March 21, 2019
Аливаа төслийн хэрэгжилтийн цаана олон хүмүүсийн энерги, хөлс хөдөлмөр шингэсэн байдаг. Хөдөлмөрийн нөөцөө төслийн төлөвлөгдсөн цаг хугацаанд, төсөвлөгдсөн зардлаар, өндөр чанартай гүйцэтгэл болгон ашиглах нь төслийн хэрэгжүүлэгч байгууллагад төдийгүй, улс орны хөгжилд эдийн засгийн чухал нөлөөтэй.
Олон улсын төслийн институц PMI байгууллагын "Төслийн амжилтын түвшин"-ийн тайланд нийт төслийн 55 хувь нь амжилтгүй болсон дүн гарсан нь 2014 онтой харьцуулахад даруй 23 хувь өссөн дүн байв. Бизнесийн эрчим хурдсах болсон энэ цаг үед "Амжилтгүй" төслийн хувь ийн нэмэгдэж буй гол шалтгааныг олон хүчин зүйлсээр тайлбарлаж болох ч, "төслийн багийн нарийн зохион байгуулалт, нягт нямбай хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох хурд"-ыг хөшүүрэгдэх төслийн менежментийн системийг оновчтой сонгоогүйгээс улбаалсан хэмээх тайлбар олонтаа байдаг.
Хэрэв та дараах асуултуудын ихэнхэд нь "ТИЙМ" гэж хариулж байвал танд төслийн оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах төслийн удирдлагын системийн хэрэгцээ гарсан байна гэж ойлгох хэрэгтэй.
Эдгээр асуултад ихэнхэд нь “Тийм” гэсэн хариулт өгч байвал танд аль хэдийн төслийн удирдлагын ухаалаг систем хэрэг болсон гэдэгт эргэлзэх хэрэггүй байна. Олон төрлийн төслийн удирдлагын систем байдаг ч Oracle Prime - Үүлэн технологид суурилсан төслийн удирдлагын систем дижитал шилжилтийн орчинд хамгийн сайн зохицож чаддагаараа шалгарсан байна.
Oracle Prime - Клауд буюу Үүлэн технологид суурилсан төслийн програмыг Эрчим хүч, Барилга, Уул уурхай, Төрийн байгууллага, Үйлдвэрлэл, Мэдээллийн технологи, Үйлчилгээ гэх мэт салбарууд түлхүү хэрэглэж, төслийн чанар болон амжилтыг ханган ажиллаж байна.
Oracle Prime нь танд төслийн бүх үйл ажиллагааг гартаа авахад тань туслах зорилготой. Олон улсын төслийн удирдлагын PMBOK стандартын дагуу төслийг удирдах, эрсдэлд хариу арга хэмжээ авах, байгууллагын нөөцийг ур ашигтай ашиглах, төсөлд оролцогч талуудын харилцаа холбоог үр дүнтэй удирдах, алсын зайнаас хамтран ажиллах боломжийг олгодгоороо давуу талтай.
Үүлэнд технологид суурилсан тус систем нь аливаа байгууллагад хэрэгжүүлж буй бүх төслийг нэг цаг мөчид real-time буюу бодит өгөгдлийг ашиглан төслийн нөөц, цаг хугацаа, зардлыг тооцоолох, хамгийн оновчтой хувилбараар шийдвэр гаргахад туслах болно.
Та өнөөдрөөс төслийн ажлуудаа илүү хялбар, үр ашигтай, богино хугацаанд хянаж, гүйцэтгэхдээ бэлэн байна уу?