Дата аюулгүй байдал нь байгууллага бүрийн, тэр дундаа үүрэн холбоо, банк, санхүүгийн байгууллагын хувьд хэзээд анхаарлын төвд байсаар ирсэн ба өөрчлөгдөж буй хэрэглэгчийн зан төлөв, ширүүсэж буй өрсөлдөөний орчин, технологийн шинэчлэлт зэрэг дижитал шилжилтийн үр нөлөөгөөр улам бүр чухал болж байна.
Улмаар энэ нь байгууллагуудад илүү сайн өргөтгөх чадвар, чанартай гүйцэтгэл бүхий технологиудыг нэвтрүүлэх хэрэгцээг бий болгосон. Гэсэн хэдий ч кибер аюулгүй байдлын эрсдэлүүд болон хатуу чанга зохицуулалтын орчин нь халдлагын эрсдэлийг нэмэгдүүлж, дижитал шилжилтийн зардлыг нэмэгдүүлсээр байгаа билээ.
Тус семинараар дамжуулан Монгол Улс болоод дэлхий дахин дахь кибер аюулгүй байдлын зохицуулалтыг шийдвэрлэх хамгийн сүүлийн үеийн дата аюулгүй байдлын шийдлийг танилцуулах болно.
Мөн тус семинарт оролцсоноор мэдээллийн технологийн хосолсон орчинд дата хамгаалалтыг оновчилж, автоматжуулах замаар эрсдэлийг хэрхэн бууруулах, зардлыг хянах, дижитал шилжилтийг хурдасгах талаар суралцах боломжтой.
Хэзээ: 2024 оны 3-р сарын 13-ны Лхагва гарагт, 14:00 - 17:00 цагт
Хаана: Эко Интернэшнл Тауэр, 25 давхарт