Engineered System

Инженерчилсэн Систем

Exadata Database Machine, Big Data Appliance, Database Appliance, Mini Cluster, Super Cluster, Zero Data Loss Recovery Appliance.

Өндөр гүйцэтгэлтэй систем нь таны ажлыг урьд нь хэзээ ч гүйцэтгэж байгаагүйгээр илүү хурдан, илүү найдвартай, илүү үр дүнтэйгээр гүйцэтгэх боломжийг олгоно. Энэ бол Oracle-ийн инженерчилсэн системийн өвөрмөц шинж чанар бөгөөд мэдээллийн технологийн дэд бүтцийн хялбарчилсан, өндөр гүйцэтгэлээрээ шалгарсан шийдэл юм.

Инженерчилсэн систем гэж юу вэ ?

Инженерчилсэн систем нь дэд бүтцийн шийдлийг шинэ түвшин гаргасан орчин цагийн нэгдмэл шийдэл юм. Сүлжээний тоног төхөөрөмж, хадгалах тоног төхөөрөмж, сервер болон програм хангамжийг тус тусад нь худалдан авч эв зүйг нь олох гэж цагаа барахын оронд Oracle Exadata-г сонгон авснаар энэ бүх шийдлийг өөртөө багтаасан үйлчилгээг өөрийн болгох боломжтой. Энэхүү инженерчилсэн системийн бүх хэсэг тэдгээрийн хоорондын зохилдлогоо, уялдаа холбоог маш нарийн тооцож хийсэн байдаг. Иймд Oracle-ийн инженерчилсэн систем нь бусад системүүдээс илүү найдвартай, илүү өндөр гүйцэтгэлтэй ажилладаг юм.

Ай Ти Зон Компани нь Oracle компанийн албан ёсны түншээр 2004 оноос хойш ажиллаж буй бөгөөд Монголын томоохон банк, үүрэн холбооны байгууллагуудад Oracle Exadata-г мэргэжлийн түвшинд нийлүүлэн суурилуулсан арвин туршлагатай.

Шийдлийн ач холбогдол

Үүлэн тоцоолол руу шилжихэд бэлэн

Ораклийн бүх инженерэд систем нь үүлэн тооцоолол (Cloud Computing) руу шилжихэд бэлэн хийгдсэн. Та уламжлалтаар on-premises , private cloud, эсвэл public cloud -г өөрийн firewall-ийн ард тавиад яг л үүлэн тооцоолол дээр ажиллаж байгаа юм шиг ашиглах боломжтой ба эдгээр нь бүгд үүлэн тооцоолол руу шилжихэд бэлэн.

Бага хүчин чадлаар Илүү ихийг хий

Ораклийн инженерэд систем нь бусад системтэй харьцуулахад адил үзүүлэлтээр илүү хурдан, илүү найдвартай ажилладаг. Учир нь тоног төхөөрөмж болон дээр нь байгаа програм хангамжууд бүгд цогцоороо хурдан шуурхай, найдвартай ажиллахаар зохион байгуулагдаж туршигдсан юм.

Ирээдүйд ямар ч айх аюулгүй байх

Дэлхийн томоохон байгууллагууд Ораклийн инженерэд системд итгэж өөрсдийн critical систем дээрээ ашигладаг тул та өөртөө итгэлтэйгээр энэхүү системийг ашиглаж болно. Мөн түүнчлэн таны бизнесийн шаардлага өөрчлөгдөхөд Ораклийн инженерэд систем нь үүлэн тооцоолол руу маш амархнаар шилжих боломжийг танд олгоно

ORACLE EXADATA Төхөөрөмжийг гурван төрлөөр ашиглах боломжтой

Exadata Cloud Service

Exadata Cloud үйлчилгээ нь Exadata төхөөрөмжийн бүхий хүчин чадлыг клауд буюу үүлэн технологийн үйлчилгээнд багтаасан хэрэглэхэд хялбар хувилбар бөгөөд клауд дахь бүхий дэд бүтцээ хялбархнаар Exadata төхөөрөмжид шилжүүлэн ашиглах боломжтой.

Exadata Cloud at customer

Байгууллагынхаа дата төвд буй Exadata төхөөрөмжүүдийг Oracle Cloud-д холбосноор төхөөрөмжөө клауд үйлчилгээ ашиглаж буй мэт хялбархан ашиглах боломжтойгоос гадна тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг Oracle компанийн мэргэжилтнүүд байнга хянана.

Exadata on Premises

Exadata төхөөрөмжийг худалдаан авч дата серверээ бүрдүүлснээр системийн доголдлыг 94 % хүртэл хувиар, ажилчдын мэдээлэл боловсруулах хугацааг 42 % хүртэл хувиар бууруулдаг байна.

Engineered system бүтээгдэхүүн, шийдэл

Exadata Database Machine

Oracle Exadata Database Machine нь Oracle Database -ийн хувьд хамгийн өндөр гүйцэтгэлтэй, найдвартай байдал, өргөтгөх боломжтой архитектур бүхий инженерчилсэн систем юм. Мөн та онцгой гүйцэтгэл, богино хугацаанд үнэ цэнэ бүтээх, нэвтрүүлэхэд хялбар cloud хувилбарыг ашиглаж болно.

Zero DataLoss Recovery Appliance

Өгөгдлийн санг нөөцлөх, сэргээх зориулалттай програм хангамж бүхий инженерчилсэн систем юм. Recovery appliance өгөгдөл нөөцлөх явцыг дуусан дуустал нь өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, гарсан алдааг автоматаар засаж залруулдаг, ноцтой алдаа гарсан үед анхааруулга өгч тухайн нөөцлөлтийг зогсооно. Tape, storage болон DR site руу нөөц авах боломжтой.

Database Appliance

Database Appliance нь өөртөө сүлжээний тоног төхөөрөмж, хадгалах тоног төхөөрөмж, сервер болон програм хангамж зэргийг багтаасан Oracle Database -н хувьд зардал бага, өндөр гүйцэтгэл бүхий инженерчилсэн систем юм

Super Cluster

Database Appliance нь өөртөө сүлжээний тоног төхөөрөмж, хадгалах тоног төхөөрөмж, сервер болон програм хангамж зэргийг багтаасан Oracle Database -н хувьд зардал бага, өндөр гүйцэтгэл бүхий инженерчилсэн систем юм

Mini Cluster

Remote offices, жижиг оффисууд, DevOps орчнуудад зориулсан хамгийн сайн шийдэл юм. MiniCluster S7-2 нь аж ахуйн нэгжийн мэдээллийн бааз, програмыг аюулгүй, найдвартай байдлаар ажиллуулахад зориулсан энгийн, үр ашигтай инженерчлэгдсэн систем юм.

Big Data Appliance

Big Data хэрэглээ нь үйлчлүүлэгчдийг ойлгох, ашигтай ажиллах, өрсөлдөөнт зах зээлд тэсэж үлдэх, хөгжихөд оршино. Эдгээр хэрэглээг Oracle Big Data Appliance хангана. Oracle Big Data Appliance нь өөртөө hardware болон software -ийг хамтад нь багтаасан ухаалаг computer appliance юм. Та нэвтрүүлэхэд хялбар cloud хувилбарыг ашиглаж болно.

Бидэнтэй хамтарч ажилласнаар

Ай Ти Зон компани нь 2004 онд Oracle корпорацийн бизнесийн Алтан түнш байгууллага болсон бөгөөд одоогоор МОНГОЛДОО ЦОРЫН ГАНЦ “Oracle Database Specialized Gold Partner”, МОНГОЛДОО ЦОРЫН ГАНЦ “Oracle Solaris Specialized Gold Partner”, “Oracle Support Renewal Partner”, МОНГОЛДОО ЦОРЫН ГАНЦ “Oracle Field Delivery Partner” эрхтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.