Төслийн удирдлагын клауд цогц систем

Oracle Prime - Клауд буюу Үүлэн технологид суурилсан төслийн програмыг дэлхий даяар Эрчим хүч, Барилга, Уул уурхай, Төрийн байгууллага, Үйлдвэрлэл, Мэдээллийн технологи, Үйлчилгээ гэх мэт салбаруудад түлхүү хэрэглэж, төслийн чанар болон амжилтыг ханган ажиллаж байна.

Oracle Primavera (Prime) нь Олон Улсын PMBOK стандарт дагуу төслийг удирдах, эрсдэлд хариу арга хэмжээ авах, байгууллагын нөөцийг ур ашигтай ашиглах, төсөлд оролцогч талуудын харилцаа холбоог үр дүнтэй удирдах, алсын зайнаас хамтран ажиллах боломжийг олгодгоороо давуу талтай. Үүлэнд суурилсан Төслийн цогц систем нь аливаа байгууллагад хэрэгжүүлж буй бүх төслийг нэг цаг мөчид real-time буюу бодит өгөгдлийг ашиглан төслийн нөөц, цаг, зардлыг тооцоолох, хамгийн оновчтой хувилбараар шийдвэр гаргахад туслах болно.

Oracle primevera

Portfolio Management - Удирдлагын нэгдсэн цэг

Том зургаар, урт хугацаанд харах нэгдсэн дэлгэц
Oracle Primavera програмын Portfolio Management-ийг ашигласнаар байгууллагад зэрэг явагдаж байдаг хоорондоо хамаарал бүхий олон төслүүдийг компанийн зорилготой уялдуулах, мэдээллийг нэгтгэн том зургаар харах, гүйцэтгэлийн явц, төсөв, хөрөнгө оруулалтын зарцуулалтын хэрэгцээг нэг дэлгэцээс хянах боломжийг олгодог.
Portfolio гүйцэтгэлийг хянах

Төслийн хэрэгжилтийн хугацаанд гүйцэтгэл, чанарыг үнэлэх бүрэн боломж бүрддэг.

  • Төсөл тус бүрийн үйл ажиллагаа, статус, амжилтыг хэмжих
  • Төслүүдийн нэгдсэн дэлгэцээс төслийн гол мэдээлэл болон гүйцэтгэлийн үнэлгээг хялбар харьцуулах
  • Мэдээллийг оролцогч талуудтай real time байдлаар хуваалцах
Чухал төсөлдөө анхаарлаа төвлөрүүлэх
  • Хөрөнгө оруулалтаа өгөөжтэй байлгах менежмент хийх
  • Хамтын ажиллагааны орчинд төслүүдийг бүртгэх, эрэмбэлж, сонгох
  • Багцын хөрөнгийн төлөвлөлт, Төслийн мөчлөгийг хөтлөх
  • Rolling forecast буюу Урт хугацааны капиталын төлөвлөлтийг хугацааны хувьд төлөвлөх
  • "If Analysis" загварыг загварчлах замаар төслийн багцын зардлаас хамгийн хямд хувилбарыг гаргах

Системийн үндсэн модулиуд

Төслийн хуваарийн удирдлага (Schedule )
  • Төслийн гүйцэтгэлийн явцыг батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулах
  • Үйл ажиллагаа, статус, гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийг хянаж, тайлагнах, анализ хийх
  • Зохицуулалт, хяналтыг сайжруулахын тулд Ажил үүргийн хуваарилалттай бүрэн нэгтгэх
  • Mobile төхөөрөмж болон бусад дижитал хэрэгслээр ажиллах боломжийг бүрдүүлсэн.
Ажил үүргийн хуваарилалт удирдах (Task management)
  • Ажил үүргийн хуваарилалт, даалгавар өгөх процессыг хялбарчилж төслийн багийн зохицуулалтыг сайжруулах
  • Ажлын даалгаврыг тодорхойлж, дуусах хугацааг тогтоох ба гүйцэтгэлийг хэмжих
  • Дашбоард буюу мэдээллийн самбар ашиглан төлөвлөгөөг хялбархан харах, өөрчлөх
  • Онлайнаар хурал хийх, ажлаа бүртгэх боломжтой
Төслийн зардлын удирдлага (Cost Management)
  • Өртөг зардлын уян хатан бүтцийн тусламжтайгаар бизнесийн шийдвэр гаргалтын автоматжуулалт
  • Цаг хугацааны олон үе шаттай суурь төлөвлөгөө, бэлэн мөнгөний урсгалын урьдчилан таамаглал, earned value буюу үнэ цэнийн шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргалтыг санал болгодог
  • Төслийн баримтуудыг үйл ажиллагааны процесстой холбон удирдах
Төслийн эрсдэлийн удирдлага (Risk Management)

Тусгайлан хөгжүүлсэн эрсдэлийн удирдлагын энэхүү функц нь төслийн бүх эрсдэл, боломжуудыг тодорхойлох, үнэлэх, ангилах, стратеги боловсруулах, мониторинг хийхэд тусгайлан ашиглагдана.

  • Төслийн болзошгүй эрсдэл, боломжуудыг хянах
  • Үйл ажиллагааны хамгийн сайн боломжийг тодорхойлохын тулд хариу төлөвлөлтүүдийг удирдах
  • Эрсдэл болон хариу үйлдэл тус бүрд нь эрсдэлийн үнэлгээ, магадлал, босго үзүүлэлтийн анализ хийх

Хэрэглэгчид өгөх үнэ цэнэ

cloud
Клауд нэгдсэн систем

Хэрэглэгчид тохиргоо хийхэд хялбар, эхлэлийн хөрөнгө оруулалт бага

one version
Ганц хувилбар

Бүх хэрэглэгч хамгийн сүүлийн хувилбарт бичиг баримт, мэдээллээр хангагддаг

responsive
Энгийн

Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, хурдтай ажиллах боломж олгоно.

team
Нэгдсэн платформ

Төслийн нөөц, зардал, эрсдэл, баримт бичгүүдийг нэг дороос удирдана.

Сургалт зөвлөгөө

ORACLE PRIME СУРГАЛТ: Энэхүү сургалтаар төслийн бодит хэрэгжүүлэлт ба Oracle Prime төслийн системийн үр өгөөж, хэрэглээний уялдаа холбоог PMI төслийн стандартын дагуу хэрхэн гүйцэтгэх зөвлөгөө мэргэжлийн түвшинд, туршилтын бүтээгдэхүүн дээр үзүүлнэ.

  • Төслийн удирдлагын хэрэглээ болон Оракл Прайм хоорондын уялдаа холбоо
  • Програмын тохиргоо
  • Хэрэглэгчдийн эрхийн тохиргоо
  • Төслийн удирдлагын процессуудыг Прайм дээр ашиглах
Сургагч багш: Э.Ганцэцэг

Ай Ти Зон Компанийн төслийн хэлтсийн дарга. Төслийн удирдлагын PMP зэрэгтэй.  2018 оноос "PMI Mongolia" Төслийн удирдлагын институцийн Мэргэжлийн хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.