Green HRM

Хүний нөөцийн систем

Тодорхойлно | Хялбаршуулна | Хурдасгана.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Бизнесийн амжилтын үндэс болсон хүний нөөцийг мэргэшүүлэн чадваржуулах, сэтгэл ханамжтай ажилтнуудыг төлөвшүүлэн удирдахад хүний нөөцийн бодлогын зорилго оршдог. Гэтэл “Хүний нөөцийн менежерүүдийн нийт ажлын 85% нь бичиг цаасны ажилд зарцуулагддаг” гэсэн судалгааны үр дүн байна. Энэ бол хүний нөөцийн үйл ажиллагаанд оновчтой автоматжуулалт нэвтрээгүйгээс менежерүүд шаардлагатай мэдээ, тайлан нэгтгэхийн тулд механик, гар ажлуудад хамаг цагаа зарцуулсаар байгаа бодит үнэн юм. Тэгвэл “бичиг цаас”-д бус "хүндээ", хүний нөөцийн зөв бодлого, түүний хэрэгжүүлэлтэд цагаа түлхүү зарцуулах боломжийг "Green HRM" Хүний нөөцийн удирдлагын систем олгох болно.

Green HRM нь хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бизнес процессыг автоматжуулах, ажилтнуудын мэдээллийн нэгдсэн урсгалыг төвлөрүүлэх, гүйцэтгэх удирдлагыг бодит тайлан, мэдээллээр шуурхай хангах, бодит өгөгдөлд суурилсан оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих систем юм.

Green HRM системийн үндсэн функцүүд

Green HRM системийн төрлүүд

On-Premise

Green HRM систем

Системийг өөрийн бизнес процесст тохируулан нутагшуулан ашиглах боломжтой.

  • Групп болон томоохон хэмжээний байгууллагуудад илүү тохиромжтой
  • Хэрэглэгч өөрийн сервер дээр систем суурилуулж, серверийн хэвийн ажиллагааг хариуцна

SaaS

Green HRM систем

Хүний нөөцийн системийг өөрийн бизнес процест нутагшуулан тохируулж ашиглах боломжтой бөгөөд мэргэжлийн технологийн баг сервер, системийн хэвийн ажиллагааг хариуцна.

  • Жижиг, дунд хэмжээний байгууллагуудад тохиромжтой
  • Сар бүрийн тогтмол төлбөрийн нөхцөлтэй
  • Анхны хөрөнгө оруулалт үнэмлэхүй бага
  • Админы оролцоог 100% бууруулна
  • Интернэт сүлжээнд ажиллана
  • Сервер тоног төхөөрөмжийн нэмэлт зардалгүй
  • Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал дэлхийн #1 Oracle -н технологиор хангагдсан

Cloud

Digital HRM систем

Монголын АНХНЫ хүний нөөцийн клауд систем бөгөөд нэмэлт тохиргоо, хөгжүүлэлт хийлгүй шууд ашиглагдах, 100% вэб технологид суурилсан систем.

  • Жижиг, дунд хэмжээний байгууллагуудад тохиромжтой
  • Анхны хөрөнгө оруулалт үнэмлэхүй бага
  • Админы оролцоог 100% бууруулна
  • Суурилуулалтын зардал, хугацааг 100% хална
  • Интернэт сүлжээнд ажиллана
  • Хэрэглээнээс хамаарсан төлбөрийн нөхцөлтэй
  • Сервер тоног төхөөрөмжийн нэмэлт зардалгүй
  • Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал дэлхийн #1 Oracle -н технологиор хангагдсан
Ай Ти Зон компани нь стратегийн түншлэгч Дижитал Воркс, Могул Консалтинг энд Сервис компаниудаар дамжуулан Байгууллагын нөөц төлөвлөлтийн GreenERP цогц болон дэд системийг хүргэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

GreenHRM-ийн системийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

* Формын талбаруудыг бүрэн зөв бөглөснөөр бид тантай эргэн холбогдох боломжтойг анхаарна уу!