April 02, 2018
Байгууллагад байнга ашиглагддаг харилцаа холбооны зардал гэх мэт хүн бүрийн хэрэгцээ болсон зүйлд зарим тохиолдолд нэг удаагийн томоохон хөрөнгө оруулалтаар шийдчихвэл дараа дараагийн зардал багатай байдаг. Жишээ нь: Хууль сахиулах, онцгой байдал, үйлдвэрлэл, уурхай, нийтийн тээвэр гэх мэт байнгын хоорондоо холбоотой ажиллах шаардлагатай байдаг байгууллагууд яриа болгондоо мөнгө төлөх үү? Эсвэл дундын мэдээллийн хөдөлгөөнт радио холбоотой болох уу? Гэдэг нь чухал шийдвэр.
Жишээгээ үргэлжлүүлэн дэлгэрүүлэн авч үзье. Хууль сахиулах, онцгой байдал, үйлдвэрлэл, уул уурхай, болон нийтийн тээвэр гэх мэт онц чухал харилцаа холбоо шаардлагатай газруудад харилцаа холбооны өчүүхэн доголдол үүсэхэд үйл ажиллагаанд нь саад болохуйц өөрчлөлт үүсэх эрсдэлтэй байдаг. Үүнээс үүдэн онц чухал үйлчилгээнд тохирсон эрсдэлгүй холбоо нь “Онц чухал харилцаа холбоo” буюу дотоод сүлжээгээр холбогдсон мэдээллийн хөдөлгөөнт радио холбоо юм.
Эдгээр чухал салбарынханд яриа болон өгөгдлийг хэрэглэгчдэд хэзээ ч хаана ч хүргэн ажиллах нь чухал. Мэдээллийн хөдөлгөөнт радио холбоо нь үндсэн функцтэй ба үүнд нэгээс нэг рүү, нэгээс олон руу болон мэдээллийн гэсэн холбоо үүсгэнэ.
Хууль сахиулах, уул уурхайн олборлолт гэх мэт үйлчилгээ нь өндөр ачаалал ба өргөн цар хүрээг хангаж ажиллах шаардлагатай. Түүнчлэн өндөр найдвартай ба уян хатан байдлуудыг давхар хангах хэрэгтэй байдаг. Дээрх шаардлагууд нь нийгэмд аюул учруулж болох байгалийн гамшиг, халдлага болон ослын үед харилцаа холбоо нь хэрэгцээт үйлчилгээг бүрэн ханган ажиллах юм.
Нийгэмд хор хөнөөл учруулж болох байгалийн гамшиг эсвэл халдлага нь нийтийн харилцаа холбооны системийг сулруулах, сүйтгэх эсвэл систем ачааллаа даахгүй байх гэх мэт асуудлууд үүсдэг байна.
Бидний мэдэх 2G, 3G болон 4G LTE гэх мэт сүлжээний стандартууд нь эдгээр “онцгой ажил” эрхэлдэг хэрэглэгчдийн өдөр тутмын ажлын шаардлагын ханган ажиллах чадахгүй юм. Нөгөөтээгүүр үүрэн холбооны операторуудын системийн цар хүрээ нь масс руу чиглэсэн, хүн ам ихтэй газар ба ашгийн төлөө зориулагдсан байдаг. Тиймээс өндөр бэлэн, найдвартай болон уян хатан байдлуудыг ханган ажиллаж чаддаггүй байна.
Мэргэжлийн хөдөлгөөнт радио холбоо нь өндөр технологи болон тодорхой сүлжээний стандартууд дээр суурилсан байдаг. Хэдийгээр харилцаа холбооны систем нь илүү өгөгдөл дээр суурилсан ирээдүй рүү явж байгаа боловч хамгийн энгийн заавал байх шаардлагатай нь ярианы функц юм.