Security Information and Event Management (SIEM)

Халдлагаас хамгаалах нэгдсэн удирдлагын шийдэл
Утсаар зөвлөгөө авах

SIEM гэж юу вэ?

SIEM буюу Security Information and Event Management нь зорилтот халдлагыг урьдчилан илрүүлэхийн тулд одоо цаг (Real time) өгөгдөлд дүн шинжилгээ хийх, өгөгдлийн цоорхойг тодорхойлох, өгөгдөл цуглуулах, хадгалах, нягтлан шалгах, хохирлын үр дүн болон зохицуулалтын лог тайлан гаргах зориулалттай хамгаалалтын нэгдсэн систем юм. NextGen SIEM шийдэл нь үүлэн болоод суурин эсвэл хосолсон байдлаар ажилладаг хэрэглээнд тохирсон архитектуртай болсноороо онцлог.

Мөн AI, Machine Learning тусламжтай хэрэглэгч болон компьютерийн ажиллагааны онцлогт тулгуурлан сэжигтэй үйлдэл, халдлагыг таслан зогсоох хүртэл чадвартай болсон. Ай Ти Зон Компани нь SIEM шийдэл нийлүүлэлтээр LogRhythm компанитай албан ёсоор хамтран ажиллаж, байгууллагын үйл ажиллагааны онцлог, цар хүрээнд уялдуулан тохиромжтой шийдлүүдийг нийлүүлэн, мэргэжлийн түвшний үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

SIEM шийдлийн ач холбогдол

Комплианс

Банк санхүү зэрэг тусгай шаардлага бүхий салбарт HIPAA, PCI, DSS нийцлүүдийг хангаж, бүх хандалтыг бүртгэх, аюулыг мэдээлэх, таслан зогсоох, мөшгөх, нууцлал бүхий мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажилладаг.

360 хяналт

Ихэнх аюулгүй байдлын хэрэгслүүд нь зөвхөн тухайн хэсэгтээ анхаарал хандуулдаг бол SIEM нь байгууллагын бүхий л хязгаар дахь мэдээлэл алдагдал, халдлага зэргийг хянаж, автоматаар зогсоож, орж ирсэн зам мөрийг нь автоматаар мөрддөг.

Нэг цонхноос бүгдийг

Байгууллагын хүрээнд хийгдэж буй бүхий л үйл ажиллагааг нэг цонхоор хянах, шууд одоо цагаар тайлагнах, цаг хэмнэх, гар ажиллагааг бууруулна.

SIEM шийдлийн давуу тал

Бизнесийн аюулгүй байдлын зохицуулалт

Бизнесийнхээ чухал мэдээллүүдэд илүү ач холбогдол өгч мэдээлэх болон хариу үйлдэл хийх алхмыг байгууллагынхаа стратегийн бодлогод зохицуулан тохируулах.

Харьцуулшгүй харагдац

Мэдээллийг байгууллагын ажиллагааны бүхий л өнцөг (лог, паркет, сүлжээний урсгал, эцсийн хэрэглэгч г.м.)-өөс, бүхий л хэлбэр (физик, виртуал, үүлэн)-ээс цуглуулна.

Ахисан түвшний халдлага илрүүлэлт

Хэв байдлын анализ, өгөгдлийн шинжлэх ухаан, халдлагын нэгдмэл сан зэрэг тусгай аргуудыг хавсран ашиглаж танигдсан болон хараахан танигдаагүй халдлагуудыг хормын төдийд илрүүлнэ.

Оновчтой хариу үйлдэл

Халдлагыг том зургаар нь харж аналистуудад автоматжуулалт болон хамтарсан ажиллагааны тусламжтайгаар бизнест бодит хор хөнөөл учруулахаас өмнө таслан зогсоох боломж олгоно.

LogRhythm SIEM шийдэл, түүний бүрдэл хэсгүүд

The Evolution of SIEM Software

SIEM

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Аюулгүй байдал, хамгаалалтын шийдэл, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл авах, зөвлөхтэй холбогдохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.