Өөрчлөгдөж буй хэрэглэгчийн зан төлөв, өрсөлдөөний орчин, технологийн шинэчлэлт зэргээс шалтгаалсан дижитал шилжилтийн үр нөлөөгөөр Дата аюулгүй байдал нь бүх салбар, байгууллагад, тэр дундаа төрийн байгууллагын хувьд нэн тэргүүний анхаарах зүйл болоод байна.
Өдрөөс өдөрт бүрэн цахимжиж буй хэрэглэгчийн туршлага нь илүү сайн өргөтгөх чадвар, чанартай гүйцэтгэл бүхий технологиудыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Гэсэн хэдий ч кибер аюулгүй байдлын эрсдэлүүд болон хатуу чанга зохицуулалтын орчин нь халдлагын эрсдэлийг нэмэгдүүлж, дижитал шилжилтийн зардлыг нэмэгдүүлсээр байгаа билээ.
Монгол Улс болоод дэлхий дахин дахь дараах кибер аюулгүй байдлын зохицуулалтыг шийдвэрлэх хамгийн сүүлийн үеийн дата аюулгүй байдлын шийдлийг танилцуулах семинарт оролцохыг урьж байна.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль
Кибер аюулгүй байдлын тухай хууль
General Data Protection Regulation (GDPR)
ISO 27001:2022 - Information security, cybersecurity and privacy protection
Түүнчлэн тус семинарт оролцсоноор мэдээллийн технологийн хосолсон орчинд дата хамгаалалтыг оновчилж, автоматжуулах замаар эрсдэлийг хэрхэн бууруулах, зардлыг хянах, дижитал шилжилтийг хурдасгах талаар суралцах боломжтой.
Хэзээ: 2024 оны 3-р сарын 13-ны Лхагва гарагт, 09:30 - 12:30 цагт
Хаана: Эко Интернэшнл Тауэр, 25 давхарт