Бид Ай Ти Зончууд

"ОЮУ ТОЛГОЙ" ХХК-аас зохиож буй мод тарих аянд нэгдэж амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ

"ОЮУ ТОЛГОЙ" компани ханган нийлүүлэгч байгууллагуудынхаа дунд жил бүр мод тарих аяныг зохион байгуулдаг сайхан уламжлалтай билээ. Манай хамт олон энэхүү аянд дахин нэгдэж амралтын нэг өдрөө Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 4 төрлийн 40 гаруй мод тарилаа. Улаанбаатар хотдоо өнгө үзэмж, ард иргэддээ цэвэр агаар бэлэглэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсандаа бид бүгд баяртай байна.