IT audit танд хэрэгтэй юу?

April 07, 2014

Мэдээллийн технологийн аюулгүй байдал нь аливаа байгууллагын урт удаан хугацаанд оршин тогтнох гол тулгуур болдог. Харин байгууллагын сүлжээ, серверийн аюулгүй, найдвартай ажиллагаа алдагдсанаас үнэ цэнэ бүхий мэдээлэл алдагдах, үйл ажиллагаа доголдох, үүнээс шалтгаалан компанийн бизнесийн үйл ажиллагаанд янз бүрийн эрсдэлүүд тулгарч байна.

IT AUDIT нь тухайн албан байгууллагын компьютер, client-server систем, сүлжээ, үйлдлийн систем, аюулгүй ажиллагааны систем, software application, вэб үйлчилгээнүүд, database, утасны дэд бүтэц гэх зэрэг мэдээллийн технологитой холбоотой бүхий л үйл ажиллагааг судлан, мэдээллийн технологийн хүчирхэг бүтцийг бий болгож, аюулгүй байдал, найдвартай ажиллагааг ханган, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үйл ажиллагаа юм.

Доорх асуултуудад хариулаад үзээрэй. Хэрвээ нэг асуултад “ТИЙМ” гэж хариулсан бол танай байгууллагад IT AUDIT шаардлагатай болжээ.

Та өөрийн бизнесийн нууц мэдээллийг хангалттай нууцлалтай гэж үзэхгүй байна уу?

  • Танай байгууллагын ашиглаж байгаа дотоод сүлжээ хэвийн ажиллахгүй, гадны халдлагаас хамгаалагдсан байж чадахгүй байна уу?
  • Өөрийгөө болон албан байгууллагаа ямар нэг халдлагад өртсөн байж магадгүй гэж бодож байна уу?
  • Хүчин чадал өндөртэй төхөөрөмж худалдан авсан боловч тухайн төхөөрөмжүүдээ хангалттай түвшинд ашиглаж чадахгүй байна уу?
  • Ашиглаж байгаа мэдээллийн технологийн төхөөрөмжүүд хэрэгцээг тань бүрэн хангаж чадахгүй байна уу?
  • Танай бизнест мэдээллийн аюулгүй байдал маш чухалд тооцогддог боловч танай байгууллагын мэдээлэл аюулгүй байж чадахгүй байна уу?
  • Мэдээллээ хэн нэгэнд алдахаас айж байна уу?
  • Танай байгууллага мэдээллийн технологидоо санаа зоволгүй ажиллахыг хүсэж байна уу?
  • IT төхөөрөмж /компьютер, хувилагч, хэвлэгч.../-өөс болон интернэтийн сүлжээнээс шалтгаалан байгууллагын үйл ажиллагаа удаарширч, бүтээмж муудаж байна уу?
  • Та төхөөрөмжөө 100% бүрэн хүчин чадлаар нь ашиглахыг хүсэж байна уу?
Н.Мөнхбаатар

Мэдээллийн Технологийн зөвлөхМэдээллийн технологийн салбарт 10 жил ажилласан туршлагатай. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн систем, дэд бүтцийн олон төслүүдэд оролцож, удирдаж байсан. Ай Ти Зон ХХК-д төслийн менежмент, мэдээллийн технологийн аудит, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг.