Suprema Mobile Access

JUST TAP & GO

Дараа үеийн ирц бүртгэх, нэвтрэх шийдэл.

Suprema Mobile Access нь ухаалаг гар утасны тусламжтайгаар ирц бүртгүүлэх, нэвтрэх боломжийг олгодог, хялбар удирдлага бүхий илүү аюулгүй шинэ үеийн шийдэл юм.
Шинэ үе рүү хамтдаа нэг алхам урагшилцгаая.
хэрэглэхэд хялбар

Хэрэглэхэд хялбар

Биет карт ашиглахгүйгээр ухаалаг гар утасны тусламжтайгаар ирц бүртгүүлэх, нэвтрэх боломжтой.

Хэмнэлттэй

Хэмнэлттэй

Биет карттай харьцуулахад карт, үнэмлэх хэвлүүлэх зэрэг ашиглалтын зардал гарахгүй.

Аюулгүй

Аюулгүй

Гар утас алга болсон үед гар утасны хандалтыг цуцалж, нэвтрэх эрхийг хязгаарлана.

Contactless Mobile Solution

Та биедээ нэвтрэх үнэмлэх авч явах шаардлагагүй. Ухаалаг утсаа RFID уншигч дээр дараад л нэвтрэх боломжтой. Гар утас RFID уншигчаас 10 см-ийн зайд байгаа үед таньж ажилладаг.

* Таны сонгосон горимоос хамааран функц өөр байж болно.

Алсын болон онлайн удирдлага

Шинээр нэвтрэх эрх олгох, эрхийг хүчингүй болгох үйл явцыг онлайнд шилжүүлснээр удирдахад илүү хялбар байх болно. Suprema Mobile Access нь шинээр карт үүсгэх хугацааг богиносгодог. Шинээр карт үүсгэх үед танд програм татаж авах холбоосыг шууд имэйлээр илгээх ба холбоос дээр дарж ороод л ухаалаг утсан дээрээ програмаа суулгаж ашиглана. Өөрийн ухаалаг утсыг нэвтрэх эрхтэй болгон ашиглах нь картаа алдах эрсдэлээс сэргийлэх ба дахин шинээр солиход шаардагдах зардлыг бууруулдаг. Үүнээс гадна биет карт биш учир байгальд ээлтэй гэдгийг мартаж болохгүй.

Аюулгүй байдлын баталгаа

Suprema-ийн онцгой хамгаалалтын шийдлүүдийн тусламжтайгаар бүх процесс нь ISO 27001 сертификаттай системээр хамгаалагддаг. Хүмүүс утсаа хэн нэгэнд өгөхөөс татгалздаг тул зөвшөөрөлгүй хэн нэгэн таны өмч рүү нэвтрэхээс сэргийлнэ.

NFC болон BLE технологийн төгс гүйцэтгэл

Suprema Mobile Access нь бүх төрлийн ухаалаг гар утсанд бүрэн нийцэхийн тулд NFC болон BLE-г дэмжин ажилладаг. Эдгээр хоёр технологи нь RFID уншигчтай саадгүй харилцахын тулд background болон foreground-д ажилладаг байхаар идэвхжүүлсэн. Suprema-ийн сайжруулсан технологийн тусламжтайгаар Suprema Mobile Access нь BLE холбооны зайг хянан санамсаргүй нэвтрэлтээс сэргийлж, нэг секунд хүрэхгүй хугацаанд нэвтрэлт таних боломжийг олгодог.

Mobile Access-ийг ажиллуулах бас нэгэн хялбар арга бол Airfob Patch юм

Та хуучин карт уншигчаа солихгүйгээр Suprema Mobile Access-ийг идэвхжүүлэхийн тулд одоо байгаа карт уншигчдаа Suprema Airfob Patch-г хавсаргахад л хангалттай. Suprema Airfob Patch нь одоо байгаа RF карт уншигчийг ухаалаг утас, таблеттай нийцүүлэхийн тулд амархан холбож өгөх төхөөрөмж юм.

Airfob Patch дэлгэрэнгүй

Ухаалаг утсан дээрээ Suprema Mobile Access-ийг суулгах процесс

1

Suprema Airfob Pass программыг утсандаа суулгахын тулд имэйлээр хүлээн авсан холбоосоор орно.

2

Suprema Airfob Pass-ыг тохируулж дууссаны дараа RFID уншигч дээр ухаалаг утсаа уншуулахад л хангалттай.

Тохиргоо

Үзүүлэлтүүд

Сүлжээ Bluetooth 4.2 эсвэл түүнээс хойших хувилбар, NFC
Аюулгүй байдал ISO 27001 гэрчилгээтэй
Шифрлэлт AES-256, Host card emulation (HCE)
Ажиллах зай/хүрээ ~10 см (Ухаалаг утаснаас хамаарч өөр байж болно)
Дэмжигдсэн систем iOS 7.0 эсвэл түүнээс хойших хувилбар, Android 9.0 эсвэл түүнээс хойших хувилбар

Suprema Mobile Access-ийг дараах төхөөрөмжүүд дээр ашиглах боломжтой

Fusion Multimodal Terminal FaceStationF2
Fusion Multimodal Terminal FaceStationF2
Smart Face Recognition Terminal FaceStation 2
Smart Face Recognition Terminal FaceStation 2
FaceLite - Compact Face Recognition Terminal
Compact Face Recognition Terminal FaceLite
Outdoor Fingerprint Terminal - BioLite N2
Outdoor Fingerprint Terminal BioLite N2
Outdoor IP Fingerprint Terminal - BioEntry W2
Outdoor IP Fingerprint Terminal BioEntry W2
Versalite Intelligen Terminal-X-Station 2
Versalite Intelligen Terminal X-Station 2
Outdoor Compact RFID Device XPass 2
Outdoor Compact RFID Device XPass 2
Outdoor Compact RFID Device XPass 2
Outdoor Compact RFID Reader XPass D2
BioStation 2
Outdoor IP Fingerprint Terminal BioStation 2
BioStation A2
IP Fingerprint Terminal BioStation A2

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

* Формын талбаруудыг бүрэн зөв бөглөснөөр бид тантай эргэн холбогдох боломжтойг анхаарна уу!