ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ
Технологийн орчин дахь томоохон дайсан болох цахим халдлага нь өдрөөс өдөрт улам бүр хүчирхэгжин, таагдашгүй болсоор байна. Энэхүү аюултай тэмцэхийн тулд мэргэжилтнүүд байнга шинэ технологи, шийдлүүдээс суралцаж, дадлага сургуулилт хийж байх хэрэгтэй.
Cyber Range 2019 бол аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд бодит кэйс дээр суралцах, шинэ технологиор өөрийгөө сорих боломжийг олгох тэмцээн юм. Fortinet Cyber Range нь мэдээллийн технологийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг аливаа цахим аюул тулгарахаас өмнө нь хэрхэн илрүүлэх, хэрэв тулгарсан бол хэрхэн хариу үзүүлэх талаар суралцах, мэдээлэл, туршлагаа хуваалцах, дадлага хийх боломжийг нэг дор олгоно.
ЦАХИМ ХАЛДЛАГАД БОЛОМЖ БҮҮ ОЛГО
Цахим орчинд энхийг сахиулагч та бүхнийг "Fortinet Cyber Range 2019" тэмцээнд оролцон хүч, ухаанаа сорихыг урья.
Та уг тэмцээнд оролцсоноор:
ТЭМЦЭЭНИЙ ДААЛГАВАР
Имэйл болон сүлжээний халдлагатай тэмцэх
Технологийн чиглэл:
ШАГНАЛ: Багаараа Хонг-Конг улсад аялж, "2019 Fortinet 361° Security" арга хэмжээнд оролцох
ШҮҮГЧИД:
МЕНТОРУУД:
АСУУЛТ БА ХАРИУЛТ
Асуулт. Тэмцээний зорилго юу вэ?
Цахим орчинд аюул тохиолдоход хэрхэн илрүүлэх, хэрхэн хариу үзүүлэх болон дараа нь хэрхэн сэргээх арга хэмжээ авах талаар бодит туршлага хуваалцах, аюулгүй байдлын инженерүүдийн ур чадварыг сориход оршино.
Асуулт 2. Хэн оролцох боломжтой вэ?
Мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг тухайн байгууллагын үндсэн ажилтан.
Асуулт 3. Бүртгэл хэр удаан үргэлжлэх вэ?
Оролцогчдын бүртгэл 2019.02.27-ны өдрийн 24:00 цагт хаагдана.
Асуулт 4. Баг хэдэн хүнтэй байх вэ?
Нэг баг 2 гишүүнтэй байна. Нийт 12 багийг тэмцээнд оролцуулах ба 10 багийг хаалттай бүртгэлээр, үлдсэн 2 багийг нээлттэй бүртгэлээр сонгон оролцуулна. Нээлттэй бүртгэлээр хамгийн түрүүнд бүртгүүлсэн 2 багийг сонгох болно.
Танд нэмэлт асууж, тодруулах зүйл байвал дараах хаягаар холбогдоорой.
Имэйл: crm@itzone.mn