GreenHRM Танд ямар хэрэгтэй вэ?

April 27, 2015

Байгууллагын хамгийн үнэт хөрөнгө бол ажилчид юм гэдэгтэй санал нийлсэн цагт амжилт таны дэргэд ирэх болно гэж орчин үеийн ухаалаг удирдагчид хэлэх боллоо. Тэр ч утгаараа хүний нөөцийн бодлого гэдэг бие даасан ойлголт бий болоод удаж байна. Хүнийг сургаж, боловсруулахаас гадна дэг журамтай байлгах, цаг барих, байгууллагын дотоод журам мөрдөх гээд “хүмүүжлийн” ажил ч бас хүний нөөцийн бодлогод чухал.

Гэхдээ энэ бүхнийг хүний нөөцийн ажилтандаа даатгаад орхиж боломгүй. Тэдэнд хэрэгцээтэй технологийн шийдлийг зөв сонгож хэрэглэх нь амжилтын нэг үндэс болно. Амжилтад хүрсэн дэлхийн хэмжээний томоохон корпорациудын гол хэрэглээ болсон хүний нөөцийн систем (HRM)-ийг танд танилцуулж байна. Энэ удаад бид хэрэглээнд гарсан үр дүнг онцолж байна.

GreenHRM хэрэглэгч дээр гарсан үр дүн

Green HRM системийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энд дарна уу.

А.Ганбаатар

Систем шинжээч, бизнес шинжээч, ERP технологи хөгжүүлэлтийн туршлагатай эксперт. 2010 оноос эхлэн IGREEN ERP байгууллагын нөөцийн цогц систем бүтээх төслийг амжилттай хэрэгжүүлж, 2017 оноос эхлэн Дижитал Воркс компанийн дэд захирлаар ажиллаж буй амжилттай удирдагч.