GreenHRM хүний нөөцийн системийн бодит хэмнэлт

June 20, 2016

Ай Ти Зон компани нь хэрэглэгч байгууллагуудынхаа дотоод процесс, үйл ажиллагааг технологиор дамжуулан хурдасгах зорилгоор GreenERP төслийг 2010 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тус системийн дэд систем болох GreenHRM хүний нөөцийн систем нь байгууллагын хүний нөөцийн нэгжтэй холбоотой бүхий л ажилбарыг нэгсдэн системд холборн, ажилтнуудын мэдээллийг нэгдсэн санд төвлөрүүлэх, хүний нөөцийн менежерийн өдөр тутмын механик ажилбарыг автоматжуулах, ажилтан болон гүйцэтгэх удирдлагыг тайлан, мэдээллээр шуурхай хангах нэгдсэн удирдлагын систем юм.

Энэхүү "GreenHRM" системийг 1400 ажилтантай Монголын нэгэн групп компани ашиглан нэг жилийн хугацаанд хүнтэй холбоотой шууд зардлаа 123.35 хүн/өдөр буюу 11.8 сая төгрөг, бичиг баримт хэвлэхтэй холбоотой зардлаа 27 боодол цаас буюу 1.075.000 төгрөгөөр тус тус хэмнэсэн бодит үр дүн гарсан.   

GreenHRM хүний нөөцийн системийн үнэ цэнэ

А.Ганбаатар

Систем шинжээч, бизнес шинжээч, ERP технологи хөгжүүлэлтийн туршлагатай эксперт. 2010 оноос эхлэн IGREEN ERP байгууллагын нөөцийн цогц систем бүтээх төслийг амжилттай хэрэгжүүлж, 2017 оноос эхлэн Дижитал Воркс компанийн дэд захирлаар ажиллаж буй амжилттай удирдагч.