Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо

May 28, 2015

Бизнесийн өдөр бүр өөрчлөгдөж буй өрсөлдөөнт зах зээлд мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал. Байгууллагын цаашдын төлөвлөгөө, санхүүгийн байдал, хүний нөөц гээд бүх төрлийн мэдээллийг нэгтгэх, байгууллага дотроо зөв ашиглах, гадагш алдахаас хамгаалсан Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь эрсдэлээс өөрийгөө бүрэн хамгаалж байгаа хэрэг юм.

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нь эрсдэлийн менежмент (risk management)-ийн үйл явцыг ашиглан мэдээллийн нууцлал (confidentiality), бүрэн бүтэн (integrity) болон хүртээмжтэй (availability) байдлыг бий болгодог.

мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо

Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO/IEC 27001:2013 стандартыг хэрэгжүүлснээр мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог бүрэн нэвтрүүлэх болно. Энэ нь тухайн байгууллагын бизнесийн төрөл, том жижгээс үл хамааран мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог (МАБУТ) бий болгох, хэрэгжүүлэх, хадгалах, үргэлжлүүлэн сайжруулах шаардлагыг тодорхойлдог стандарт юм.  

Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцооны давуу тал

Х.Баяржаргал

Ай Ти Зон компанийн Дижитал технологийн газрын дарга. Нэтворкинг болон мэдээллийн аюулгүй байдлын шийдлээр мэргэшсэн. Cisco CCIE, CCNP, CCNA сертификат эзэмшигч. ISO27001 Lead Implementer.