Бизнесийн амжилтын үндэс болсон хүний нөөцийг мэргэшүүлэн чадваржуулах, сэтгэл ханамжтай ажилтнуудыг
төлөвшүүлэн удирдахад хүний нөөцийн бодлогын зорилго оршдог. Гэтэл “Хүний нөөцийн менежерүүдийн нийт
ажлын 85% нь бичиг цаасны ажилд зарцуулагддаг” гэсэн судалгааны үр дүн байна. Энэ бол хүний нөөцийн үйл
ажиллагаанд оновчтой автоматжуулалт нэвтрээгүйгээс менежерүүд шаардлагатай мэдээ, тайлан нэгтгэхийн тулд
механик, гар ажлуудад хамаг цагаа зарцуулсаар байгаа бодит үнэн юм. Тэгвэл “бичиг цаас”-д бус "хүндээ",
хүний нөөцийн зөв бодлого, түүний хэрэгжүүлэлтэд цагаа түлхүү зарцуулах боломжийг "Green HRM" Хүний нөөцийн удирдлагын систем олгох болно.
Green HRM нь хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бизнес процессыг автоматжуулах,
ажилтнуудын мэдээллийн нэгдсэн урсгалыг төвлөрүүлэх, гүйцэтгэх удирдлагыг бодит тайлан, мэдээллээр шуурхай хангах,
бодит өгөгдөлд суурилсан оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих систем юм.
Ажилтан, ажил горилогч, дадлагын оюутны үндсэн бүртгэлээр төвлөрсөн мэдээллийн сан үүсэж, байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдүүлнэ.
Байгууллагын бүтэц, Ажлын байр, хуульд нийцсэн гэрээ, тушаал, Тодорхойлолт гаргах, Ээлжийн амралтын хүсэлт, зөвшөөрөл, тооцооллыг хийх боломжтой.
Ажилтан болон менежер хүссэн үедээ дурын төхөөрөмжөөс хялбархан өөрт хамааралтай мэдээллүүдийг авах, чөлөө зөвшөөрөл, сургалт, хувийн хөгжил төлөвлөх, ур чадвар болон гүйцэтгэлээ үнэлэх, цаг ашиглалт, хөнгөлөлт хангамж, цалингийн мэдээлэл лавлах боломжтой.
Цаг бүртгэлийн төхөөрөмжтэй холбогдон ажиллахаас гадна чөлөө, зөвшөөрлийн процесс автоматжина. Уян хатан цагийн менежментийг хэрэгжүүлэх боломжтой.
Хөнгөлөлт, хангамжийг ажлын байрны онцлогт уялдуулан уян хатан тохируулах боломжийг автоматжуулсан. Тус систем нь цалин бодолтын системтэй автоматаар холбогддог. Группын хэмжээнд нэгтгэгдэх боломжтой.
Ажилтны чадавх, потенциалд тулгуурлан карьерийн замналыг тодорхойлж, өсөх ирээдүйтэй ажилтан, орлон залгамжлах төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой.
Ажилтан гар утаснаасаа мобайлаар чөлөө зөвшөөрлийн хүсэлт илгээж, удирдлага батлах, ирцийн мэдээллээ хянаж лавлах боломжтой.
Ажилтны хувийн хөгжлийн төлөвлөгөө, ур чадварын үнэлгээ, хүсэл сонирхол зэрэг хэрэгцээнээс автоматаар татагдан сургалтын төлөвлөлт үүснэ. Сургалтад хамрагдагсдын түүхэн мэдээлэл үүсэж, харгалзах тайлан судалгаа гаргах суурь боломж бүрдэнэ. Групп компанийн хэмжээнд нэгтгэгдэнэ.
Ажилтантай холбоотой тушаал, хөнгөлөлт хангамжийн бүртгэл, ажил эрхэлт зэрэг мэдээлэл татагдаж цалин бодолт автоматжсан. Татвар, нийгмийн даатгалын тайлан шууд гарна.
Ур чадварын үнэлгээ, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, KPI загварыг автоматжуулсан. Энэ нь ур чадвар, ажлын гүйцэтгэлийн харьцаанд тулгуурласан хүний нөөцийн стратегийг тодорхойлох үндэс суурь бүрдэнэ.
Хүний нөөцийн бодит баталгаатай мэдээлэлд үндэслэн оновчтой шийдвэр гаргах боломжийг тайлангийн модуль хангана.
Системийг өөрийн бизнес процесст тохируулан нутагшуулан ашиглах боломжтой.
Хүний нөөцийн системийг өөрийн бизнес процест нутагшуулан тохируулж ашиглах боломжтой бөгөөд мэргэжлийн технологийн баг сервер, системийн хэвийн ажиллагааг хариуцна.
Монголын АНХНЫ хүний нөөцийн клауд систем бөгөөд нэмэлт тохиргоо, хөгжүүлэлт хийлгүй шууд ашиглагдах, 100% вэб технологид суурилсан систем.
Ай Ти Зон компани нь стратегийн түншлэгч Дижитал Воркс, Могул Консалтинг энд Сервис компаниудаар дамжуулан Байгууллагын нөөц төлөвлөлтийн GreenERP цогц болон дэд системийг хүргэн ажиллаж байна.
GreenHRM-ийн системийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
* Формын талбаруудыг бүрэн зөв бөглөснөөр бид тантай эргэн холбогдох боломжтойг анхаарна уу!