April 29, 2015
“Оффисын 4 ажилтан тутамд нэг принтер”, “100м2 тутамд нэг хувилагч” ашигладаг тухай мэдээллийн технологийн бүтээгдэхүүний тооллого судалгааны дүнд дурджээ. Хэвлэгч, хувилагч төхөөрөмжүүд нь бидний өдөр тутмын ажлын нэг хэсэг болсон өнөө үед түүний “эрүүл мэнд”-д байнга санаа тавихаас аргагүй.
Бичиг баримт хэвлэх, хувилах гэхэд ямарваа нэг асуудал гаргахгүйн тулд байнгын үзлэг, арчилгаа хэрэгтэй. Үүнийг хэн нэгэн захиргааны ажилтан хариуцан ажиллаж болох ч асуудал гарсан үед л мэдэх, арга хэмжээ авах гэж цаг алдах, ялангуяа яаралтай үед ажил нураах, хүмүүсийг бухимдуулах зэрэг асуудлууд үүсэж болох юм. Үүнийг шийдэх гарц бол “Canon managed service” үйлчилгээ бөгөөд энэ талаар танилцуулъя.
Та үндсэн бизнестээ гол анхаарлаа хандуулж, хор, бул, цэвэрлэгээ гээд хувилагч, хэвлэгчийн найдвартай ажиллагааг мэргэжлийн байгууллагад даатгаж болно.
Canon Uniflow платформд суурилсан тус үйлчилгээ нь байгууллагад ашиглагдаж байгаа Канон брэндийн хувилагч, хэвлэгчийн хэвийн ажиллагааг зайнаас хянах, хэрэглэгчдийг шуурхай мэдээллээр хангах, шаардлагатай сервис туслалцааг албан ёсны сертификат бүхий инженерүүд газар дээр нь очиж, урьдчилан үзүүлэх үйлчилгээ юм.
Байгууллагуудын хэрэгцээ, шаардлага харилцан адилгүй тул сонголттой байхаар дараах багцуудыг санал болгож байна.
Мэргэшсэн инженерүүд танай байгууллагын Канон хувилагч, хэвлэгчийн засвар, үйлчилгээг хариуцан ажиллана. Төхөөрөмжийн ашиглалт, ажиллагааны талаар бүрэн мэдээлэл, зөвлөгөө өгнө. Дуудлагаар очиж үйлчлэх ба сард дор хаяж нэг удаа очиж үзлэг, оношилгоо хийнэ.
Мэргэшсэн инженерүүд танай байгууллагын Канон хувилагч, хэвлэгчийн ажиллагааг алсаас хянаж, урьдчилан сэргийлэх арчилгаа, үйлчилгээг бүрэн үзүүлнэ. Хэрэглэснээрээ төлнө.
Хэвлэгч, бүх төрлийн хувилагчийн түрээсийг дагалдах засвар, үйлчилгээтэй нь хариуцан ажиллана. Төсөл тендерийн үед болон бараа материалын элэгдэл, технологийн хоцрогдолд орох сонирхолгүй хэрэглэгчид ашиглахад илүү тохиромжтой.