Тодорхойлно | Хялбаршуулна | Хурдасгана.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
Дижитал шилжилтийн өнөө үед борлуулалт, маркетингийн технологиудыг оновчтой ашиглан хэрэглэгчээ мэдэрч,
хэрэглэгчтэйгээ урт хугацаанд харилцан үр ашигтай харилцааг тогтоон барих бодлогыг CRM системгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй юм.
Green CRM систем нь борлуулалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, харилцагчийн төвлөрсөн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд
бүтэцлэгдсэн мэдээллийг бий болгох, хэрэглэгчийн үйлчилгээг зохион байгуулах зэрэг өдөр тутмын бизнес процессыг автоматжуулах,
мэдээллийн нэгдсэн урсгалыг төвлөрүүлэх, гүйцэтгэх удирдлагыг бодит тайлан, мэдээллээр шуурхай хангах, бодит өгөгдөлд суурилсан
оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих систем юм.
Green CRM систем нь борлуулалтын сэжим бий болсон цагаас эхлэн, харилцагч бүтээгдэхүүн хүлээн авах хүртэлх туулах замыг автоматжуулж,
борлуулалтын циклийг хурдасгадаг.
Стратегиа томьёолон шийдвэр гаргахад бодит тоон мэдээлэлд суурилсан судалгаа, шинжилгээ чухал. CRM нэвтрээгүй байгууллагад хэрэглэгч байгууллага хоёрын харилцааны түүх, хэрэглэгчийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон мэдээлэл нь "агаарт" эсвэл бүх шатны ажиллагсдын уураг тархинд, бүтэцлэгдээгүй эмх цэгцгүйгээр оршин байдаг.
Хэрэглэгчдийн 26% нь бүтээгдэхүүн үйлчилгээний өндөр үнээс, 74% нь үйлчилгээнээс авах сэтгэл ханамжгүйгээс шалтгаалж сонголтоо өөрчилдөг. Хэрэглэгчийн гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлж гомдлын удирдлагыг хэрэгжүүлэхэд Green CRM систем тусална.
Зах зээлийн өрсөлдөөний оновчтой загвар бүтээхэд CRM систем нь маркетингийн орчин үеийн технологиудтай холбогддог байх шаардлагатай. Green CRM -ийг HubSpot, Google analytics, DataBox, Tableau BIболон бусад аналитик хэрэгслүүд системтэй холбон ашигласнаар бизнестээ илүү үр өгөөжийг бусдаас түрүүлж авч байна.
Хэрэглэгчтэй харилцах харилцааны бүхий л төвлөрсөн түүхэн мэдээллийн сан бий болно. Үүний үр дүнд Үнэнч хэрэглэгчийн хөтөлбөр, стратеги тодорхойлоход шаардлагатай суурь мэдээлэл бүрдэнэ.
Хэрэглэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах эрэлт хэрэгцээг гуравдагч /HubSpot/ системүүдээс татаж, маркетингийн компанит ажлын үр дүнг үнэлэхээс эхлэн борлуулалтын бодит таамаглал гаргах боломжийг олгоно.
Санал гомдлын менежмент хэрэгжүүлэхэд зориулагдсан бөгөөд харилцагчийн хүсэл шаардлагыг сонсож мэдрэх, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд танд тусална.
Харилцагчид илгээсэн үнийн санал, урамшууллын түүхэн мэдээлэл хөтлөгдөнө.
Харилцагчийн худалдан авалт, бүтээгдэхүүн үйлчилгээний захиалга, хүргэлтийн явц хөтлөгдөнө. Санхүүгийн системд авлага бүртгэгдэнэ. Байгууллагын хянах шат дамжлага, сануулга мэдээлэлтэй бөгөөд борлуулалтын ажлын урсгалыг хурдасгана.
Green CRM-ийн санхүү болон нийлүүлэлт хангамжийн системтэй интеграцчлан, харилцагчид борлуулсан бараа, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг тооцоолон гаргах, имэйлээр илгээх зэрэг борлуулалтын ажилтны цагийг хэмнэж, санамсаргүй алдаа гаргах эрсдэлийг бууруулна.
Ай Ти Зон компани нь стратегийн түншлэгч Дижитал Воркс, Могул Консалтинг энд Сервис компаниудаар дамжуулан Байгууллагын нөөц төлөвлөлтийн GreenERP цогц болон дэд системийг хүргэн ажиллаж байна.
Green CRM-ийн системийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
* Формын талбаруудыг бүрэн зөв бөглөснөөр бид тантай эргэн холбогдох боломжтойг анхаарна уу!