ИХ ӨГӨГДЛИЙН ШИЙДЛҮҮД

BIG DATA SOLUTIONS

Big Data гэж юу вэ?

Big Data буюу "Их өгөгдөл" гэдэгт бүтэцлэгдсэн, хагас бүтэцлэгдсэн болон бүтэцлэгдээгүй эх үүсвэрүүдээс бий болсон төрөл бүрийн өгөгдлийг хамруулдаг. Их өгөгдлийг уламжлалт болон энгийн програм хангамж, технологи ашиглан үнэ цэнэ бүхий мэдээлэл болгон хөрвүүлэхэд асар их нөөц, цаг хугацаа, хөрөнгө зарцуулагддаг тул илүү хялбаршуулсан тусгай технологиудыг ашигладаг

Блог унших
Big Data-г юунаас эхлэх ёстой бэ?

Их өгөгдлөөс үнэ цэнэ бүхий мэдээлэл боловсруулна гэдэг нь байгаа бүх дата дээрээ аналитик, боловсруулалт хийх тухай бус юм. Үүнээс өмнө байгууллага их өгөгдөл ашиглах зорилгоо ойлгомжтойгоор тодорхойлсон байх нь хамгаас чухал.

Блог унших
Их өгөгдлийн үндсэн архитектур

Их өгөгдлийн үндсэн архитектур нь гол технологи болох Open Source Framework (Hadoop, Spark г.м), их өгөгдлийг интеграцчлах, цэвэрлэх Coordination Technology (Talend г.м), их өгөгдөлд аналитик боловсруулалт хийх Cross-Infrastructure Analytics (Cloudera, Oracle, AWS г.м), энэ бүх процессыг хурдтай найдвартай дэд бүтцээр хангах Big Data Infrastructure (DellEMC, Oracle гм) гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг. Мөн бизнесийн онцлог, зорилгодоо нийцүүлэн тооцоолол боловсруулалтын нэмэлт аппликэйшн (Өгөгдөл дүрслэлийн Tableau, хиймэл оюун ухаан KNIME гм)-ийг ашигладаг.

Блог унших
Big Data Open Source Framework гэж юу вэ?

Big Data Open Source Framework нь биг датаг боловсруулахад шаардлагатай бүх эх үүсвэр болон функцуудыг нэгтгэх, холбох, тохируулахад зориулсан, суурь технологи юм. Хэд хэдэн Big Data Open Source Framework байдгаас хамгийн өргөн, нийтлэг хэлбэрээр ашигладаг нь Apache Hadoop юм.

Блог унших

Их өгөгдөл интеграцчлал

Talend нь их өгөгдлийг нэгтгэх, цэвэрлэх, аналитик боловсруулалт хийхэд бэлтгэх процессыг автоматжуулдаг бөгөөд чанартай датаг хялбархан байдлаар гарган авахад зориулсан орчин үеийн технологи юм.

Өгөгдөл интеграцчлал

Дата интеграцчлал хийх хугацааг 10 дахин хурдасгаж, баталгаатай, чанартай датагаар хангана.

Их өгөгдөл интеграцчлал

Hadoop, Spark, IoT, Machine Learning болон дата аналитикийн бусад шийдлүүдтэй шууд холбогдон ажиллана.

Өгөгдөл бэлтгэл

Бизнес менежерүүд болон МТ инженер хамтдаа хэрэгцээт өгөгдлөө бэлтгэх боломжтой. Ашиглахад хялбар ойлгомжтой.

Өгөгдөл засаглал

Өгөгдлийн чанар, хандах эрх, аюулгүй байдлыг нэгдсэн бодлогоор хангах боломжийг давхар олгодог.

Talend нь өгөгдөл, датаг 10 дахин хурдан хугацаанд нэгтгэж, цэгцлэх боломжийг олгодог одоо байгаа хамгийн дэвшилтэт, ашиглахад маш хялбар технологи юм. Таны дата сервер дээр эсвэл клауд, хайбрид хаана ч, ямар ч хэлбэрээр байж болно. ETL, ELT, Batch Processing, In Real Time зэрэг хүссэн аргачлалаараа датаг цуглуулж, цэвэрлэж, нэгтгэдэг. Hadoop, MapReduce, Spark, Spark Streaming, Machine Learning, IoT зэрэг нэмэлт функцүүдтэй шууд холбогдон ажиллана.

Их өгөгдөл аналитик

Cloudera нь "Их өгөгдөл"-ийн тэргүүлэгч технологи болох Apache Hadoop дээр суурилсан их өгөгдөл аналитикийн платформ юм.

Их өгөгдөл хадгалах

Хэлбэр, хэмжээнээс үл хамаарч бүтэцлэгдсэн, бүтэцлэгдээгүй бүх төрлийн өгөгдлийг хадгална.

Их өгөгдөл тооцоолох

Apache Sqoop, Apache Flume, Apache Kafka зэрэг технологиудтай нэгтгэгдэн их хэмжээний өгөгдөлтэй ажиллана.

Их өгөгдөл нээх

Apache Impala-тай хамт ажиллах боломжтой бөгөөд өгөгдлийн чанар, SQL-н үр дүн, BI системийн нийцтэй байдал зэргийг таних, тодорхойлно.

Их өгөгдөл боловсруулах

Hadoop болон Apache Hbase дэх хадгалагдсан өгөгдлүүдийг хурдан ачаалуулах, ажиллуулахад тусална.

Cloudera нь Apache Hadoop дээр суурилсан дата менежмент болон аналитикийн платформ юм. Дэлхийн тэргүүлэгч байгууллагууд өөрсдөд нь тулгарч буй хамгийн бэрхшээлтэй бизнесийн асуудлуудаа хурдан, хялбар, аюулгүй мэдээллийн платформ болох Cloudera Enterprise-аар шийдвэрлэж байна. Cloudera-ийн хэрэглэгчид урьд нь боломжгүй байсан асар их хэмжээний датаг цуглуулах, хадгалах, засах, ахисан түвшний шинжилгээ хийх ажлуудыг хурдан, бага өртгөөр, уян хатан байдлаар шийдвэрлэх болсон.

Их өгөгдлийн дэд бүтэц

Dell EMC корпорацаас гаргасан Big Data Ready Solutions нь найдвартай, хурдтай их өгөгдлийн дэд бүтцийг байгуулахад тань тусална.

Хүчирхэг серверийн сонголтууд

1-7x Gateway Nodes хүртэл өргөтгөх боломж бүхий PowerEdge R ангиллын серверүүд.

Програм хангамжийн төгс зохицол

BlueData EPIC, OpenManage Enterpriseь Red Hat Enterprise Linux үйлдлийн системтэй.

Cloudera, Hadoop, Hortonworks Hadoop, Cassandra NoSQL, Spark, in-memory GPU түвшинд шууд холбогдон ажиллана.
Мэргэшсэн сервис үйлчилгээ

Албан ёсны мэргэшсэн сервис. Найдвартай ажиллагааг бүрэн хангана.

Консалинг зөвлөгөө

DellEMC Ready Solutions for Big Data шийдлийг амжилттай нэвтрүүлэхэд шаардлагатай дараах консалтинг үйлчилгээг нэмэлтээр санал болгодог.

Dell EMC-ийн Big Data Ready Solutions шийдэл нь "Их өгөгдөл"-ийн дэд бүтцийг байгуулахад тань туслах хялбар хийгээд өртөг багатай хамгийн орчин үеийн дэвшилтэт шийдэл юм. Та байгууллагын хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн Big Data Foundation болон Big Data System-ийн бэлэн шийдлүүдээс сонгон авах боломжтой.

Их өгөгдлийн үүлэн дэд бүтэц

Oracle корпорацаас гаргасан Big DataSoltuions нь Cloud буюу үүлэн технологи дээр их өгөгдлийн дэд бүтцээ байгуулахад тань тусална.

+40% хурдан

Биг датаг ачаалах чадвар +40% илүү өндөр хүчин чадалтай үүлэнд байрлах сервер.

+50TB БАГТААМЖ

Сторэйжийн хэмжээ 50TB NVMe SSD ээс эхэлнэ. Хүссэнээрээ өргөтгөх боломжтой, HDFS хурдтай ажиллах боломжтой.

-30% хямд GPU

Cайжруулсан АI, ML-д суурилан ажилладаг бөгөөд 30% хямд GPU

-90% БАГА ЦАГ ЗАРЦУУЛАЛТ

Data Lake-д зарцуулах зардлыг 90%-иар бууруулдаг.

Oracle-ийн Big Data шийдэл нь уян хатан, өртөг бага, найдвартай, хүссэнээрээ өргөтгөх боломжтойгоор илүү танигдсан. Нэмэлт аналитикийн шийдлийг давхар санал болгодог. Apache Hadoop, Apache Kafka, NoSQL зэрэг фрэймворкүүдтэй уялдан ажилладаг. Deloitte, Exelon, Daiwa зэрэг дэлхийд танигдсан байгууллагууд ашигладаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.