August 29, 2014
Оффисийн хэрэгцээндээ хувилагч ашигладаггүй байгууллага ховорхон бөгөөд энэхүү төхөөрөмж нь нэлээдгүй олон асуудлыг үүсгэдэг гэдэгтэй та санал нийлэх нь дамжиггүй юм. Жишээ нь хор дууслаа гэж бодоход шинэ хор худалдан авах гэж дотоод болон гадаад олон шат дамжлагыг дамжих, цаг алдах, хамгийн хурдандаа 1-2 ажлын өдөр болох явдал ихэнхдээ танд тулгардаг байж магадгүй. Энэхүү асуудлыг Canon хувилагчийн гэрээт үйлчилгээ танд шийдэж өгөх болно.
Хэрэглэгч та байгууллагынхаа Canon брэндийн хувилагч дээр тусгай гэрээ хийснээр тус үйлчилгээг авах боломжтой. Манай Ай Ти Зон компанийн Canon брэндийн засвар үйлчилгээний албан ёсны эрх бүхий мастер инженерүүд байгууллагын тань хувилагчдад сар бүр тогтмол үзлэг оношилгоо хийж, хор, драм, бул зэрэг бусад нэмэлт төхөөрөмжийн лимит дууссан тохиолдолд шуурхай солих, шаардлагатай засвар үйлчилгээг хийж, найдвартай ажиллагааг ханган ажиллах болно. Өөрөөр хэлбэл Та зөвхөн цаасаа хийгээд хэвлэхэд л гол анхаарлаа хандуулах болно.