Customer Story

Тэнгэр Даатгал - Цахим даатгалын систем

Тэнгэр даатгалын цахим систем

  • Салбар: Банк санхүү, даатгал
  • Технологи: Цахим даатгалын систем, Мэдээллийн нэгдсэн сүлжээ, Цахим шийдэл
  • Төслийн хугацаа: 2017 - 2018 он
  • Төслийн үр дүн:  Даатгуулагчийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох, даатгалын үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэх, цахимаар төлбөр тооцоог бүрэн хийх боломжийг бий болгосон.

ШААРДЛАГА

Монгол улсын хэмжээнд даатгалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд олон байдаг билээ. Гэвч тэдгээрийн ихэнх нь даатгуулагчийн мэдээллийн санг цахимаар шийдэж чадаагүйтэй холбоотой даатгуулагчдад даатгалын хэрэгцээ гарсан үед хурдан шуурхай үйлчилгээг үзүүлж чадахгүй байдал үүсэж улмаар асар их зардал, цаг хугацаа зарцуулж байгаа тул эдгээр асуудлуудыг  шийдэх зорилгоор “Цахим даатгалын систем” гэх энэхүү төслийг эхлүүлсэн билээ.

ШИЙДЭЛ

Цахим даатгалын системийг хоёр үндсэн хэсгээс бүрдсэн ба админ буюу даатгалын ажилтан вэбсайтын тохиргоо, контент менежмент системийг бүрэн удирдаж зохион байгуулах, даатгалын өгөгдлийн бүх санг цахим системтэй холбосон нь үндсэн системээс даатгуулагчийн даатгалын түүхийг татах боломжтой болгож байгаа юм. Энэхүү боломжийг бий болгосноор даатгалын гэрээ сунгах сунгах, маягтын дэлгэрэнгүй, цахим гэрээг харах боломжтой юм. Мөн даатгуулагч өөрийн хувийн мэдээллээ ганц л удаа бөглөх шаардлагатай бөгөөд дахин даатгалыг үйлчилгээ авах хэрэгцээ гарсан үед  ямар нэг нэмэлт маягт бөглөж цаг алдах шаардлагагүй гэсэн үг юм.

Даатгуулагч нь өөрийн мэйл хаягийг ашиглан системд бүртгүүлэн баталгаажуулснаар цахим даатгалын үйлчилгээ авах боломж нээгдэнэ. Цахимаар Албан журмын даатгал, Тээврийн хэрэгслийн даатгал, Гадаадад зорчигчдын даатгал, Гэнэтийн ослын даатгал, Байшин барилгын даатгал гэх мэт бүх төрлийн даатгалын бүтээгдэхүүнээс сонгон авах боломжтой.

Даатгуулагч даатгалын үйлчилгээний төлбөрөө дараах 4 төрлийн сувгаас сонгон төлөх боломжтой. 

  • Дансны дугаараар
  • Төлбөрийн картаар
  • Интернэт банк үйлчилгээгээр
  • QPAY үйлчилгээгээр

Мөн цахимаар 300,000₮ төгрөг хүртэл нөхөн төлбөрийн үйлчилгээ авах боломжтой. Нөхөн төлбөр олгогдоход 5 үе шатыг дамжин даатгуулагчийн нөхөн төлбөрийг гаргах ба үе шат болгонд даатгуулагчийн мэйл хаяг болон бүртгэлтэй утасны дугаарт мессежээр мэдэгдэл илгээж баталгаажуулдаг.

ҮР ДҮН

Монголын анхдагч “Даатгалын цахим систем”-ийг Тэнгэр даатгал компанийн захиалгаар Ай Ти Зон компанийн Програм хангамжийн газрын хамт олон бүтээснээр дахин нэг цоо шинэ бүтээгдэхүүн бий болж байна. Тус бүтээгдэхүүний системийн удирдлагын хэсгийн тусламжтайгаар Монгол улс болон олон улсын даатгалын үйлчилгээний үйл ажиллагаанд тохируулан ажиллуулах боломжтой систем юм.

Бусад туршлагууд: