ЭВЕНТ

Fortinet Gamification workshop

2022-11-09 | Shangri La Hotel, Их танхим

Fortinet болон ITZone компани хамтран "Fortinet Gamification Workshop"-г зохион байгуулах гэж байна.

Цар тахлаас хойш бидний эргэн тойронд мэдээллийн аюулгүй байдлын халдлагууд урьд өмнөхөөсөө илүү нэмэгдэх болсон. Ялангуяа дэлхий дахинд болж буй шинэ үйл явдал, өөрчлөлтүүдийг өөрсдөдөө давуу тал болгон ашигладаг кибер гэмт хэрэгтнүүдээс байгууллагынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ гэсэн асуулт бидний байнгын толгойны өвчин болсоор байна.

Бидний бэлтгэсэн тоглоомын аргачлалаар явагдах уг воркшопт оролцсоноор байгууллагын CISO-н байр сууринаас шийдвэр гаргаж, мэдээллийн аюулгүй байдлын эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд оновчтой алхам хийх, асуудал гарсан тохиолдолд нөхөн сэргээхтэй холбоотой мэдлэгээ өргөжүүлж, туршлага хуримтлуулах боломжтой.

Түүнчлэн, Fortinet компанийн кибер аюулгүй байдлын экспертүүд танд multi-cloud орчинд үр ашигтай үйл ажиллагаа явуулахад тань туслах амжилттай туршлагуудыг хуваалцах болно.


*Зөвхөн уригдсан харилцагч оролцох боломжтойг анхаарна уу.


Воркшоп 2022.11.09-ны, 14:30-17:30 цагт 
Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Их танхимд болно 

Хэрэв танд арга хэмжээтэй холбоотой тодруулах зүйл байгаа бол 88022449 (Б.Саран - Ай Ти Зон компанийн Бизнес хөгжил хариуцсан менежер) утсаар бидэнтэй холбогдоорой. 

Бүртгэл (2022-11-09 хүртэл)
Уучлаарай бүртгэл дууссан байна.