Ай Ти Зон компаниас хамтрагч байгууллагууддаа зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Partner Connect" арга хэмжээнд хүрэлцэн ирж хамтдаа цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, түншлэлээ бэхжүүлэх талаар санал бодлоо хэлэлцэхийг урьж байна.
Энэ удаагийн Partner Connect 2025 арга хэмжээгээр бид Мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал болон биет аюулгүй байдлын салбарын хамгийн сүүлийн үеийн хөгжил дэвшил, ирээдүйн чиг хандлагын талаар хуваалцахаас гадна өнөөгийн даяаршсан нийгэмд гол байр суурь эзэлж буй логистикийн салбарын зах зээлийн эзэмшил, нөлөөллийн талаар мэдээлэл хүргэхээр бэлдлээ.
Хөтөлбөр
15:30 - Бүртгэл
16:00 - Нээлтийн үг
16:10 - Зах зээлийн мэдээлэл ба 2025 оны хамтран ажиллах стратеги
16:30 - Dell Technologies: Client бүтээгдэхүүний танилцуулга
17:00 - Canon: Бүтээгдэхүүн ба шийдэл танилцуулга
17:20 - Fortinet: Бүтээгдэхүүн ба шийдэл танилцуулга
17:35 - Coffee break
17:45 - Dahua: Бүтээгдэхүүн ба шийдэл танилцуулга
17:55 - Логистикийн салбар дах дэвшил
18:05 - Team building: Quiz night
19:00 - Хаалтын үг
19:20 - Оройн хоол & Нэтворкинг
Хэзээ: 2025 оны 02-р сарын 20-ны Пүрэв гараг, 15:30 цагт
Хаана: Zesen Restaurant, 3rd Floor, NM Tower