uniFLOW нь байгууллагын хэвлэлийн үйл ажиллагааг жигдрүүлэх, бичиг баримттай холбоотой нууцлал аюулгүй байдлыг хангах болон ил, далд зардлыг бууруулах боломжийг олгох хэвлэлийн ухаалаг шийдэл юм. Үүлэн технологид суурилсан uniFLOW online нь зөвшөөрөгдсөн буюу эрх бүхий хэрэглэгчид өндөр нууцлалтайгаар хувилах хувилах, сканердах үйлдлийг хийх боломжийг олгодог. Энэхүү шийдлийг ашигласнаар оффист байрлах хэвлэх төхөөрөмжүүдээ нэгдсэн системд холбон, компанийн хэмжээнд бичиг баримтын нууцлалыг хангах, ажилтан бүрийн хэвлэлтийн зардлыг хянах боломжийг олгохоос гадна нэгдсэн тайлан авах зэрэг олон давуу талуудтай юм.
Хэрэглэгч бүрийн хэвлэх, хувилах, скан, факс хийсэн мэдээлэл, зардлыг хянах боломжтой бөгөөд үр ашиггүй, шаардлагагүй хэвлэлийн зардлуудыг тооцоолсноор түүнийг бууруулах боломж нэмэгдэнэ.
Хэвлэх команд өгсөн хэрэглэгч зөвхөн өөрөө хэвлэлээ төхөөрөмжөөс авах боломжтой учир хэвлэлийн нууц задрах эрсдэлийг бууруулдаг.
Байгууллагын хэвлэх системийг нэгдсэн байдлаар шийдсэнээр ажилтан заавал компьютер гэхгүй гар утаснаасаа шууд хувилагч төхөөрөмж рүү команд илгээх боломжтой байдаг. Энэ нь ажилтнуудын хэвлэлд зарцуулах цагийг хэмнэж, илүү үр бүтээмжтэй ажиллахад туслах болно.
UniFLOW нь байгалд ээлтэй байдлаар, хэвлэлийн хэрэгцээгээ хэмнэлттэй байлгахад тань анхаарч шаардлагатай тайлан, анализыг гаргаж харуулдаг. Үүний үр дүнд та цаасны хэрэглээгээ 30% хүртэл бууруулах боломжтой.
Байгууллагынхаа хэвлэлийн зардлыг бууруулж, үр бүтээмжтэй байдлаа нэмэгдүүлэхээр uniFLOW үйлчилгээг сонгож байгаа хэрэглэгчдэдээ бид дараах үе шатуудын дагуу суурилуулалт, хөгжүүлэлт хийж өгч байна.
Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, хоёр талаар хийгдэх ажлын төлөвлөгөөг гаргах
UniFLOW-ийн албан ёсны сертификаттай мэргэшсэн инженерүүд суурилуулалтын ажлыг хариуцан хийнэ.
Нийт 2 төрлийн сургалт орох бөгөөд сургалтын дараа системийг хэрхэн ашиглах талаар гарын авлагыг танай байгууллагад өгч, МТА-д дахин зааварчилгаа өгнө.
Та uniFLOW системийг худалдан авсанаас эхлээд 5 жилийн хугацаанд тухайн систем дээр хийгдэж буй бүх шинэчлэлтүүдийг үнэ төлбөргүй татан авч ашиглах боломжтой.