WORK FROM HOME

Remote Working буюу Алсын зайнаас ажиллагч байгууллага болоход туслах хялбар 3 алхам
work from home

Дэлхий дахинд дэлгэрч буй Гэрээсээ ажиллах соёл нь байгууллага онцгой, гэнэтийн ямар ч үед үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх боломжийг олгож байна.

Ай Ти Зон компани нь уг соёлыг байгууллагадаа нэвтрүүлээд өдгөө 2 жил болж байгаа бөгөөд Ай Ти зон болон түүний хамааралтай групп компаниудын 400 орчим ажилтан ямар ч цаг үед гэрээсээ бүтээмжтэй, тасралтгүй ажиллаж чаддаг. Бид өөрсдийн амжилттай туршлагыг хэрэглэгч, харилцагчдадаа хуваалцахаар Гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлэхэд хэрэгжүүлэх 3 алхмыг хуваалцаж байна.

STEP #1

Ажилтнуудаа тоног төхөөрөмжөөр хангах

Ажилтан бүр гэрээсээ ажиллах тоног төхөөрөмжтэй буюу компьютертой (зөөврийн компьютертой) байх нь эн тэргүүний чухал алхам юм. Бид танд албан хэрэглээнд нийцэх дараах төхөөрөмжүүдийг санал болгож байна.

*Хэрэв байгууллага тань ажилтнуудаа гэрээсээ ажиллах тоног төхөөрөмжөөр аль хэдийн хангасан бол ЭХНИЙ алхмыг та хэрэгжүүлжээ гэж ойлгож болно.

Гэрээсээ ажиллахад зайлшгүй хэрэгцээтэй тоног төхөөрөмж

Энгийн хэрэглээний Dell Inspiron

Хөнгөн бөгөөд загварлаг Dell Inspiron нөүтбүүк нь өдөр тутмын, энгийн хэрэглээнд төгс нийцнэ. 10-р үеийн Intel core процессор бүхий уг загвар нь найдвартай, хурдтай ажиллагааг хүргэдэг. Мөн 2in1 буюу Tablet болгон ашиглах боломжтой загвар ч бий.

Дээд зэргийн хүчин чадал бүхий Dell XPS & G-series

Дэлгэцийн нягтаршил, хурдтай ажиллагаа, батарейны хүчин чадлаараа тэргүүлдэг Dell XPS болон Dell G серийн нөүтбүүк. Dell XPS нь хамгийн загварлаг нөүтбүүк бөгөөд 16 хүртэлх цаг цэнэгээ барих боломжтой, авч явахад хамгийн авсаархан, хөнгөн бөгөөд нимгэн гэдгээрээ онцлогтой. G серийн хувьд дэлгэцийн нягтрал ба хүчин чадал сайтай тул creative чиглэлийн хүмүүст тохиромжтой.

Энгийн хэрэглээний, өндөр чанартай Dell Latitude

Илүү хөнгөн, авсаархан бөгөөд хурдтай ажиллагаатай Dell Latitude нөүтбүүк. Удаан хугацаанд өндөр ачаалалтай ажиллахад зориулагдсан уг нөүтбүүк нь аюулгүй байдлын функцийг дотроо агуулсан байдгаараа онцлогтой. Гадуур уулзалт хийдэг борлуулалт, маркетинг, бизнес хариуцсан менежер, санхүүгийнхэнд илүү тохиромжтой. 2in1 буюу Tablet болдог загвар ч бий.

imageCLASS & PIXMA G-Series хэвлэх хувилах төхөөрөмж

Албан бичиг, тооцоо бүртгэл гэх мэт ихэвчлэн бичиг цаастай ажилладаг ажилтнуудын хэрэгцээнд төгс нийцэх хорыг нь солиход маш хялбар, арчилгаа бага шаарддаг хэвлэх-хувилах-хуулбарлах 3 үйлдэлтэй image CLASS, PIXMA G-Series загварын өнгөт болон хар хэвлэх төхөөрөмжүүд.

Бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгслүүд

Дэлгэц
dell monitor

18.5-27 инч хүртэлх хэмжээтэй удаан хугацаанд сууж ажиллахад нүдэнд ачаалал өгдөггүй, өндөр нягтаршил, өнгөний ялгарал бүхий Dell дэлгэцүүд нь илүү бүтээмжтэй ажиллахад тусална.

Docking station болон шилжүүлэгч

Зөөврийн компьютертоо олон төрлийн төхөөрөмж, кабель холбож ашиглахад зориулсан суурь (docking station) болон шилжүүлэгчүүд (adapter). Docking station нь нэмэлт дэлгэц залгах, USB 3.0 болон USB C оролттойгоос гадна аудио төхөөрөмж болон бусад холболтын оролттой. Adapter нь HDMI/VGA/Ethernet/USB3.0 зэрэг оролттой.

Аудио төхөөрөмж
чихэвч

Чанга, тод дуугаралттай, утастай, утасгүй олон төрлийн чихэвч, аудио төхөөрөмж нь гэрээсээ онлайн хуралд оролцох, сургалт семинар сонсох зэрэгт чухал хэрэгтэй.

Гар, хулгана зэрэг дагалдах төхөөрөмжүүд
утасгүй хулгана

Гэртээ удаан цагаар сууж тогтмол ажилладаг бол Та нөүтбүүкээ нэмэлт монитор болон компьютерын нэмэлт гар, хулганатай хослуулан ашиглахыг бид зөвлөж байна. Нөүтбүүкнийхээ дэлгэц рүү өдөржин бөхийлгүй, эгц зөв сууж нуруугаа хайрлах боломжийг энэхүү хослол нь олгох болно.

STEP #2

Хамтын ажиллагааны программ хангамж ашиглах

Тус бүрдээ ажиллах төхөөрөмжтэй болсон ажилтнууддаа хамтран ажиллах, хоорондоо хэрэгцээт мэдээлэл болон файлаа хуваалцах, холбогдох боломжтой программ хангамжийг бэлдэж өгөх нь маш чухал. Ай Ти Зон компанийн хувьд бүтээмжтэй, хурдтай дотоод хамтын ажиллагааг хангахдаа Microsoft 365 программыг ашиглаж байна.

*Хэрэв байгууллага тань хамтын ажиллагааны программ хангамжтай бол 2 дахь алхмыг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэж болно.
Хамтын ажиллагааны программ хангамж

Microsoft 365 нь Шинэ үеийн бизнесийн ажиллах орчинд зориулсан үүлэн технологид суурилсан оффисын хэрэглээний программын багц юм. Бидний хэрэглэсээр ирсэн Microsoft Office Word, Excel, PowerPoint зэрэг программаас гадна, имэйл харилцааны - Outlook, файл хадгалах, хуваалцах OneDrive, нэгдсэн дотоод сайт/систем SharePoint, ажлын төлөвлөгөө, биелэлт хянах Planner, өдөр тутмын харилцаа холбооны Teams зэрэг хүчирхэг программуудын нэгдэл нь танд болон танай хамт олонд хаанаас ч, хэзээ ч харилцаа холбоо, хамтын ажиллагааг хурдтайгаар, өндөр бүтээмжтэйгээр удирдан явуулах дижитал ажиллах орчныг бүрдүүлж өгөх болно.

Microsoft 365-ийн багцуудаас хэрэглээндээ тохируулан сонгож, дижитал оффисоо бүтээгээрэй.

Microsoft 365 Business Basic

Клауд үйлчилгээний багц

Microsoft 365 Business Basic
Microsoft 365 Business Standard

Клауд үйлчилгээ болон компьютерын аппликэйшн бүхий багц

Microsoft 365 Business Standard
Microsoft 365 Business Premium

Клауд үйлчилгээ, компьютерын аппликэйшн болон ахисан түвшний хамгаалалт бүхий багц

Microsoft 365 Business Premium
STEP #3

Мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах

Ажиллагсдадаа гаднын хамгаалалтгүй сүлжээнд аюулгүй, эрсдэлгүй ажиллах нөхцөлөөр хангах, нөгөө талаас гаднын сүлжээнээс байгууллагын дотоод сүлжээн дэх программ, систем, чухал мэдээлэлд нэвтрэхэд үүсэж болох болзошгүй эрсдэлээс байгууллагаа тогтмол хамгаалж, мэдээллийн аюулгүй байдлаа түвшин бүрд найдвартай цогцлоох нь нэн чухал. Бид танд мэдээллийн аюулгүй байдлын дараах шийдлүүдийг санал болгож байна.

*Хэрэв байгууллага тань мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалдаг бол гэрээсээ тасралтгүй бүтээмжтэй, аюулгүй ажиллахад БЭЛЭН болжээ.

Ажилтны төхөөрөмжийг хамгаалах Sophos Endpoint Protection

Энгийн антивирусын шийдэл нь өнөө үеийн огцом хувьсан өөрчлөгдөж буй нийт цахим халдлагын ердөө 12%-ийг л хамгаалах чадвартай болохыг та мэдэх үү? Дараа үеийн, ахисан түвшний Sophos Endpoint protection нь уламжлалт антивирусын функцүүдээс гадна AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан халдлага илрүүлэлт болон 25 төрлийн хакер техникийн эсрэг хамгаалалт хийх чадвартай бөгөөд Ransomware, Advanced malware зэрэг гэнэтийн халдлагуудыг ердөө 20 миль секундэд илрүүлэн устгаж таны төхөөрөмжийг бүрэн хамгаалах болно.

Дэлгэрэнгүй

Байгууллагын сүлжээг хамгаалах FortiGate Firewall

Firewall төхөөрөмж нь сүлжээний аюулгүй байдлын систем бөгөөд сүлжээний орж гарах урсгалыг тохируулсан дүрмийн дагуу хянаж, шүүдэг. Байгууллагын сүлжээний анхан шатны хамгаалалт болохынхоо хувьд сүлжээний аюулгүй байдлыг тасралтгүй хангаж ажилладаг. Та байгууллагынхаа сүлжээний ачаалал болон хэрэглэгчийн тооноос хамааран тохирох Firewall төхөөрөмжийг сонгон, байгууллагынхаа сүлжээг хамгаалах боломжтой.

Дэлгэрэнгүй
Ай Ти Зон компани нь өөрсдийн 2 жилийн турших амжилттай туршлагадаа үндэслэн Гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай 3 алхам, түүнийг дэмжих технологийн шийдлүүдийг танилцууллаа. Технологийн хөгжлийн ачаар бидэнд нээгдсэн Гэрээсээ ажиллах энэхүү боломжийг та ч бас байгууллагадаа, ажилтнууддаа нээж өгөөрэй. Бид өөрсдийн туршлагаас харамгүй хуваалцан, дижитал аяллыг тань дэмжин ажиллахдаа баяртай байх болно.