Документ менежмент систем нь цаасан баримт бичгийг дангаар болон олноор цахимжуулах, хадгалах, удирдах, архивлах, холбогдох метадата хадгалах (текст таних, зөв бичгийн дүрэм таних) болон дэлгэрэнгүй хайлт хийх, хүссэн байдлаараа баримт бичгийг зохион байгуулах боломжит бүхий вебд суурилсан цогц систем юм.

ДЕМО ТУРШИХ

Бизнесийн ач холбогдол

Бичиг баримтын нэгдсэн сан

Бизнесийн үйл ажиллагааг явуулахад гол үүрэг бүхий баримт бичгийг нэг дороос харах, хянах боломжтой. Ингэснээр цаасан баримт бичиг хайж, хуулбарлаж цаг алдах шаардлагагүй.

Хадгалалтын зардал хэмнэлт

Цаасан суурьт баримт бичгийг электрон болгосноор өндөр түрээстэй оффисынхноо орон зайг цаасан баримт бичиг хадгалахад бус, илүү ашигтай зүйлд ашиглах болно.

Cross Platform

Олон төрлийн үйлдлийн систем болон өгөгдлийн сангийн удирдах системтэй уялдан ажиллах боломжтой тул өөрсдийн одоогийн дэд бүтцийг өөрчлөх шаардлагагүй.

Хялбар интеграцийн боломж

Байгууллагын дотоод төдийгүй, төрөл бүрийн гуравдагч системүүдтэй бодит горимд холбогдон ажиллах боломжтой. Иймд бусад системүүдээс мэдээлэл татах, мэдээлэл илгээх, ажлыг хөнгөвчлөх зэрэг олон давуу талыг үүсгэх юм.

Онцлох функцүүд

Фолдерийн уян хатан бүтэц

Фолдерийн бүтцийг хүссэн байдлаар үүсгэдэг тул бичиг баримтуудаа уян хатан, мөн цэгцтэйгээр хадгалах боломжтой

Цахим хувийн хэрэг

Байгууллагын харилцагчийн түүх үлдсэнээр тухайн харилцагчийн зан төлөвийг илүү сайн тодорхойлох, анализ хийх, тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох боломжийг нээж өгнө.

Цахимжуулалт

Вэб камер, сканер, компьютер, гуравдагч систем зэрэг олон төрлийн эх үүсвэрээс цаасан суурьт баримт бичгийг электрон хэлбэрт оруулах боломжтой юм. Маш хялбар, хурдан ажилладаг тул масс цахимжуулалтанд ч мөн тохиромжтой юм.

Баримтын төрөл автоматаар таних

Тухайн баримтыг электрон хэлбэрт оруулахад бичин баримтыг автоматаар таньж гар ажиллагааг багасгана.

OCR Текст таних

Цахимжуулан оруулсан баримтын төрлөө автоматаар таних, сонгосон газраас түлхүүр үг таних, тухайн баримт бичиг дээрх бүх текстийг таньж хадгалах боломжтой.

Хялбар лавлагаа

Хялбар, дэлгэрэнгүй олон төрлийн хайлтын боломжийг агуулсан тул системийн хэрэглэгч хайсан баримт бичгээ хурдан хугацаанд олох боломжтой.

Эрхийн тохиргоо

Эрхийн тохиргоог хэрэглэгч болон хэрэглэгчийн бүлэгт уян хатан байдлаар олгох боломжтой юм. Эрх бүхэн тусдаа байхаас гадна нэгжийн болон документийн түвшинд тодорхой хугацаагаар эрх олгох боломжтой.

Мэдээллийн нууцлал

Мэдээллийн нууцлалыг хангахын тулд PSI DSS зэрэг олон улсын стандартыг хангах байдлаар бүтээгдсэн. Мөн олон төрлийн халдлагаас хамгаалагдсан байхын тулд олон улсад танигдсан Penetration Test-ийн шалгуурыг давсан.

Ашиглахад тохиромжтой салбар


Банк, санхүү

Банкны салбар нь цаасан материалд суурилсан үйлчилгээ ихтэй байдгаас шалтгаалан Документ менежмент системийн хэрэглээ хамгийн их үнэ цэнэ өгөх салбаруудын нэг байдаг. Документ менежмент системтэй болсноор банк нь харилцагчийн үйлчилгээг төгөлдөршүүлэх, харилцагчийн эмзэг мэдээллийг найдвартай хадгалах, хамгаалах зэрэг давуу талыг олж авна.

Даатгал

Даатгалын салбарт Документ менежмент систем ашигласнаар харилцагчийн даатгалын үйлчилгээний түүх үүсэж, даатгалын бүтээгдэхүүнтэй холбоотой нөхөн төлбөрийн баримт бичгүүд нэг дор эмх цэгцтэй хадгалагдана. Иймд харилцагчийн үйлчилгээг салбар харгалзахгүй, шуурхай үзүүлэх боломжтой болно.

Харилцаа холбоо

Өдрөөс өдөрт үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж буй баримт бичгийг хянаж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд Документ менежмент систем зайлшгүй шаардлагатай юм. Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд нь харилцагчийн хүсэлтэд хариу өгөх, мэдээллийг нь удирдах болон харилцагчдад илүү хурдан, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхэд Документ менежмент систем ньнэгэн суурь шийдэл болох юм.

Эмнэлэг

Эмч, эмнэлгийн салбарт ажиллаж буй хүмүүс өвчтөнүүдийн эрүүл мэндтэй холбоотой олон баримт бичгийг өдөр тутамд ашигладаг. Энэхүү ажил нь цаг хугацаа их шаардахаас гадна, өвчтөний мэдээллийн нууцлалыг алдагдуулах эрсдэл үүсгэдэг. Документ менежмент систем ашигласнаар эмнэлгээр үйлчлүүлэгч бүрийн хувийн мэдээлэл, өвчтөний түүх нь нэг дор аюулгүй хадгалагдах боломжтой

Бусад салбар

Өдөр тутмын үйл ажиллагаандаа их хэмжээний цаасан материал боловсруулдаг байгууллагууд бичиг баримтаа хянах, хайж олох болон олон салбар байгууллагатайгаас шалтгаалан материалууд тархсан байршилтай байх, эдгээрийн хадгалалтын зардал өндөр байх гэх мэт олон асуудал тулгардаг. Түүнчлэн зардлаа бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага гардаг ба эдгээр хүндрэлүүдийг шийдэхэд Документ менежмент систем туслах юм.

ДЕМО ТУРШИХ