September 29, 2014
Ораклын Петер Ултшейдэр технологийн хүчирхэг давуу талын тусламжтайгаар олон боломж, шинэчлэлтүүд гарч ирж байгааг цохон тэмдэглэлээ.
Шинжээчид 2020 онд гэхэд 50 тэрбум төхөөрөмж интернэтэд холбогдох ба IoT (Internet of Things)-ээр холбогдож өдөр бүр zettabyte өгөгдөл дамжуулагдах болно гэж үзжээ.
Энэ тухай Ораклын сэтгүүлч Каролине Квитка Ораклын Java бүтээгдэхүүний дэд ерөнхийлөгч Петер Ултшейдэртэй IoT-ын боломж болон хөгжүүлэлтийн тухай ярилцлаа.
О.С: IoT гэж юу вэ? Төхөөрөмжөөс төхөөрөмж рүү М2М-ээр яаж холбогдох вэ?
П.У: IoT технологи нь манай хөрөнгө оруулалтын дэмжлэгээр инновацийн цоо шинэ шийдэл, урсгал болон гаргахаар бэлтгэгдээд байна. Өмнө нь зөвхөн нэг хүн нэг холболтоор интернэтэд ордог байсан бол IoT нь ямар нэгэн төхөөрөмж болгоноор холбогдож бусадтайгаа хуваалцдаг нь үнэхээр урагшаа нэг алхаж чадлаа хэмээн дүгнэж байна. М2М нь IoT-ын нэг хэсэг нь юм. Энэ нь машинаас машин руу холбогдох холболт юм.
О.С: IoT болон том хэмжээний дата өгөгдлийг эдгээр төхөөрөмж рүү холбох технологийг хэрхэн шийдсэн бэ?
П.У: IoT нь хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн.
1-рт: энэ бол дэд бүтцээр нь шинэчилж байгаа шинэчлэлт юм. Эдгээр бүх холбогдох боломжтой төхөөрөмжийн сүлжээг ачаална гэдэг өөрөө гайхалтай юм. Энэ нь өндөр үелзэлтэй бага утгатай өгөгдлийг дамжуулах талаар ярьж байна. Зарим дамжуулагч төхөөрөмжүүд ердөө хэдхэн л төхөөрөмжтэй холбогддог бол энэ дамжуулагч маань хязгааргүй төхөөрөмжүүдтэй холбогддог гээд бодоод үз дээ.
2-рт: энэ нь бид хэрхэн ямар технологитой хамт урагшлах вэ? гэсэн асуултад хариулт өгөх юм.
О.С: Аппликэйшн хөгжүүлэгчдэд яг ямар бодит боломж үүссэн бас хэрхэн холбогдох вэ?
П.У: Дэлхий ертөнц аппликэшн хөгжүүлэгчийн замаар урагшилж байна гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Бид үргэлжид хүмүүст хэрэгтэй бусад төхөөрөмжүүдтэйгээ нягт уялдан ажилладаг аппликэйшн хөгжүүлэхийг боддог. Аппликэйшн хөгжүүлэгчид эхэндээ толгой эргэм кодын дунд төөрдөг байсан бол одоо бүр энгийн хөгжүүлэлтийг бага хугацаанд хийдэг болжээ.
Ихэнх аппликэйшн хөгжүүлэгчид өөр өөр домайн хаягаас чөлөөтэй ажилладаг аппликэйшн хийхийг хүсдэг. Мөн опшин товчлуураа дарахад л өөрөө шинэчлэгддэг бага санах ой ашиглах тийм аппликэйшн л хөгждөг. 10-15 жилийн дараа гэхэд бүх төхөөрөмж мэдрэгчтэй үйлдлийн систем рүү шилжсэн байх болно.
О.С: Java IoT-д зориулж стандартчилагдсан платформыг гаргах уу?
П.У: Бид IoT-д зориулсан Java-ын хэд хэдэн өөр өөр үзүүлэлтийг хайж байна. Сүүлийн үед төхөөрөмжид суурилсан хөгжүүлэлтэд ихээхэн хөрөнгө оруулах болсон. Бусад ижил төстэй аппликэйшнүүдэд зориулсан хамтран ажиллаж болохуйц эсвэл дахин ашиглагдах кодыг илүү өрсөлдөх чадвартай код гэж үздэг.
Харин Java нэг удаа л код бич тэгээд л хүссэн газартаа хүр гэсэн уриатайгаар илүү хурдан бас дахин ашиглагдах кодыг бичихэд анхаарал хандуулаад байна. Энэ нь аппликэйшн хөгжүүлэгч болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаад байгаа юм.
О.С: Том хэмжээний дата өгөгдөл бас үүлэн хувиргалтад IoT хэрхэн хандсан бэ?
П.У: Бид том хэмжээний дата өгөгдөл, сошиал медиа, гар утас, үүлэн тооцоолуур болон IoT-д хэд хэдэн хөгжүүлэлтийг хийж байна. Энэ нь маш их хэмжээний тайлан өгөгдлийг зохицуулан холбож байх тоног төхөөрөмж юм.
Шилжих чадвартай: Ухаалаг утас болон Таблетууд нь онлайн мэдээллийн хэрэгслийн аппликэйшнүүдээр хялбархан холбогдож шинэчлэлттэй үргэлж цуг байх юм. Эдгээр холбогдох төхөөрөмжүүд маань бидний эргэн тойрны бүх зүйлийг удирдана. Жишээ нь: Утсаараа гэрлээ унтрааж, дохиоллын системээ удирдан гэрт байгаа энтертайнмэнт төхөөрөмж бүрийг удирдах юм.
О.С: Бусад үүсэж буй эдийн засагтай улс оронд зориулсан гэрийн автоматжуулалт IoT технологи хэрхэн суурилагдахаар шийдэгдсэн бэ?
П.У: IoT нь бүх төрлийн зах зээлд хамаатай. Бид эрүүл энх байдлыг амьдралын хэв маягтай нь холбосон байдлаар давуу талыг нь харж байна. Бодит байдал дээр инноваци гэж чухам юу гэдгийг мэдрүүлнэ гэж найдаж байна.
Телематик: энэ нь ложистикийн систем, боломжийн түрээсийн мэдээ эсвэл бүр рестораны хоолны цэсийг хүртэл хялбараар олж болох давуу талтай.
Аж үйлдвэрийн автоматжуулалт нь их хэмжээний дата өгөгдлийг дамжуулан ашиглахаас өөр замаар дата өгөгдөлтэй болох сайхан арга юм.
О.С: Оракл Java-аас гадна IoT-д нэмэлт юу хийсэн бэ?
П.У: Бид аппликэйшн, дата төвүүд, холбогдох төхөөрөмжийг шинэчлэн дата менежментийг боловсруулсан. Бид мөн үндэсний хэмжээний дата менежментийг IoT-д зориулан шийдсэнээрээ маш том алхмыг хийлээ.
Эх сурвалж: “Оракл сэтгүүл” 2014 оны 1-2 сарын дугаар
https://www.oracle.com/technetwork/issue-archive/2014/14-jan/o14interview-utzschneider-2074127.html