June 19, 2018
Та өөрөөсөө асуугаад үзээрэй. Гэр бүл болоод өөрийн хувийн орон зайндаа хэр их цаг хугацаа зарцуулдаг вэ? Оффис дээрээ болон гадуур явах ажилд л түүнээс илүүтэй их хугацаа өнгөрөөдөг байх. Дижитал шилжилт бий болсноор хаанаас ч, ямар ч ухаалаг төхөөрөмжийг ашиглан ажлаа тасалдалгүй үргэлжлүүлэх боломжтой болж байна.
Орчин үеийн бизнесийн байгууллагууд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр ажиллах орчноо өөрчлөх шаардлагатай болоод байна. Сүүлийн жилүүдэд гэрээсээ ажиллах, гадаад улсаас ажиллах гэх мэт зүйлс халуун сэдэв болсон.
Бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулах, зардлыг бууруулах зорилгоор O365 Office үүлэн технологийг өргөнөөр ашигласаар байна. Үүлэн технологийн ард мэдээж бага зардал, найдвартай аюулгүй байдал оршиж байдаг.
Мэдээж танд Мэдээллийн технологийн гүнзгий мэдлэг шаардлагагүй. Өмнө нь хэзээ ч байгаагүй, тийм л энгийн систем болсон.
Хамгийн боломжит багц нь сард нэг хэрэглэгч ердөө 5 ам.долларын үнэтэй байдаг. Нэг удаа дундаж зэрэглэлийн ресторанд хоол идэх, эсвэл том хэмжээтэй кофе авч уухтай дүйцэх юм. Нийтээр нь авч үзвэл 30 хүнтэй дундаж байгууллагын хувьд нэг удаагийн зугаалгын төсвөөр бүтэн жилийн хэрэгцээгээ хангах боломжтой байна.
Файл хадгалалт, мэйл домэйн зэрэгт сервер, сторэйж төхөөрөмж худалдан авч, түүний ашиглалтад илүү мөнгө төлөх шаардлага байхгүй. Хэрэглэгч бүрт 1TB хэмжээний хувийн клауд хадгалах орон зай, 50GB мэйл хадгалах фолдер гээд дахин архив хийх, файлаа алдах эрсдэлгүй болсон.