Мэдээллийн аюулгүй байдлын салбарт дэлхийд тэргүүлэгч Fortinet компанийн жижиг дунд байгууллагуудад зориулсан аюулгүй байдлын цогц
шийдэл нь танай байгууллагын ажилтнуудын эцсийн төхөөрөмж буюу компьютероос эхлээд сүлжээний урсгал болон утасгүй сүлжээг гаднаас
халдах болзошгүй халдлагуудаас хамгаалах болно.
Дараах цогц шийдлийг нэвтрүүлснээр кибер халдлагуудаас өөрсдийн байгууллагын үнэтэй дата болон эцсийн
төхөөрөмжүүдийг хамгаалахаас гадна, байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид мөн адил хамгаалагдах болно.
Firewall төхөөрөмж нь сүлжээний аюулгүй байдлын систем бөгөөд сүлжээний орж гарах урсгалыг тохируулсан дүрмийн дагуу хянадаг, шүүдэг маш чухал төхөөрөмж юм. Нэг ёсондоо байгууллагын сүлжээнд зайлшгүй байх шаардлагатай анхан шатны хамгаалалтын төхөөрөмж юм.
FortiSwitch-ийн тусламжтайгаар байгууллага сүлжээгээ салаалах боломжтой бөгөөд тэдгээр хэрэглэгчдийг маш энгийн ойлгомжтой 1 интерфейсээс удирдах боломжийг олгох болно.
FortiAP нь сүлжээний урсгалыг утасгүйгээр цацагч төхөөрөмж юм. Wi-fi-аар орж ирж буй хэрэглэгчдийг ангилан дотоод болон гадаад гэж хуваах боломжтойгоос гадна нэвтрэх эрхийг ангилан илүү нарийн хамгаалалттай болгох боломжтой гэдгээрээ давуу юм.
Энэхүү шийдэл нь эцсийн төхөөрөмжийн хамгаалалтын тусламжтайгаар өөрийн ашиглаж буй зөөврийн төхөөрөмжөө хамгаалаад зогсохгүй байгууллагын сүлжээнд зөвхөн нэг хэрэглэгчээс үүдсэн вирус тархах эрсдэлийг хаадаг. Түүнчлэн энэхүү шийдэл танд зайнаас өөрийн байгууллагынхаа дотоод сүлжээнд нэвтрэх боломжийг олгох болно.
Байгууллагын бүх л чухал хэрэгцээтэй зүйлс сүлжээгээр дамжин орж гарч байдаг. Тиймээс үнэт зүйлээ хамгаалахын тулд Аюулгүй байдлаа эхэнд тавих хэрэгтэй, Fortinet танд Хурдан, Хамгийн тогтвортой, Нэг цэгээс нөгөө цэг хүрэх аюулгүй байдлын шийдлийг санал болгох болно.
SaaS болон ямар нэг клауд аппликейшн ашиглаж байгаа тохиолдолд таны өгөгдлийг маш сайн хамгаална.
Бид таны кибер сүлжээг мэргэшсэн Fortinet-ийн албан ёсны сертификат бүхий баг хамт олны туршлагаар таны кибер аюулгүй байдлын дэд бүтцийг хамгийн зөвөөр шийдэхэд туслах болно.
Тодорхой нэг эсвэл бүтэн категорийн application-ийг зөвшөөрөх эсвэл хаах боломжтой.
Сүүлийн үеийн халдлагууд болон тагнах програмаас хамгаалагдсан болно.
Real-time хянах боломжтой бөгөөд халдлага илрэхээс өмнө урьдчилан сэргийлэх чадвартай.
Халдлагад өртөж болохуйц сэжигтэй веб сайт руу хандах хандалтыг хязгаарлах боломжтой.
Нууцлагдсан /encrypted/ туннел үүсгэснээр бусад салбар нэгжийн ажилтнуудтай холбогдох боломжтой.
Magic Quadrant for Network Firewalls
Source: Gartner (As of November 2020)
Шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.