Хэдхэн жилийн өмнө хяналтын камерын систем нь цоо шинэ зүйл байсан бол одоо үзвэр үйлчилгээний байгууллагаас эхлүүлээд албан байгууллага бүрд заавал байх ёстой энгийн зүйлсийн нэг болжээ. Эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр зах зээлд илүү олон нийлүүлэгч бий болж илүү сайн, илүү өндөр технологи бий болсоор байна. Монголын хэрэглэгч нартаа технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлийг хүргэдэг Ай Ти Зон компани дэлхийн тэргүүлэгч хяналтын камерын систем үйлдвэрлэгчдийн шилдэг технологиудыг нэг дороос санал болгож байна.
Бидэнд өөрсдийн эд хөрөнгөө 24 цагийн турш хянах боломжийг хяналтын камер олгодог. Энэ нь хүний хүч болон цагийг хэмнэх хамгийн сонгодог аргын нэг юм.
Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон хяналтын камер нь -30 аас +60 градуст ажиллах чадвартай. Тиймээс улирал харгалзахгүй тасралтгүй ажиллах боломжтой гэсэн үг. Мөн эдгээр камерууд нь усны хамгаалалттай учир байгалийн ямар ч нөхцөл байдалд ажиллах боломжтой гэсэн үг.
"Ай Ти Зон" компани "Axis" брэндийн хяналт, видео аналитикийн системийн шийдлийг 2015 оноос хойш Монголын компаниудад нийлүүлж байна. Ингэхдээ эрс тэс уур амьсгалын онцлогт тохирсон, шалгагдсан төхөөрөмжүүдийг сонгон зах зээлд нийлүүлж байна.
2016 оноос хойш Ай Ти Зон компани нь Dahua Technology корпорацын биет болон биет бус хамгаалалтын шийдлүүдийг Монголын хэрэглэгчдэдээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байна байна. Dahua брэнд нь найдвартай бөгөөд бага өртөгтэй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдгээрээ дэлхийд танигдсан билээ.
Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.