэх боломжийг олгоно.
Бид ажилтнуудынхаа цагийг нарийн бүртгэж, оффис дээр заавал ирүүлж, ширээнийхээ ард сууж ажлаа хийж үү гэдгийг хянадаг уламжлалт арга хэлбэрээс аажмаар татгалзан, улам бүр ажилтны цэвэр бүтээмж, үр дүн, хувь нэмрийг үнэлэх системд суурилсан арга барилтай компани болох зорилт тавин шат дараалалтайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Бид ажилтнуудынхаа цагийг нарийн бүртгэж, оффис дээр заавал ирүүлж, ширээнийхээ ард сууж ажлаа хийж үү гэдгийг хянадаг уламжлалт арга хэлбэрээс аажмаар татгалзан, улам бүр ажилтны цэвэр бүтээмж, үр дүн, хувь нэмрийг үнэлэх системд суурилсан арга барилтай компани болох зорилт тавин шат дараалалтайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
2017 онд бид flexible time буюу уян хатан цагийн системийг боломжит ажлын байрууд дээр авч хэрэгжүүлсэн. Харин 2018 онд борлуулалтын ажилтнуудаа хаанаас ч хамаагүй ажлаа хийх боломжийг олгосон, 2019 оноос сарын алхмын тодорхой шалгуур хангасан газар хэлтсүүдийн ажилтнуудыг цагаа бүртгүүлэх шаардлагагүй болгох боломжийг олгохоор бэлтгэл ажлуудаа хангаж байна. Энэ бүх санаачилгууд маань эцсийн эцэст ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлэх ганцхан зорилготой, учир нь сэтгэл ханамжтай хүн хийж буй ажилдаа илүү дур сонирхолтой болсноор ажлын стресс багасаж, бусад ажилтнууд, харилцагчидтай илүү эелдэг, сайхан харилцаа үүсгэнэ; аливаад хүлэгдэж, баригдахгүй, илүү уян хатан чөлөөтэй ажлаа хийх боломжтой болсноор бүтээмжтэй, санаачилгатай, өөрийгөө илүү удирдан залдаг, хариуцлагатай, үр дүнд чиглэсэн арга барилтай, хувь хүний хувьд хийе бүтээе гэсэн зөв эерэг хандлагатай болно гэдэгт бид туйлын их итгэж байгаа, эхний авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгүүд ч эерэг гарч байна.
Үүнийг бид маш том сэтгэлгээний, оюун санааны, ажлын орчны, амьдралын хэв маягийн эерэг, радикал, үсрэнгүй өөрчлөлт гэж харж байгаа.
Бид дижитал шилжилтийн түүчээлэгч байх, харилцагчдынхаа үнэнч туслагч, итгэлт түнш нь байхын тулд Data-Driven компани болохоор хичээн ажиллаж байна, бид цаашид алдаж оносон туршлагаа хэнтэй ч хуваалцахад бэлэн байх болно. Энэ сэдвээр бидэнтэй илүү дэлгэрэнгүй мэдээлэл солилцохыг хүсвэл та бүхэн манай компанитай холбогдоод уулзалт хийх бүрэн боломжтой шүү.
Анхаарал тавин уншсан танд баярлалаа.