Hyper-converged Infrastructure нь Тооцоолол (Compute), Хадгалалт (Storage), Нэтворк&Виртуалчлал (Networking and Virtualization)-ын технологиудыг нэгтгэн нэг цонхоор удирдах боломжийг олгодог шинэ үеийн дэвшилтэт дэд бүтцийн технологи юм. Hyper-converged Infrastructure нь тооцоолох болон хадгалах элементүүдийг virtualization software-тэй хамт x86 серверт нэгтгэдэг. x86 серверт суурилсан рак системд эсвэл бүрэлдэхүүн хэсгүүдийг нэг систем болгон удирдах боломжтой төхөөрөмжид ашиглагдана. Энэхүү дэд бүтцийг байгууллагын дата төв, жижиг дунд байгууллага болон салбар оффисуудад ашиглах боломжтой ба виртуал орчныг богино хугацаанд өргөжүүлэх, үйл ажиллагааг хялбарчлах, өсөн нэмэгдэж буй ажлын урсгал, шинэ шаардлагуудад нийцүүлэн ажиллуулах зорилгоор ашиглахад тохиромжтой.
Hyperconverged дэд бүтэц нь өмнө байсан сүлжээний төвөгшил, зорилгод нийцүүлсэн хадгалах байгууламж болон төвөгтэй LUN төлөвлөлтийг арилгах зорилготой бөгөөд төхөөрөмж болон програм хангамжийн нэгдсэн шийдлийг ашиглан үйл ажиллагааны зардлыг бууруулдаг. Ингэснээр цорын ганц, нэгдсэн МТ-ийн баг тооцоолох болон хадгалах эх үүсвэрийг илүү бага цагт удирдан, хянах боломжтой болж, та ажилтандаа бусад стратегийн чухал ажилдаа анхаарах цаг, боломжийг нь гарган өгч чадна.
Hyperconverged дэд бүтэц нь энгийн x86 серверт суурилсан шийдэл бөгөөд хэмжээг нь хэвтээ болон хөндлөн чиглэлд өргөжүүлэх боломжтой байдаг тул хөрөнгийн зарцуулалтыг бууруулдаг. Та ойрын хугацааны хэрэгцээндээ нийцүүлэн compute болон storage худалдан аваад багтаамжийг нь хэрэгцээндээ тааруулан нэмэгдүүлэх буюу одоогийн node-доо хадгалах төхөөрөмж нэмэх (scale-up) болон кластердаа node нэмэх (scale-out) боломжтой.
Hyperconverged дэд бүтэц нь сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх, аппликэйшний гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, business-critical аппликейшнээс VDI хүрэх зэрэгт дэд бүтцийн томоохон өөрчлөлт хийх шаардлагагүйгээр, 1 хоног ч хүрэхгүй хугацаанд хийх боломжийг олгодог. Илүү хурдасгасан Hyperconverged дэд бүтцийн тусламжтайгаар нэвтрүүлэлтийн өндөр чадвар болон хоцролт багатай scale-out хадгалалт шаарддаг VDI болон cloud-native ажлын урсгалуудыг хялбараар гүйцэтгэх боломжтой.
VMware Digital Foundation-ийн угсрагддаг блок болох VMware vSAN нь hyperconverged дэд бүтцэд зориулагдсан цорын ганц vSphere-native програм хангамж юм. vSAN нь тасралтгүй үйл ажиллагаа болон all-flash гүйцэтгэл бүхий орчин үеийн дата төврүү хялбар шилжихэд хэрэглэгчдэд тусалдаг. Энэхүү боломж нь vSAN-ийг on-premises суурилуулалт болон public cloud нийлүүлэгчдийн HCI software-ийн №1 сонголт болгосон.
Бүх төрлийн vSphere орчинд тохиромжтой. vSAN-аар тоноглогдсон VxRail Hyper-Converged технологи нь Дата Төвийн Mission Critical Application, Mixed Workload, ROBO, VDI, SDDC зэрэг МТ-ийн үйл ажиллагааг хялбарчилж, ашиглалтын зардлыг бууруулдаг.
VMware-д суурилсан иж бүрэн үүлэн дэд бүтэц хайж байгаа бол уг шийдэл тохиромжтой. SDDC-ийн онцгой автоматжуулалт болон ашиглалтын найдвартай байдлыг нэмэгдүүлэх програм хангамж, нэг цонхны удирдлагад зориулагдсан шинэхэн SDDC Manager зэргийг бүрэн нэгтгэснээр бие даасан үүлэн дэх VMware-ийн суурийг хялбархан байгуулдаг.
vSAN-д суурилсан, онцгой шаардлага, стандартболон тохируулгын процесстой баталгаат node бүхий шийдэл.
Олон тооны hypervisor эсвэл дундын дэд бүтцэд дэх bare metal сонголтод тохиромжтой. Rack-scale, hyper-converged систем бөгөөд байгууллагын дата төвд уян хатан байдал, хэмжээг тохируулах боломж (scale-in & scale-out) болон гүйцэтгэлийг хүргэнэ.
Хэмжээг тохируулах боломжтой, найдвартай бөгөөд hyper-converged буюу серверийн SAN бүтцэд зориулсан хялбар угсрагддаг блок бүхий шийдэл. Гүйцэтгэлийн шугаман өсөлтөөс хамааруулан хэмжээний тохируулга хийх (scale-in & scale-out) өргөн боломжийг олгодог.
Бүрэн интеграцчлагдсан rack scale hyper-converged системийг хослуулснаар Azure Public болон on-premises-ийн хооронд үүлэн дэх хэрэглээг хурдасгана.
Dell EMC-ийн төхөөрөмжид Nutanix software-ийг суулгах гэж байгаа бол тохиромжтой. PowerEdge сервер, Nutanix software-ийг hypervisor choice-той хамт hyper-converged системд нэгтгэсэн шийдэл.
Microsoft-ийн технологийг ашиглан HCI дэд бүтэцтэй болохоор сонирхож буй жижиг дунд байгууллагад тохиромжтой. WSSD (Windows Server Software Defined) орчинд зориулагдсан Pre-validated шийдэл.
Ай Ти Зон Компани нь Dell EMC компанийн Тэргүүн түншээр 15 дах жилдээ ажиллаж буй бөгөөд мэргэжлийн зөвлөгөө, туслалцааг албан ёсоор хүргэн ажиллаж байна. Бид Edge-to-Cloud шийдэл бүхий Hyper-Converged дэд бүтцийг байгууллагын тань онцлог нийцүүлэн боловсруулж, мэргэжлийн түвшинд нийлүүлнэ.
Шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
* Формын талбаруудыг бүрэн зөв бөглөснөөр бид тантай эргэн холбогдох боломжтойг анхаарна уу!