Серверийн өрөө, хөдөө орон нутагт байрлах холбооны бааз станц, лаборатори, агуулах зоорь зэрэг тусгай байгууламжийн аюулгүй байдал, байрлуулсан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, агааржуулалт, чийгшил, дулааны хэм зэрэг орчны төлөв байдлыг тогтмол хянах шаардлагатай. Тусгай байгууламжид 24/7 байнгын хүн хүч ажиллуулах нь нөөц, боломжийг үр дүнгүй ашиглахад хүргэдэг тул мэргэжилтнийг тогтсон хуваарийн дагуу биечлэн илгээж шалгалт хийлгэдэг. Гэсэн хэдий ч бид эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнийг хожимдон мэдэх нь олонтаа бөгөөд учирсан хохирлын хэмжээ гэмтэл гарсан цаг хугацаанаас хамаарч өссөн байдаг. Энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд туслах NetEMS системийг танилцуулж байна. NetEMS орчны хяналтын систем нь агааржуулалт, чийгшил, дулааны хэм зэрэг “орчны төлөв”, тэжээл, тог баригч, агааржуулагч зэрэг орчныг бүрдүүлж буй “төхөөрөмжийн ажиллагааны төлөв” –ийн үзүүлэлтийг цуглуулах, стандарт параметрийн түвшний дагуу боловсруулан тайлагнах, техник доголдох нөхцөл үүсэх даруйд түгшүүрийн мэдэгдлийг зарлах боломж бүхий иж бүрэн систем юм.
Хэрэглэгчийн объект дахь хянах параметр бүрт тохирсон Net Модуль төхөөрөмжүүдийг суурилуулдаг. Net модуль нь хянах параметрээсээ хамаарч 5 төрөл байна.
Модуль төхөөрөмжүүдийн хэмжсэн утгыг NetEMS үндсэн төхөөрөмж нь Нэгтгэн цуглуулж, төв сервер рүү дамжуулдаг.
EMS Хяналт удирдлагын сервер програм ирсэн мэдээллийг хадгалан тоон үзүүлэлт, графикаар харуулна. Цуглуулсан мэдээлэл дээрээс тайлан боловсруулдаг. Өдөр тутмын статистик тайлан бүхий Энгийн мэдэгдэл болон Түгшүүрийн мэдэгдлийг хэрэглэгч рүү илгээдэг.
Өөрийн обьектийн Хянах дэлгэц рүү вэб хөтөч ашиглан хүссэн үедээ хандаж, мэдээлэл авна. Бүх мэдээлэл Real-time. Мөн гар утасны апликэйшн ашиглан хянана. Тайлан мэдээллийг файл хэлбэрээр авах боломжтой. Олон тусгай объектын нэгдсэн хяналт хийх боломжтой.
Серверийн өрөөний температур стандартын дагуу 20C-21C-т байх ёстой. Өрөөний хэм 10C-28C- ийн интервалаас хэтрэхэд сервер компьютерийн хэвийн ажиллагаа алдагдаж, төхөөрөмжийн насжилт 40%, найдвартай байдал 50% буурдаг олон жишээ бий. Байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй бүхий л системийг өөр дээрээ төвлөрүүлж, харилцагч хэрэглэгчиддээ цаг алдалгүй үйлчилгээ үзүүлэхэд “арыг тань даадаг” серверийн өрөөндөө давхар хамгаалалт болгож NetEMS-ийг ашиглаарай.
Хөдөө орон нутагт байрлах бааз станцын хэвийн байдлыг хангахад цаг хугацаа, хүн хүч, нөөц зардал багагүй зарцуулагддаг. Энэхүү нөөц зарцуулалтыг оновчтой төлөвлөхөд NetEMS системийн мэдээлэл давхар туслах болно. NetEMS нь бааз станц бүр дэх орчны төлөв, батерейны хүчдэл, чадлын төхөөрөмж, хөргүүрийн төхөөрөмжүүдийн үзүүлэлт нэгдсэн Хянах самбараар Real-Time харуулж, өгөгдлийн санг бүрдүүлэх болно.
Үүнд тогтмол температурт тодорхой орчны нөхцөлд хадгалах шаардлагатай цэцэг, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, махны зоорь, ногооны хүлэмж зэрэг багтана. Ихэнхдээ эзгүй байдаг эдгээр обьектуудад орчны чийг, температураас гадна хүний хөдөлгөөн, хаалга онгойлгох зэрэг хөдөлгөөний төлөвийн хяналтыг давхар тохируулж өгөх нь оновчтой.
Вакцин, цус, сорьцын цуглуулга болон бусад биологийн дээжүүд бүхий тусгай обьектууд багтана. Үүнд Агуулахын адилаар хяналтуудыг хийх боломжтойгоос гадна төхөөрөмжийн цахилгаан, тэжээлийн хэвийн ажиллагааг давхар хянах чухал байдаг.
EMS сервер програм стандарт параметрийн дагуу төлөвийн үзүүлэлтийг хянах бөгөөд заагдсан хэмжээнээс их эсвэл бага буюу хэвийн бус үзүүлэлт илрэх даруйд Түгшүүрийн мэдэгдлийг дараах арга замаар хүргэдэг.
Танд NetEMS орчны хяналтын системийн талаар мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.