April 20, 2015
Галын аюул бол хохирол өндөртэй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай ноцтой эрсдэл юм. Энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулахад зориулагдсан олон арга зам байдгийн нэг нь барилга байшин, объектыг галын аюулаас хамгаалах, гал гарах анхны шинж тэмдгүүдийг илрүүлэн мэдээлэх автомат систем болох галын дохиоллын систем юм. Аливаа албан байгууллагын оффис, үйлдвэрийн барилгуудын галын дохиоллын системүүд нь тухайн хэрэглэгчийн итгэл даасан, даатгалын компаниар бүрэн даатгуулсан найдвартай систем байх ёстой. Сүүлийн үед галын дохиоллын системийн суурилуулалт хийдэг зарим компаниуд улсын комиссын шалгалтыг давах зорилгоор хямд, чанарын баталгаагүй систем нийлүүлснээс болж ашиглалтын явцад бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нь эвдрэх, систем нь ажиллагаагүй болох зэрэг маш өндөр эрсдэл барилгад бий болгож байна. Харин Ай Ти Зон компани чанар, стандартыг гол үзүүлэлт болгож Германы BOSCH брэндийн дэлхийд танигдсан чанартай брэндийг хэрэглэгчдэд санал болгон суурилуулдаг ба галын дохиоллын системийн цаашдын хэвийн ажиллагааг хангах зорилгоор Service үйлчилгээг давхар үзүүлдэг юм.
Bosch брэндийн хамгийн сүүлийн үеийн галын дохиоллын панель болох FPA-5000 системийн тоног төхөөрөмжүүд, системийн онцлог давуу талуудаас дурдвал:
Галын дохиоллын панель нь модуляр бүтэцтэй тул хэрэглэгч үндсэн тоног төхөөрөмжүүдээ өөрийн хэрэгцээнд нийцүүлэн сонгох боломжтой.
Linear heat detector- Кабелын трасс дээгүүр ил монтажлагдсан кабел шугам дээр дулаан мэдрэгч кабел суурилуулж, кабелийн халалтыг мэдэрч галаас хамгаалдаг систем. Энэхүү систем нь хэдэн метрт халалт үүсэж байгааг нарийн мэдэрдэг.
Beam detector- Тааз өндөртэй, талбай томтой агуулахын барилга болон бусад объектуудад 6 метрээс дээш хэсэгт утааны мэдрэгч суурилуулах нь гал илрүүлэхэд хугацаа алдах эрсдэлтэй. Энэ нөхцөлд Beam detector буюу шугаман мэдрэгч суурилуулах нь хамгийн зөв шийдэл болдог. Энэхүү төхөөрөмж нь 6 метр, түүнээс ч дээш өндөрт эсрэг талын хананд өөд өөдөөсөө харан суурилагдсан хүлээн авагч болон дамжуулагч гэрлийн төхөөрөмжийн дундуур утаа орж ирэхэд тэрхүү гэрлийн сарнилтаар мэдэрдэг систем юм.
Галын дохиоллын системийн нэг онцлог нь түүний суурилуулалтын ажлыг чанартай, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх шаардлагатай, өөрөөр хэлбэл уг дохиоллын систем нь өөрөө галаас аль болох найдвартай хамгаалагдсан байх ёстой. Дохиоллын систем ашигласнаар галын аюулыг хор хохирол багатай давах боломж бүрдэхийн дээр гал унтраах болон бусад арга хэмжээ авах функцүүдтэй хослуулан ашигласнаар үр нөлөө нь улам сайжирдаг.