October 22, 2015
SOP буюу даалгаврыг хэрхэн гүйцэтгэх дарааллыг зөв бичиж, ажлын талбарт хэрэгжүүлснээр бүтээмж нэмэгдэх сайн талтай. Амжилттай, аюулгүй ажиллахыг хүссэн хүн бүхэнд SOP хэрхэн бичих талаарх зөвлөгөө хүргэж байна.
1. Форматаа сонго - Зөв буруу гэсэн ойлголт энд байхгүй, гагцхүү яаж бичвэл илүү зорилгодоо хүрэх вэ гэдгийг бодолцоорой. Мөн яаж засвар оруулж байх вэ, яаж илүү амьд байлгах вэ гэдгийг мөн тооцох хэрэгтэй.
Энгийн алхмаар - Тухайн даалгаврыг биелүүлэхэд цөөн хэдэн алхмаар явдаг тохиолдолд алхам алхмаар бичих нь илүү тохиромжтой. Bullet юм уу, тоон дарааллаар уншигч хялбар ойлгох байдлаар бичнэ.
Дотроо бүлэглэсэн алхмаар – Урт үргэлжлэх олон алхамтай процедурыг ийм байдлаар бичвэл зүгээр. Дэд алхмууд нь энгийн алхмаар бичигдэх боломжтой байвал энэ аргыг сонгоорой.
Блок схем хэлбэрээр – Үр дүн нь үргэлж тодорхой байдаггүй, үргэлжилсэн урт процедурыг энэ аргаар бичвэл илүү ойлгомжтой болно.
2. Хэнд зориулан бичиж байгаагаа тооцоолоорой. Ирээдүйн шинэ HR унших, эсвэл цөөн хийдэг үйлдлүүдийг ирээдүйд өөрөө хийхэд харах зорилгоор бичиж байгаа гэдгээ бодолцож бичнэ. Эргэлзээтэй үгийн тайлбаруудыг Glossary байдлаар ашиглаарай.
3. Та өөрөө энэ SOP-ыг бичихэд хангалттай мэдээлэл, мэдлэгтэй билүү гэдгээ нэг тунгааж үзээрэй.Өөрийн хийж үзээгүй, тодорхой мэдэхгүй зүйлийн SOP-ыг бичих нь тухайн заавар наанадаж ашиглагдахгүй, цаанадаж буруу заавар болох аюултай.
4. SOP-ыг богино бичих үү? Дэлгэрэнгүй бичих үү?
5. SOP-ын зорилгоо бодоорой. Яг үүнийг бичиж яах гэж байгаа билээ гэдгийг тодорхойл.
1. Нүүр хий – таны бичих гэж буй SOP ямар агуулгатайг илэрхийлэх гарчиг бүхий нүүр хийгээрэй.
2. SOP-ын талаар хэнээс тодруулга авах тухай тусгах
3. Шаардлагатай материалын мэдээллийг өгнө.
4. Бичиж дуусаад хураангуйлж уншихад хялбар болго.
5. Тухайн процесс дээр ажиллаж буй хүмүүстэй ярилцаж тодруул, баталгаажуул.
6. Хэлц үг, ярианы үг оруулалгүй аль болох цөөн үгээр энгийн найруулж бич.
7. Таны бичиж буй SOP байгууллага дотор ашиглагдах олон янзын SOP-ын нэг бол фолдержуулж дугаарлаад яваарай. Баримт бичгийн дугаар, сүүлд өөрчилсөн түүх, өмнөх хувилбарын дугаар г.м