2024.05.08, Лхагва гараг, 09:30-15:00 цагт
Sky Resort, Hun Theater
Тэмцээний тухай

Дижитал эрин дэх хамгийн том сорилт болох цахим халдлага өдрөөс өдөрт улам хүчирхэгжиж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Энэ нь салбарын инженер, мэргэжилтнүүдэд тасралтгүй суралцаж, туршлага хуримтлуулахын зэрэгцээ хурдацтай дасан зохицох шаардлагыг бий болгодог. Тэгвэл жил бүр зохион байгуулагддаг 'CAPTURE THE FLAG 2024' нь аюулгүй байдлын шинэ шилдэг технологи, шийдлүүдээс суралцаж техникийн бодит кэйс дээр ажиллан өөрийн ур чадвараа сорих боломжийг салбарын инженер, мэргэжилтнүүддээ олгодог билээ. Цахим орчинд энхийг сахиулагч та бүхнийг 'CAPTURE THE FLAG 2024' тэмцээнд оролцож өөрийгөө сорихыг урьж байна.

CTF нь 4 түвшний даалгавраас бүрдэнэ:
QUIZ

Кибер Аюулгүй байдалтай холбоотой асуултууд

Security Basic

Аюулгүй байдлын үндсэн ойлголтой холбоотой даалгавар

Technique

Аюулгүй байдлын техник ур чадвар шаардсан даалгавар

Tech + IQ tricking

Аюулгүй байдлын техник ур чадвар болон IQ шалгасан даалгавар

FAQ (Түгээмэл асуулт & хариулт)

  • Тэмцээний зорилго юу вэ?

    Кибер аюулгүй байдалтай холбоотой инженерүүдийн үндсэн мэдлэг ба техник ур чадвар, хурд хүчийг сориход оршино.

  • Хэн оролцох боломжтой вэ?

    Мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг тухайн байгууллагын үндсэн ажилтан. Fortinet-ийн шийдэл дээр ажилладаг бол давуу тал болно.

  • Бүртгэл хэр удаан үргэлжлэх вэ?

    Оролцогчдын бүртгэл 2024.05.01-ны өдрийн 24:00 цагт хаагдана.

  • Баг хэдэн хүнтэй байх вэ?

    Нэг баг 2 гишүүнтэй байна. Нийт 10 баг оролцоно.

  • Хэзээ, хаана болох вэ?

    Хэзээ: 2024 оны 5-р сарын 08-нд, Лхагва гараг, 09:30-15:00 цагт
    Хаана: Sky Resort, Hun Theater"

  • Тэмцээний шагнал юу байх вэ?

    Тэмцээнд шалгарсан шилдэг баг багаараа гадаад улсад аялах эрхийн бичгийн эзэд болох ба тэмцээнд оролцсон хүн бүхэнд Сертификат, гарын бэлгийг гардуулна. Түүнчлэн уг тэмцээнээр олж авах мэдээлэл, туршлага нь оролцогчдодоо олгож буй хамгийн үнэ цэнтэй, том шагнал байх юм.