Жижиг дунд байгууллагыг Дижитал аялалд хөтлөх шийдлүүд

Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлага, амьдралын хэв маяг хурдацтай хувирч өөрчлөгдсөөр байна. Бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд тэрхүү өөрчлөлтийг урдаас мэдэрч, түүнд тааруулан хөгжиж, өөрчлөгддөг байх хэрэгтэй. Тиймээс бид Дижитал Шилжилт хэмээх нэн сонирхолтой хувьсал өөрчлөлтийн нэг хэсэг нь болох зайлшгүй хэрэгцээ тулгараад байна.

Дижитал Шилжилт гэх ойлголтын хүрээнд эн тэргүүнд хэрэглэгч төвтэй болох, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, хүлээлтийг нарийн ойлгосноор бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэчлэх, тэдэнд нийцүүлэх, хүргэх шинэ суваг, арга хэлбэрүүдийг эрэлхийлэх; ажиллагсдадаа ажлын таатай орчныг бүрдүүлэх; бүтээмжийг дээдэлсэн дотоод процессыг цогцлоох асуудлууд яригддаг.

Тэгвэл бид байгууллагыг тань Дижитал шилжилт хийхэд зайлшгүй шаардлагатай, бүтээмжийг нэмэгдүүлж, цаг болон зардлыг тань хэмнэж, бага нөөцөөр илүү их үнэ цэн бүтээхэд туслах технологийн бүтээгдэхүүн, шийдлийг нэг дороос санал болгож байна.

Байгууллагын процесс, үйл ажиллагааг оновчлох нь

Байгууллагад тань хурд нэмж, бүтээмжийг өсгөх мэдээллийн технологийн тоног төхөөрөмж болон програм хангамжууд

Ажиллагсдадаа ажиллахад таатай технологийн орчин бүрдүүлэх нь

Ажилтан бүрийнхээ ажлын онцлогт нийцсэн тоног төхөөрөмжийг олгож тэдэнд илүү хурдтай, илүү бүтээмжтэй, илүү урам зоригтой ажиллах боломжийг олгоорой.

Компьютер, нөүтбүүк

Ширээний болон зөөврийн компьютеруудыг ажилтан бүрийнхээ ажлын онцлогт нийцүүлэн сонгох:

Дизайнер болон их хэмжээний тооцоолол дээр ажилладаг бол өндөр хурд, хүчин чадал бүхий Dell Precision, байнга гадуур уулзалт хийдэг борлуулалт, бизнесийн газрынхандаа албан хэрэглээнд зориулагдсан, хамгаалалт сайтай Dell Latitude загварыг (2in1 буюу Tablet болгон ашиглах боломжтой загвар ч бий), захиргаа буюу хүлээн авах хэсэгт бүгдийг нэг дор багтаасан цомхон загвар болох Dell All in One-ийг, гэх зэргээр ажилтан бүрдээ тохирсон ухаалаг сонголтыг хийж, ажилтнуудаа хүчирхэгжүүлээрэй.

Бүтээгдэхүүн үзэх

Дэлгэц

Өндөр нягтаршил, өнгөний ялгарал бүхий дэлгэцүүд:

2 буюу түүнээс дээш дэлгэц дээр зэрэг ажиллах нь ажилтны бүтээмжийг 20-30% нэмэгдүүлдэг болохыг Нью-Йорк Таймс сэтгүүлийн нэгэн судалгаанд дурдсан байдаг.

Бүтээгдэхүүн үзэх

Дагалдах хэрэгсэл

Утастай, утасгүй гар, хулгана зэргээс гадна цэнэг хураагчтай цэнэглэгч, олон төрлийн салаалагч гэх мэт дагалдах хэрэгслүүдээр ажилтнуудаа зэвсэглээрэй.
Бүтээгдэхүүн үзэх

Мэдээллийн технологийн Аутсорсинг үйлчилгээ

Байгууллагад тань Мэдээллийн технологийн инженер, ажилтан хараахан байдаггүй бол бид танд энэхүү үйлчилгээг санал болгож байна. Компьютер, тоног төхөөрөмжийн туслалцаа, үйлчилгээг тогтмол хугацаанд авдаг байх нь элэгдэл, гэмтлийг бууруулж, төлөвлөгдөөгүй эрсдэл, тасалдал үүсэхээс бүрэн сэргийлнэ. Microsoft, Dell, HP, Cisco, Canon, Vivotek зэрэг компаниудын албан ёсны мэргэжлийн сертификат бүхий мэргэшсэн инженерүүдэд байгууллагынхаа мэдээллийн технологийн эрүүл мэндийг даатгаад, та зөвхөн өөрийн үндсэн бизнес, үйл ажиллагаандаа төвлөрөөрэй.

Дэлгэрэнгүй
it outsourcing
Ай Ти Зон компанийн зүгээс байгууллагыг тань Дижитал аялалд хөтлөх технологийн шийдлийг та бүхний хэрэгцээ, шаардлагад суурилан санал болгож, суурилуулж, тохируулж өгөх бүрэн боломжтой. Бид өөрсдийн мэргэшсэн багаар дамжуулан Дижитал аяллыг тань дэмжин ажиллахдаа таатай байх болно.