Гартнерын сүлжээний галт хана төрлйн шидэт квадратад тэргүүлэгч Fortinet NGFW

August 30, 2021

ГАРТНЕРЫН СҮЛЖЭЭНИЙ ГАЛТ ХАНА ТӨРЛИЙН ШИДЭТ КВАДРАТАД  

ТЭРГҮҮЛЭГЧ FORTINET NGFW 

 

Жил бүр Дэлхийн тэргүүлэх судалгааны байгууллага болох Гартнераас мэдээллийн технологийн зах зээлд тэргүүлэгчдийг тодорхойлон шидэт квадратад эрэмбэлдэг. Энэ нь олон улсад байгууллага ирэх жил болон ирээдүйд ямар шийдэл, төхөөрөмж авах шаардлагатай гэдгээ тодорхойлох боломжийг олгодог маш чухал мэдээлэл юм. Тэгвэл 2020 оны 11 сарын эхэнд Гартнер компани байгууллагын аюулгүй байдлын хамгийн гол зэвсэг болох сүлжээний галт ханыг нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийг эрэмбэлжээ. Үүнд үндсэн 5 төрлийн галт хана төхөөрөмжийг оруулсан.  

  1. Purpose-Built төхөөрөмж 

  1. Виртуал төхөөрөмж 

  1. Embedded төхөөрөмж  

  1. IaaS платформ нийлүүлэгчдийн төхөөрөмж 

  1. FWaaS 

Magic Quadrant for Network Firewalls 

Дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын хүчтэй тоглогч болох Fortinet компанийн NGFW буюу дараагийн үеийн галт хана төхөөрөмж 2017 оноос хойш тасралтгүй сүлжээний галт ханын шидэт квадратын ТЭРГҮҮЛЭГЧ байр сууриа хадгалж байна. Fortinet NGFW төхөөрөмжийн хувьд Security-Driven буюу аюулгүй байдал бүрэн хангасан сүлжээний шийдлийг байгууллагад олгодог гэдгээрээ алдартай. Мөн үүнээс гадна үндсэн 3 давуу талуудтай.  

  1. Manage Operational & Security Risks буюу байгууллагын үйл ажиллагааг тасалдуулалгүйгээр аюул, халдлагаас бүрэн хамгаалах боломжийг олгоно.  

  1. Reduce Cost & Complexity буюу бусад төхөөрөмжтэй харьцуулахад суурилуулах болон ашиглахад маш хялбар төхөөрөмж бөгөөд TCO буюу эзэмшлийн зардлыг хамгийн боломжит бага түвшинд байлгана.  

  1. Improve Operational Efficiency буюу байгууллагын тань үйл ажиллагаа, цар хүрээ хэр том, өргөн байхаас үл хамааран маш хялбар бөгөөд үр ашигтай ашиглах боломжийг олгоно.  

Хэрвээ та яг одоо Fortinet NGFW төхөөрөмжийг авахыг хүсэж байвал эндээс дэлгэрэнгүй мэдээлэл аван бидэнд хүсэлт илгээгээрэй.  

https://www.itzone.mn/page/fortigate-ngfw