Green Contract

Гэрээний удирдлагын систем

Тодорхойлно | Хялбаршуулна | Хурдасгана.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Байгууллагын урт удаан хугацаанд оршин тогтнож, тогтвортой өсөх үндсэн нөхцөл нь хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч, эрх зүйн харилцааны бүхий л хамааралтай талуудын итгэлцэл юм. Итгэлцлийг баталгаажуулагч "Гэрээ" -ний төсөл төлөвлөх, батлах, тохиролцсон нөхцөлүүдээ товлосон хугацаандаа гүйцэтгэж, хуваарийн дагуу төлбөр, тооцоогоо нийлдэг байх чадамжийг тань нэмэгдүүлэх гэрээний удирдлагын системийг танилцуулж байна.

Green Contract гэрээний удирдлагын систем нь байгууллагын бизнесийн эрх зүйн харилцаан дахь бүхий л төрлийн гэрээний төсөл төлөвлөлт, хяналт, хэрэгжилт, гэрээний үүргийн гүйцэтгэлийн сануулга, тайлан, төлбөрийн хуваарь, өглөг, авлагыг тооцоолох процессыг автоматжуулсан систем юм. Гэрээний төсөл боловсруулахаас эхлээд гэрээний өөрчлөлтийн санал, оруулсан өөрчлөлт бүр хөтлөгдөж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хянах, зөвшөөрөх, батлах зэрэг шийдвэр гаргалтын хурдыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн компанийн хэмжээнд төвлөрч бүтэцлэгдсэн гэрээний мэдээлэлд суурилан өглөг, авлага төлбөрийн хуваарь зэргийг автоматаар тохируулан тайлагнах боломжтой. Green Contract нь бие даан ажиллах боломжтой төдийгүй Green ERP байгууллагын нөөц төлөвлөлтийн системийн дэд систем болох санхүү, нийлүүлэлт хангамж, харилцагчтай түншлэх системтэй төгс хослон ажилладаг.

Эрсдэл бууруулнa

Гэрээний дуусах огноо, төлбөрийн биелэлтийн хугацаа хоцролтыг урьтан автоматаар сануулна. Үүгээр гэрээний хугацаанаас хамаарч үүсэж болох алдагдал, эрсдэлийг бууруулна. Батлагдсан загвараас зөрүүтэй боловсруулсан гэрээний зүйл, заалтын өөрчлөлтийг систем автоматаар тодорхойлж мэдэгдэн санамсаргүй алдаа гарах эрсдэлийг бууруулна.

Бүтээмж өсгөнө

Батлагдсан загвараар гэрээ боловсруулахад зарцуулах хугацааг 50% хэмнэнэ. Мөн гэрээг хянаж батлах эрх бүхий ажиллагсдын шийдвэр, мэдээллийн урсгал гар утасны програмаар хөтлөгдөн явагдана. Энэ нь байгууллагын дотоод хяналт, шийдвэр гаргалтын хурдыг технологийн шийдлээр өсгөн, гэрээ хэлцэл хийх хурдыг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг тань дэмжинэ.

Мөнгөн хөрөнгийн менежментийг дэмжинэ

Гэрээний төлбөрийн өглөг, авлагын хуваарийн графикийг тодорхойлж гаргана. Үүгээр байгууллагын хэмжээнд мөнгөн урсгалыг хянах, төлөвлөх, шийдвэр гаргах мэдээллийг боловсруулах ажлыг хялбаршуулна.

Green Contract системийн үндсэн функцүүд

Гэрээ боловсруулалт

Гэрээг төрөл, ангилал, зэрэглэлээр ялган бүртгэх Автомат дугаарлалт, Батлагдсан жишиг загвараас гэрээ үүсгэх, Өөрчлөлтийн хувилбар хөтлөгдөх, зөрүүг автоматаар тодорхойлох боломжтой

Төвлөрсөн мэдээлэл, нэгдсэн удирдлага

Гэрээт төлбөр, авлагын санхүүгийн нэгдсэн мэдээлэлд суурилж, мөнгөн хөрөнгөө удирдах, худалдан авалт, үйлдвэрлэл, борлуулалтын зэрэг бусад үйл ажиллагааны төлөвлөлтүүдийг нягт уялдуулах гаргах боломжийг олгоно.

Гэрээ батлах

Байгууллагын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын бодлогын дагуу харилцагч, гэрээний мэдээлэлд хандах эрхийн уян хатан тохиргоог тохируулах боломжтой бөгөөд вэб систем, имэйл зөвшөөрлийн боломж болон мобайл системүүдээр гэрээг хянах, батлах, цуцлах боломжтой.

Санамж

Баримт бичгийн сан

Гэрээний хүчин төгөлдөр эх хувийг сканердан санд хадгалах, Нэгдсэн сангаас хурдан шуурхай хайлт хийх, Баримт бичигт хандах эрхийг уян хатан тохируулж, нууцлалын өндөр түвшинд хадгалах боломжтой.

Гэрээний төлбөрийн хуваарь

Гэрээний хугацаа, төлбөрийн хуваарь, алданги тооцоолж, харгалзах тайлан мэдээлэл нь таны ажлыг хөнгөвчилнө.

Ай Ти Зон компани нь стратегийн түншлэгч Дижитал Воркс, Могул Консалтинг энд Сервис компаниудаар дамжуулан Байгууллагын нөөц төлөвлөлтийн GreenERP цогц болон дэд системийг хүргэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Green CRM-ийн системийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

* Формын талбаруудыг бүрэн зөв бөглөснөөр бид тантай эргэн холбогдох боломжтойг анхаарна уу!