November 28, 2013
Технологийн хувьсгалын үр дүнд ердийн хотууд ухаалаг болж хөгжлийнхөө шинэ шатанд гарч байна. Олон улсын жишгээр ухаалаг хот нь зайлшгүй хоёр төрлийн дэд бүтэцтэй байх ёстой.
Эхнийх нь барилга байгууламж, зам тээвэр, цахилгаан дулааны шугам, ногоон орчин зэрэг хүний амар тайван, ая тухтай амьдрах нөхцөлийг хангадаг хатуу дэд бүтэц. Нөгөөх нь иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг цахим хэлбэрт оруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зориулалттай орчин үеийн системийг суурилуулах болон хотын иргэдийг харилцаа холбооны хэрэгслээр бүрэн хангасан зөөлөн дэд бүтэцтэй байх учиртай.
Эдгээр хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил нийт иргэдийн амьдралын чанарт нь эерэгээр нөлөөлж байгаа эсэхээс тухайн хотын хэр ухаалаг нь харагддаг аж. Тиймээс өнөөдөр зөвхөн өндөр барилга, өргөн замтай байлаа гээд дэлхийн хотуудын зэрэгт хүрэхэд хэцүү. Тэдний энтэй хөгжихийн тулд дижитал технологийн хөгжлийг хотын хөгжилтэй уялдуулах учиртай. Гэтэл манай Улаанбаатар хотын хөгжил дэлхийн жишигтэй хөл нийлүүлэх нь бүү хэл ердийн хот ч болж чадаагүй гэх шүүмжлэл бий.
Алдартай архитектурч, Английн уран барилгачдын Ройал Институтийн гишүүн Жэймс Ло:
“Анх нийслэл Улаанбаатар хотыг хараад нялх хүүхэд шиг байна даа гэсэн сэтгэгдэл төрсөн. Онгоцноос харахад уулсын дунд олон жижиг чулуунуудыг талаар нэг тараасан мэт харагдсан. Ямар ч зохион байгуулалт, хил хязгаар, бүлэглэл, удирдлагагүй, замбараагүй” гэсэн байна.
Улс хөгжихийн хэрээр хүмүүсийн тав тухтай орчинд амьдрах хүсэл сонирхол өсөн нэмэгдэж байна. Энэ хэрэгцээг мэдэрсэн барилгын компаниуд орон сууц барихдаа тоон системд суурилсан дижитал технологийг өргөн ашигладаг болжээ. Тухайлбал, Алсын зайнаас гэрээ хянаж, зарим нэг нь гэрийнхээ тодорхой хэсгийг “удирдаж”, аливаа учирч болох эрсдэлээс урдчилан сэргийлж байна.
Манай улсад ч энэхүү ухаалаг хотын эхлэл болсон ухаалаг хороолол бий болж эхэлж байна.
“М Си Эс проперти” ХХК-ийн Холбоо дохиоллын ахлах инженер Д.Гансүх:
“Монгол Улс хөгжихийн хэрээр барилгын салбарт дэлхийн хэмжээний стандартыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Тухайлбал, том байшин барьж байгаа л бол эрсдэлийн үнэлгээ хийлгэж, технологийн дэвшлийг ашиглах учиртай. Энэ шаардлагын дагуу бүтээн байгуулагдсан хорооллын нэг бол “Viva city” хороолол юм” гэжээ.
1614 айл амьдарч байгаа 32 блок барилгуудаас бүрдсэн томоохон бүтээн байгуулалт болох тус залуучуудын хороолол нь Монголдоо ухаалаг галын дохиоллын систем суурилуулагдсанаараа онцлог бөгөөд томоохон хорооллыг нэг дэлгэц дээр хянах боломжийг бүрдүүлсэн нь маш том давуу тал юм. Хүний амьдрах таатай орчинг бүрдүүлсний дээр иргэдийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн анхаарсан байна.
Тухайлбал, “Viva city”-д Ай Ти Зон компанийн инженерүүд:
“М-Си-Эс” группын галын аюулгүй байдлын инженер Ж.Дэлгэр:
“Энэ дөрвөн систем нь ухаалаг барилгыг бүрдүүлэгч дэвшилтэт технологи юм. Гэхдээ эдгээр технологийг суурилуулаад л тухайн орон сууц ухаалаг болчихгүй. Хамгийн гол нь системүүд өөр хоорондоо хэдий чинээ үр ашигтай холбогдож байна гэдгээр нь ухаалаг эсэхийг нь тодорхойлдог. Ай Ти Зон компанийн суурилуулсан энэхүү ухаалаг галын дохиолол болон хяналтын камерын технологи нь Английн тэргүүлэгч Zeta боло Вивотек брэндийн бүтээгдэхүүнүүд юм. Өөрөөр хэлбэл хамгийн үр ашигтай хэлбэрээр холбогдож чаддагаараа онцлог” гэв.
Хорооллын хувьд газар доогуур 400 метр туннелийн системтэй аж. Энэ туннельд дулаан, ус, кабелын гээд бүх инженерийн шугам сүлжээг нэгтгэсэн системийг суурилуулснаараа тус хотхон маш том давуу талтай. Энэхүү нэгдсэн системийг тавихын тулд хонгилд галын дохиоллын, кабелын, автоматаар гал унтраах системийг мөн суурилуулж өгчээ.
Түүнчлэн хотхонд хяналтын үүрэгтэй 54 камер 24 цагаар ажиллаж нийтийн эзэмшлийн талбайг хамарсан 30 гаруй чанга яригч бүхий зарлан мэдээлэх системтэй. Энэ нь энгийн үед зар болон бусад төрлийн мэдээллийг явуулах бөгөөд онцгой байдлын үед яаралтай зарлалыг оршин суугчдад хүргэх зориулалттай аж. Энэ мэт дурдаад байвал тус хотхон технологийн дэвшлийг илэрхийлж чадна. Эдгээрээс Ай Ти Зон компанийн суурилуулж буй ZETA брэндийн галын дохиоллын системийг онцлох хэрэгтэй.
Ухаалаг хотуудын хамгийн чухал шалгуурууд бол иргэдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, барилгын насжилтыг уртасгах юм. Учирч болох эрсдэлүүдээс хамгийн өндөр эрсдэлийн тоонд галын аюул зүй ёсоор ордог.
Ай Ти Зон компанийн худалдааны менежер Б.Наранжаргал:
“Галын аюул нь хүний эд хөрөнгө, амь насыг маш богино хугацаанд эрсдэлд оруулж, маш их хэмжээний хохирлыг бий болгодог хормоор хэмжигддэг гамшгийн хамгийн аюултай үзэгдэл юм. Цахилгаан угсралтын буруутай үйл ажиллагаа, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангаагүй, хүний болгоомжгүй үйл ажиллагаанаас шалтгаалсан эсвэл аянга, цахилгаан, өөрөө шатах гэх мэт гал гарах маш олон шалтгаанууд бий. Тиймээс энэ болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс галын дохиоллын систем, гал унтраах системийг барилгуудад суурилуулсан байх шаардлагатай байдаг юм. Гэтэл өнөөдөр манай барилгын салбарын галын дохиоллын систем стандартын, чанарын шаардлага хангахгүйгээс болж иргэд маань өмч хөрөнгөөрөө удаа дараа хохирсон тохиолдлууд гарсаар байна” гэсэн юм.
Ихэнх барилгуудад суурилуулагдаж байгаа галын дохиоллын систем нь аналог технологид суурилсан байдаг аж. Энгийнээр тайлбарлавал гал обьектийн аль хэсэгт гарсныг илрүүлэхийн тулд тухайн барилгын эрсдэлд орсон жигүүрийн өрөө тус бүрийг шалгах хэрэгтэй болдог. Гэтэл гал нь богино хугацаанд тархдаг. Энэ цаг хугацааны зөрүүнээс болж тухайн байгууламж бүхэлдээ устах аюултай. Орчин үеийн галын дохиоллын дэвшилтэт шийдлүүдэд энэхүү асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байдаг.
“Viva city”-д суурилуулсан ZETA брэндийн галын дохиоллын систем нь гал яг хаана гарсан бэ гэдгийг маш богино хугацаанд мэдэх боломжийг олгодог орчин үеийн дэвшилтэд, тоон системд суурилсан ухаалаг систем юм.
“М Си Эс” группын галын аюулгүй байдлын инженер Ж.Дэлгэр:
“Viva city” хорооллын 32 блок 1614 айлын мэдээллийг нэг дэлгэц дээр үзүүлдэг. Хэрвээ 10 дугаар байрны 2 давхрын нэг айлд гал гарлаа гэхэд тэр талаарх мэдээлэл дэлгэц дээр шууд гарч ирнэ. Тус галын дохиололтой зэрэгцээд дэлгэцэнд тухайн айлын схем зураг болон нэмэлт мэдээлэл гарна. Энэ мэдээллийг ямар ч түвшний боловсролтой хүн хараад ойлгох боломжтой. Тиймээс галын дохиолол ирсэн даруйд харуул хамгаалалтын ажилтан цаг алдалгүйгээр очиж үзээд шаардлагатай арга хэмжээг авах боломжтой” гэв.
Галын дохиоллын тоон систем нь хүнээс хамааралтай механик ажиллагааг багасгаж, өөрөө өөрийнхөө ажиллагааг хянадаг. Хэрвээ галын дохиолол системийн мэдрэгчүүд ажиллахгүй байгаа бол тухайн орчинд байгаа хүнд мэдэгддэг, удирдлагын самбар болон хяналтын дэлгэц дээр шууд мэдээлэл өгдөг байна. Өнөөдөртөө Монголд ийм ухаалаг галын системийг суурилуулсан газар өөр байхгүй юм байна.
Ай Ти Зон компанийн худалдааны менежер Б.Наранжаргал:
“Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрэм, стандартын дагуу галын дохиоллын системийг барилгад суурилуулах шаардлагатай байдаг. Гэтэл харагдах төдий, хямд үнэтэй удаан хугацаанд хэвийн, найдвартай ажиллагааг хангах боломжгүй галын дохиоллын системийг суурилуулж, улсын комисст нүд хуурсан байдлаар шалгуулаад өнгөрдөг явдал маш их байна. Энэ нь суурилуулсны дараах засвар үйлчилгээ байхгүйгээс гадна ашиглалтын дүрэм журамгүй байх тохиолдол их ажиглагдаж байна.
Тиймээс бид барилгын захиалагч болон гүйцэтгэгч компаниудад хамгийн найдвартай системийг суурилуулж, ашиглахыг зөвлөдөг. Ай Ти Зон компанийн хувьд дэлхийн брэндийг оруулж ирээд зогсохгүй дэлхийн хэмжээний үйлчилгээг нэвтрүүлж байгаагаараа онцлог. Одоогоор манай компанид галын дохиоллын системийн шийдэл хариуцсан 20 гаруй, системийн суурилуулалт, угсралт, тохиргоог хариуцаж ажилладаг 20 гаруй инженерүүдийн баг ажиллаж байна.
Дээрх инженерийн багууд нь бүх төрлийн барилгын онцлогт тохирсон галын дохиололтой холбоотой бүхий л түвшний шинэ дэвшилтэт технологи, зах зээлд нэвтрэх боломж зэргийг судалж, Систем Интеграцчлалын газрын борлуулалтын менежерүүд нь бүх түвшний байгууллага, хувь хүмүүст энэ талын зөвөлгөөг өгч, мэдээллээр хангаж, галын дохиоллын системийг зах зээлд нийлүүлсээр байна ” гэлээ.
Ер нь ухаалаг системүүдийг энгийнээр суудлын автомашинтай харьцуулж тайлбарлаж болох юм. Энэ системүүд нь хэдийгээр өөрөө өөрийгөө хянах боломжтой байдаг ч гэсэн байнга хэвийн үйл ажиллагааг шалгаж, арчилж, тордож байхгүй бол эвдрэлд орох магадлал өндөр байдаг. “Vivа city”-д ZETA брэндийн галын дохиоллын 23 удирдлагын самбар, 50 мянган метр орчим галд тэсвэртэй кабел, 2000 гаруй галын дохиоллын мэдрэгч төхөөрөмжүүд суурилуулагдсан. Тиймээс тус системийн удаан хугацаанд хэвийн найдвартайгаар ажиллуулж байхын тулд суурилуулалтын дараах засвар үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байсан байна. Энэ шаардлагын дагуу Ай Ти Зон компани “Vivа city” хорооллын иргэдтэй засвар үйлчилгээний гэрээ байгуулжээ.
Гэрээний дагуу сард нэг өрх ойролцоогоор 480 төгрөг төлнө. Энэ мөнгийг төлөөд л сардаа нэг удаа галын дохиоллын системийн аюулгүй байдлыг хангах засвар үйлчилгээ хийлгэх боломжтой болсон нь тун тааламжтай санагдлаа.
Дашрамд Ай Ти Зон компанийн тухай товчхон танилцуулахад Систем интеграци, Програм хангамж, Мэдээллийн технологийн сервис, Бизнесийн тоног төхөөрөмжийн дистрибьютер гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани юм. Тэд Барилгын автоматжуулалт, хамгаалалтын хүрээнд гэрлийн, галын системүүд, нэвтрэлт хяналтын систем, камерын хяналтын систем, нийтийн эзэмшлийн газрын автоматжуулалт, авто зогсоолын төлбөрийн систем зэрэг олон дэвшилтэт шийдлүүдийг хийж гүйцэтгэж байна. Ухаалаг барилгын системийн хүрээнд өнөөдрийн байдлаар International Medical Center, International Commercial Center зэрэг барилгууд дээр үйл ажиллагаа нэвтрүүлж байна.