Гэрэл зурагчдыг гайхшруулсан EOS R-ийн 8 AF горим

March 18, 2019

Canon брэндийн цоо шинэ загвар EOS R нь Full-frame мэдрэгч дээр Dual Pixel CMOS AF-ийн хүчийг нэмж, тольгүй камерт байгаагүй фокуслах чадварыг бий болгосон. Та бүхэнд EOS R-ийн онцлох 8 горимыг танилцуулж байна.

1.Илүү өргөн AF тохиргооны зай: Кадрын дээрээс дооших хүртэл зайд 100% фокуслана

  • A: Ойролцоогоор 88%
  • B: Ойролцоогоор 100%

AF горим нь мэдрэгч (sensor)-ийн талбайгаас өргөөшөө 88% орчим, уртаашаа 100%-д буюу бараг бүтэн талбайд фокуслах чадвартай болсон байна. EOS R нь Canon-ийн хамгийн сүүлийн үеийн зураг боловсруулах DIGIC 8 процессортой нэгдсэнээр их хэмжээний фокусын өгөгдлийг асар богино хугацаанд боловсруулж байгаа. Энэ нь шагайвчаар харагдаж буй дүрсний бараг бүтэн талбарт фокусын цэгийг тохируулах боломж олгож байна. Үр дүнд нь та хүссэн найруулгаар гэрэл зураг авч, гол объект нь дэлгэцийн захт байсан ч хүссэнээрээ фокуслах боломжтой болох юм.

 

2. 5,655 хүртэлх AF цэгээс фокусаа сонгох

 87 цэг (өргөөшөө) x 65 цэг (уртаашаа) = 5,655 цэг

Touch & Drag AF горимын дагуу AF цэгийг сонгох нь хэзээ ч байгаагүй хялбар болсон.

 EOS R-ийн фокуслах талбай нь өргөн болоод зогсоогүй гар тохиргоогоор 5,655 AF цэгээс сонгож хүссэн газартаа өндөр нарийвчлалтай фокуслах боломжтой болсон. Макро болон close-up төрлийн гэрэл зурагт энэхүү онцлог нь өндөр ач холбогдолтой. Автомат AF горимын үед 143 AF талбайтай ба объектыг дагаж фокуслахад фокус алдах магадлал ихээхэн буурч байна.

 

3. Нүд танигч AF горим нь хөрөг зургийн төрлийг илүү амар болгосон

EOS R/ RF50mm f/1.2L/ FL: 50mm/ Aperture-priority AE (f/1.2, 1/125 sec, EV+0.7)/ ISO 100/ WB: 5200K

Царай таних тохиргоонд нэмэлтээр Eye Detection AF горимтой болсон ба энэ нь хүүхэн хараанд фокусын цэгийг тохируулах юм. Гүехэн Фокусын орон зай нь гүехэн (DoF), том өрцтэй дурангаар хөрөг зураг авч байгаа үед нарийн фокустай гэрэл зургийг та буулгах болно. Энэхүү горим нь “One-shot AF” болон “Face+Tracking AF” тохиргоог хийсэн үед ажиллах болно гэдгийг анхаараарай.

 

4. Гүн харанхуйд автофокус хийх: AF нь харанхуйн EV-6 нөхцөлд хүртэл ажиллана

EOS R/ RF50mm f/1.2L/ FL: 50mm/ Manual exposure (f/1.2, 13 sec, EV+0.3)/ ISO 3200/ WB: Auto

EV-6 харанхуйд зураг авахад хүний нүдэнд дараах байдалтай харагдана

Доорх зураг нь EV-6 нөхцөлд авсан бөгөөд хүний нүдээр нарийн дүрслэлийг харах боломжгүй байгааг харж болно. EOS R-ийн AF систем нь RF 50mm f/1.2L дурангаар авахад дээрх харанхуй нөхцөлд ч тохиргоо хийх боломжтой. Ихэнх full-frame камеруудад Live View зураг авахад хамгийн багадаа EV-4 нөхцөл хүртэл тохиргоо хийх боломжтой байдаг. Харин EOS R-ийн бага гэрэл дэх чадвар нь шөнийн тэнгэрийг AF горимоор авах нь илүү найдвартай сонголт юм.

 

5. Extender ашиглах: Өрцийн дээд хязгаар болох f/11-т ч бүх AF цэгүүдийг ашиглах боломжтой

 

 

AF is possible even at a maximum aperture of f/11.

Холын дуранг нэмэлт өсгөгчтэй ашиглахад зураг авах хурд бууран фокуслах хугацаа уртсаж зарим тохиолдолд фокус авах боломжгүй байдаг. Харин EOS R нь  EF 100-400mm f/4.5-5.6L IS II USM дуран дээр 2x өсгөгч (extender) ашиглахад ч AF тохиргоог хийж болно. Бүр 800mm-ийн super-telephoto дурантай үед хүртэл AF горимыг ашиглаж буй нь холын зайнаас зураг авдаг зэрлэг амьтны төрөлд хамгийн тохиромжтой юм.

 

6. 4 төрлийн шинэ AF тохиргооны арга

Томсгох боломжтой AF зай (Зүүн-баруун-дээш-доош) AF цэгийг 4 зүг буюу зүүнээс баруун, дээрээс доош тохируулах. Энэхүү горимыг жижиг, хөдлөх зүгийг тодорхойлох боломжтой объекттой үед ашиглахад тохиромжтой.

Томсгох боломжтой AF зай (Тойрог) AF цэгийг 8 зүгт өргөжүүлэх боломжтой. Энэхүү горимыг жижиг, хөдлөх зүгийг тодорхойлох боломжгүй объекттой үед ашиглахад тохиромжтой.

Өргөн AF зай (Босоо) Автоматаар объектыг босоо AF шугамын дагуу фокуслана. Энэхүү горимыг жижиг AF цэгээр фокуслахад хэт том объекттой үед ашиглахад тохиромжтойгоос гадна автомат AF горимыг ашигласнаас илүү зохиомжтой харагдах болно.

 Өргөн AF зай (Хэвтээ) Автоматаар объектыг хэвтээ AF шугамын дагуу фокуслана. Энэхүү горим нь босоо шугамын дагуу фокуслахтай адил жижиг AF цэгээр фокуслахад хэт том объекттой үед ашиглахад тохиромжтойгоос гадна автомат AF горимыг ашигласнаас илүү зохиомжтой харагдах болно. Босоо шугамаас ялгаатай нь AF шугамд хүмүүсийн царай илэрсэн үед автоматаар тухайн царайнууд руу фокус шилждэг.

Эдгээр AF горимын боломжууд нь хамгийн сүүлд гарсан зураг боловсруулах DIGIC 8 процессорын тусламжтай бий болж байгаа бөгөөд энгийн Dual Pixel CMOS AF-д тус горимуудыг ашиглах боломжгүй юм.

 

7. Өөрчлөх боломжтой AF тохиргоо

Tracking Sensitivity - AF цэгийн дундуур саад орж ирэх эсвэл AF зайгаас хэтэрсэн үед объектыг дагах (tracking) горимын үзүүлэх хариу үйлдлийн тохиргоо

Acceleration/Deceleration tracking -Автоматаар дагаж буй объект нь гэнэт хөдлөхөө болих эсвэл хөдлөх, хөдөлгөөний хурд нь тогтмол бусаар өөрчлөгдөх үед хийх тохиргоо

AF point auto switching -  Тохируулсан AF цэгийг хэр хурдан өөрчлөгдөх боломжтойг сонгодог. Үүнд хэрэв объект нь өөр объект руу шилжих эсвэл өөр объектууд орж ирсэн ч үндсэн AF цэгийг хөдөлгөөнгүй байх хүсэлтэй үед тохиргоог хийнэ.

Эдгээр тохиргоонууд нь мөн DIGIC 8 процессорын тусламжтай хийгдэх боломжтой болж байгаа бөгөөд гэрэлтүүлэг, өнгө, объектоос хамаараад нөхцөл байдал нь тогтмол өөрчлөгдөж байгаа үед ашиглахад давуу тал болж байгаа юм.

 

8. Manual фокусыг чиглүүлэгч

Чиглүүлэгч хүрээ нь хэр их болон хэрхэн фокусаа тохируулахыг чиглүүлнэ.

  • Зүүн: Фокуслагдаагүй – Фокус хэтэрхий урд байна
  • Голд: Объект фокуслагдсан байна
  • Баруун: Фокуслагдаагүй – Фокус хэтэрхий хойно байна

Өмнөх онцлогууд дээр бид дан автофокус горимын чадваруудыг танилцуулсан бол энэ удаа илүү сайжруулсан MF-ийн чиглүүлэгч хүрээг онцолж байна. Энэ нь Focus Guide тохиргоо бөгөөд таны гол объект болон дурангийн фокусын цэгийн харилцааг тухай бүрд нь мэдэгдэх үүрэгтэй юм. Дээрх зурагт үзүүлсний дагуу ногоон гэрэл ассан тохиолдолд таны үндсэн объект бүрэн фокуслагдсан гэдгийг илтгэж байгаа бөгөөд дурангийн өнцөг болон объектын байрлалаас хамаараад фокус хэт дээшээ эсвэл доошоо болсон байгааг илтгэж байна. Энэхүү сайжруулсан горимын тусламжтайгаар MF функц нь илүү хялбар, богино хугацааг тохиргоонд ашиглах боломжийг олгож байна.